Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хонь
Үхэр
Ихэр
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Бумба
Загас
Өрнийн зурхай
   Мягмар, 2017 оны 11 сарын 21
Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмор. шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн.
   Лхагва, 2017 оны 11 сарын 22
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхшруулна. Энэ нь хувийн амьдралын юмуу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа.
   Пүрэв, 2017 оны 11 сарын 23
Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүх чухал ажлаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг. Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул хянуур ухаалаг байгаарай.
   Баасан, 2017 оны 11 сарын 24
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.
   Бямба, 2017 оны 11 сарын 25
Сурч боловсрох, аян замд гарах, аливааг шинээр эхлэх, хийлгэж эхлэхэд ээлтэй сайн өдөр. Өөртөө амсхийх зав гаргаж, эрүүл агаарт зугаалвал эрч хүч сэргэнэ. Мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэхэд ээлтэй.
   Ням, 2017 оны 11 сарын 26
Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS