Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хонь
Үхэр
Ихэр
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Бумба
Загас
Өрнийн зурхай
   Мягмар, 2017 оны 11 сарын 21
Нууцлаг оршихуй өдөр. Өнөөдөр зөн совин хурцдаж, зүүдэндээ буюу бясалгалын үед ирээдүйгээ харж, өнгөрснөө ухаарна. Санхүүгийн бүхий л ажиллагаа амжилтад хүрнэ. Шинэ эд зүйл худалдаж авах, шинээр харьцаа холбоо тогтооход ээлтэй.
   Лхагва, 2017 оны 11 сарын 22
Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилгогой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжрана.
   Пүрэв, 2017 оны 11 сарын 23
Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь таны амьдралд шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх. бусдад мууг хүсэх цээртэй.
   Баасан, 2017 оны 11 сарын 24
Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ.
   Бямба, 2017 оны 11 сарын 25
Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.
   Ням, 2017 оны 11 сарын 26
Нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS