Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хонь
Үхэр
Ихэр
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Бумба
Загас
Өрнийн зурхай
   Мягмар, 2017 оны 11 сарын 21
Харьцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.
   Лхагва, 2017 оны 11 сарын 22
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.
   Пүрэв, 2017 оны 11 сарын 23
Эхлэл шинэчлэлийн өдөр. Аливааг үндсээр нь өөрчлөх, шинээр эхлүүлэхэд ээлтэй. Ажил албаны хүрээнд зарим нэг өөрчлөлт гарч, хамт ажиллагсдаас халагдах, солигдох магадлалтай. Та зарим нэг зүйлийн талаар төөрөлдөж явснаа мэдрэнэ. Санхүүгийн байдал сайжрана.
   Баасан, 2017 оны 11 сарын 24
Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл сайн. Орон гэрээ тохижуулах, өөрчлөх, цэвэрлэхэд санаа тавь. Чухал ажил хэрэг, уулзалт болзоог хойшлуулах нь зүйтэй. Ирээдүйгээ төлөвлөх нь тааруу үртэй.
   Бямба, 2017 оны 11 сарын 25
Бодит байдал таны мөн чанарыг толь шиг тусгана. Хүрээлэн байгаа бүхнийг ажиглан алдаа оноогоо дүгнэ. Хийж байгаа бүхэн тань үүрэг гэдгийг ойлгож хариуцлага хүлээх, хүндрэл бэрхшээлтэй тулгарахаас бүү ай
   Ням, 2017 оны 11 сарын 26
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх өдөр. Тиймээс эерэг сайхан бодол агуулж өдрийг угтаарай. Эрүүл агаарт гарах, гэр орноо тохижуулах, аялал зугаалгаар явах зэрэгт ээлтэй. Санхүүгийн байдал сайн байх тул хүссэнээ худалдан авах боломжтой байна.
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS