Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үлгэр, домог
Очир огтлогч ба гөрөөчин
           Нэгэн гөрөөч хүн байжээ. Тэр ийн сэтгэрүүн: Хөгшин залуу, эр эм, баян үгээгүй, их бага амьтан цөм хэзээ үхэх болзошгүй ажгуу. Үхсэн хүнд буян хилэнц хоёроос бус юу ч үгүй тул буян үйлдвээс сайн гэдэг үг үнэн буй.
Миний алсан амьтан олон тул хилэнцийг цөөтгөж...
дэлгэрэнгүй »
Алимны мод
       
        Нэгэн хаан өөрийн шадар тvшмэдийн хамт морьтой зугаалан салхилж байв. Замдаа алимны мод тарьж буй өвгөн буурайтай таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж:
                                                            
 
 - Өвгөн гуай, Та ийм өндөр настай байж хэзээ энэ модныхоо үр шимийг амсана гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хvртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув. Өвгөн хариуд нь ихэд тайван....
дэлгэрэнгүй »
Ижийдээ очих зам
 Ээж: Миний хүү цай, хоолоо уугаад яваарай.
 
Хүү: Ээж минь амжихгүй ээ би яараад байна.
 
Ээж: Хамаагүй яарч гүйж яваад унаж ойчив оо.  Болгоомжтой яваарай.
 
Хүү: Заа мэдэж байна аа.
дэлгэрэнгүй »
Алтан тэвшийн домог

         Эрт дээр үед энэ замбуулин хорвоо үүсэж тэнгэр бурхад сайн санаат сайн үйлст хүмүүсийг газар дэлхийд ирүүлэн төвхнүүлэхэд шулмын хаан Бурхадтай жөтөөрхөн тэмцэлдэж байсан гэнэ. Энэ үед Хан уул, Хатан туулын хөндий нь ус муутай нүцгэн толгод төдийхөн байж гэнэ ээ. Энэ хавьд байсан нэгэн булгийн дэргэд Лусын хааны ганц охин таван дагуул үзэсгэлэнт охидтойгоо хамт алтан тэвшээр булгаас ус хутган тоглож байхыг харсан шулмын хаан ихэд уурлан хилэгнэж энэ
дэлгэрэнгүй »
БАЛДАНЛХАМ БУРХАНЫ АДИСААР ӨВЧНӨӨС ГЭТЭЛСЭН НЬ

Лхам бурхан нь өвчин зовлонг арилгах ид хүчтэй хэмээн хэлдэг учир ужиг хууч өвчтэй хүн Лхам бурханыг тахиулж залбирдаг ёс журам байдаг.
дэлгэрэнгүй »
Бяцхан Сүнс ба Нар хоёр

Эрт урьдын цагт биш нэгэн бяцхан сүнс байж гэнэ. Нэгэн өдөр тэрээр Бурханд “Би өөрийгөө хэн гэдгээ мэднэ!” гэжээ.

Бурхан хариуд нь “Гайхалтай! Тэгээд чи хэн юм бэ?” гэж асуув.
Бяцхан сүнс “Би бол Гэрэл!” хэмээн чангаар хэлэв.

дэлгэрэнгүй »
Мянган угалзатын нурууны домог

Мянган угалзтын нуруу нь Монгол Алтайн нурууны гол ноён оргилуудын нэг юм. Дөрвөн талаас нь гол горхи шоржигнон урсаж, өвс ургамал жигдэрсэн үзэсгэлэнтэй сайхан энэ нутагт аргаль, янгир, үнэг, чоно, тарвага, зурам гээд төрөл бүрийн ан амьтан элбэг билээ. Дээр үед Мянган угалзатын нурууны нэгэн салаанд ядуу зүдүү амьдралтай анчин өвгөн бяцхан хүүгийн хамт амьдардаг байжээ.
дэлгэрэнгүй »
Хоёр төмсний үлгэр
Нэгэн Гүрү эсвэл нэгэн Их Багшаас зөрөх нь ямар ярвигтай болох тухай сайхан үлгэрийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Их Багш байх нь их бэрх. Их Багшийг эрж олох нь бүр ч бэрхтэй. Тэгтэл тэр их Багшид итгэх, найдах, мөн түүнээс зөрөх нь илүү их ярвигтай байдаг. Энэ үлгэр бол энэ тухай өгүүлнэ. Нэгэн их өндөр дэс, алдартай их Багш байжээ. Гэвч тэр “Их Багш”-ийн тухай бидний төсөөлдөгтэй адил юмгүй хүн байсан.
дэлгэрэнгүй »
Сайныг л сийлж үлдээ

Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ: "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан." Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа.
дэлгэрэнгүй »
Марз уулын тухай домог

Завхан аймгийн Булнай сумын төвөөс урагш 77 км зайд орших 3000 гаруй метрийн өндөр өргөгдсөн Марз уул нь байгалийн гайхамшиг цогцолсон газрын нэг юм. Элсэн тал нь эгц босоо, ар талдаа булуу царам, хормойгоороо модоор хүрээлэгдсэн, олон нуур цөөрөм бүхий ар биед нь Хожуулын эхний хоёр ч халуун рашаан, эмийн ургамал, ялангуяа ховордсон эмийн ургамал, ан амьтан элбэгтэй.
дэлгэрэнгүй »
«Өмнөх34567Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS