Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хонь
Үхэр
Ихэр
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Бумба
Загас
Өрнийн зурхай
   Мягмар, 2017 оны 11 сарын 21
Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий.
   Лхагва, 2017 оны 11 сарын 22
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.
   Пүрэв, 2017 оны 11 сарын 23
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй.
   Баасан, 2017 оны 11 сарын 24
Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.
   Бямба, 2017 оны 11 сарын 25
Санаачлагатай ажиллах өдөр. Та тууштай байж чадвал эхэлсэн ямар ч ажил амжилтад заавал хүрнэ. Хүч чадлаа төвлөрүүлэн бүтээлчээр хандвал ямар ч бэрхшээлийг давж гарна. Төлөвлөснөө хэрэгжүүлэх арга замыг сонгохдоо хэнд ч бүү найд, өөрөө шийд.
   Ням, 2017 оны 11 сарын 26
Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ.
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS