Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үлгэр, домог
Өлзийт найман суврага
Самгарди хэлнээ Ступа, төвд хэлнээ Чоддин, монгол хэлнээ Сайны дээд орон хэмээх суврага нь Энэтхэгээс үүсэл гаралтай бөгөөд Буддын шашны гүн хүндэтгэл дурсгалын хөшөө юм. Үнэт зүйлийг хадгалах зориулалт бүхий дорно дахины уран барилга,уран баримал ч гэж үзэж бас болно. Шашиныг хөгжүүлэх үйлсэд үлэмжийн гавъяа,мөнхийн үйлс бүтээсэн номын их мэргэд,суут хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тэдний чандрыг хадгалах,ном судрын дээд бүтээлийг хадгалдаг юм. Сүм хийдийн тахил мөргөлд зориулсан жижиг хэмжээний суваргыг бүтээх ч буй. Урлан бүтээсэн бүх суваргын дотор хамгийн хүндтэй нь Бурхан багшийн өлзийт найман суварга юм.
дэлгэрэнгүй »
Худал яригч ГҮРҮ ТАГАНАВА Дагинасын орноо заларсан нь
       Таганава гэдэг нь "Үргэлж худал яригч" гэсэн утгатай ажээ. Энэтхэгийн зүүн зүгт харц язгуурт төрсөн бөгөөд залилан мэхлэх тэргүүтэй гэмт үйлдлийг хийж амьдардаг байжээ. Нэгэн удаа тэрбээр нэгэн модны дээр суугаад "Бусдыг юу гэж хуурч мэхлэх вэ" хэмээн бодож суутал...
дэлгэрэнгүй »
Мөнх бусын тухай


Бурхан багшийн ариун гэгээн  сургаалд эрдэнэт хүмүүний биеийг олсныг  Зүүний үзүүрийг дээш харуулан газарт атгасны дээр шар будаа олон атгыг цацан цацавч нижгээд төдий зүүний үзүүрт тогтох болохоос ихэнх нь үл тогтох нь ив илэрхийлчилэн машид ховор болой хэмээн айлдсан байна.

Ийм ховор хүмүүн төрөлхтний биеийг олоод энэ биеийхээ  үр шимийг заавал хүртэх хэрэгтэй. Үр шимийг нь эс хүртвээс адгуус амьтан лугаа  ерд ялгаа байхгүй юм. Учир нь адгуус амьтад үр төлөө тэжээх, хоол хүнсээ базаан бэлтгэх, хослон амьдрах, нэгэндээ туслах, нэгнээсээ өшөө авах, тансаг үүр орон засах үр төлөө амьдрах аргад сургах зэрэгт заримдаа биднээс ч онцгой гаргууд байдаг.

дэлгэрэнгүй »
Нэг аяга сүү /сургамжит өгүүллэг/
          Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдрүүдийн нэг ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа баран айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү өгжээ.
дэлгэрэнгүй »
Цагаан Дарь эхийг бүтээсэн домог
Үжирч ноорсон хүрэн тэрмэн дээлийн татмаг дээр, цуурч сэмэрсэн шар гирган бүс ороохчаа аядаж, мээм оройт шовгор хэмээх шар цэмбэн малгай тухтуулж тавьсан тэр хөдөөрхүү лам хөл нүцгэн явдагийн дээр гархилсан дүрлэгэр нүдэндээ эв хавгүйхэн том шилийг зүүж, гандаж борлосон царай нь тэнүүлчийн шинжийг бүрдүүлнэ.

дэлгэрэнгүй »
Хөвсгөл далай үүссэн тухай домог
Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан гэнэ. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ.
дэлгэрэнгүй »
Хар ус хүнд өгдөггүйн учир
Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон нь ийм түүхтэй юм гэнэ.
Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин,
дэлгэрэнгүй »
Бурхан жаал хүү хоёрын яриа
 Хүү: Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жаахан бас ямар ч хүчгүй юм чинь тэнд   яаж амьдрах юм бэ? 
 
Бурхан:  Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу аялж өгнө. Чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно...
дэлгэрэнгүй »
Хайрыг татахуй
       Бурханаас нэгэн өдөр шавь нар нь ийн асуужээ.
 -Хүмүүс яагаад уурлахаараа бие бие рүүгээ хашгирдаг юм бэ? 
Бурхан хариуд нь......... 
 
дэлгэрэнгүй »
Хүний амьдралын тухай домог үлгэр
  Нэгэн хүний амьдралын тухай сургаал домогт өгүүлсэнээр Тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явахад эрэг дээр буй өөр хүн түүнд хандан хашгирсан нь: "Урсгал дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий. 
дэлгэрэнгүй »
12345Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS