Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хонь
Үхэр
Ихэр
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Бумба
Загас
Өрнийн зурхай
   Мягмар, 2017 оны 11 сарын 21
Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал, дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирсэнээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.
   Лхагва, 2017 оны 11 сарын 22
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг үе.
   Пүрэв, 2017 оны 11 сарын 23
Хамтын ажиллагааны өдөр. Хүч чадлаа төвлөрүүлбэл амжилтад хүрнэ. Ямар ч ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл нэр хүндэд муу. Бусдын зөвлөгөөг анхаарч, шаардлагатай бол дэмжлэг ав.
   Баасан, 2017 оны 11 сарын 24
Амралт цэнгэлийн өдөр. Хэт ядрах, тэвдэж самгардах, дэмий чалчих нь эрүүл мэндэд хортой. Хүүхдэдээ анхаарч, урлаг соёлын боловсролыг нь дээшлүүлэхэд анхаар. Сүм хийдэд очиж, ойр дотны хүмүүсийнхээ төлөө залбирал үйлд.
   Бямба, 2017 оны 11 сарын 25
Хүнд өдөр, тиймээс боломжтой бол гэр зуураа өнгөрөөхийг хичээ. Аливааг шинээр эхлэх, чухал ажил хэргийг амжуулахад муу. Оюунлаг байхыг хичээ, амьдралын туршлагатай хүнтэй харьцаж, зөвлөгөө ав.
   Ням, 2017 оны 11 сарын 26
Гоо сайхан, төгс нийцлийн өдөр. Гэр бүл болох, харилцан ойлголцох, шинэ хүнд нэр өгөхөд ээлтэй сайн. Шийдвэр гаргах, шүүх заргын асуудлыг эхлүүлэхэд тохиромжтой. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Өнөөдөр таны хийж буй ямар ч ажил төрөл баяр баясгалан авчирах ёстой.
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS