Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хонь
Үхэр
Ихэр
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Бумба
Загас
Өрнийн зурхай
   Мягмар, 2017 оны 11 сарын 21
Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Мэдлэг эзэмших, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн.
   Лхагва, 2017 оны 11 сарын 22
Сэтгэлийн ариуслын өдөр. Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ.
   Пүрэв, 2017 оны 11 сарын 23
Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх
   Баасан, 2017 оны 11 сарын 24
Хамтын ажиллагаа үр дүнтэй. Чухал асуудлаар бусадтай санал солилцон, олон нийтийг хамарсан арга хэмжээг хамтын хүчин зүтгэлээр хийж явуул. Мэдээлэл туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, бусдыг урамшуулан дэмжихэд ээлтэй. Өнөөдөр эхэлсэн ажил амжилттай өндөрлөнө. Ажлаа солих, шинээр ажилд ороход сайн.
   Бямба, 2017 оны 11 сарын 25
Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.
   Ням, 2017 оны 11 сарын 26
Энергийн хувьд хүчтэй өдөр. Гэхдээ энэ нь шинэ ажил, хамтын ажиллагаатай холбоотой. Худалдаа наймаа ашиг орлоготой. Хэрүүл маргаанаас зайлсхий. Олон хүнтэй газар явбал хянуур бай.
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS