Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хонь
Үхэр
Ихэр
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Бумба
Загас
Өрнийн зурхай
   Мягмар, 2017 оны 11 сарын 21
Аливаад ухаалаг хянуур хандах өдөр. Гэрээс хол юманд явах муу. Үнэтэй эд зүйл худалдаж авбал алдагдалд орно. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага, мөргөл залбирал үйлдэх, оглөг өгөх, буян хийх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн хандадгийг мэднэ.
   Лхагва, 2017 оны 11 сарын 22
Ид шид, танин мэдэхүй, нууцлаг оршихуй өдөр. Өнөөдөр зөн совин хурцдаж, зүүдэндээ буюу бясалгалын үед ирээдүйгээ харж, өнгөрснөө ухаарна. Санхүүгийн бүхий л ажиллагаа амжилтад хүрнэ. Шинэ эд зүйл худалдаж авах, шинээр харьцаа холбоо тогтооход ээлтэй.
   Пүрэв, 2017 оны 11 сарын 23
Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн
   Баасан, 2017 оны 11 сарын 24
Хамтын ажиллагаа үр дүнтэй. Чухал асуудлаар бусадтай санал солилцон, олон нийтийг хамарсан арга хэмжээг хамтын хүчин зүтгэлээр хийж явуул. Мэдээлэл туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, бусдыг урамшуулан дэмжихэд ээлтэй. Өнөөдөр эхэлсэн ажил амжилттай өндөрлөнө. Ажлаа солих, шинээр ажилд орох, аян замд гарахад сайн. Шийдэмгий байж, амьдралдаа томоохон өөрчлөлт хий.
   Бямба, 2017 оны 11 сарын 25
Өөрчлөлт хувьсал, шинэчлэлийн өдөр. Зөн билгээ сонсохгүй бол сонголт хийхдээ алдаж, азтай боломжийг өнгөрөөж магадгүй. Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн.
   Ням, 2017 оны 11 сарын 26
Сурч боловсрох, аян замд гарах, аливааг шинээр эхлэх, хийлгэж эхлэхэд ээлтэй сайн өдөр. Өөртөө амсхийх зав гаргаж, эрүүл агаарт зугаалвал эрч хүч сэргэнэ. Мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэхэд ээлтэй.
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS