Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үйлийн үр
ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.


дэлгэрэнгүй »
Үйлийн үр ба дахин төрөл олох талаарх үндсэн асуудлууд
Үйлийн үрийн тухай онол шинжлэх ухааны судалгаа, туршлагаар нотлодгсон зүйл үү, эсвэл түүнийг итгэл үнэмшлээр хүлээн авдаг юм уу?

 Үйлийн үрийн утга олон янзаар ойлгогддог. Гэхдээ үйлийн үр гэж юу болох талаар зарим буруу зөрүү ойлголт байдаг. Зарим хүмүүс үйлийн үрийг хувь тавилан буюу урьдаас зурсан зураг төөрөг гэж боддог. Хэрэв хэн нэг хүн машинд дайруулах, эсвэл наймаанд их хэмжээний мөнгө алдвал “Золгүй юм, үйлийн үр нь тэр дээ.” гэцгээдэг. Энэ бол Бурханы номын дагуу ойлгодог үйлийн үр биш ээ. Үнэн хэрэгтээ, эзэн тэнгэрийн эрх зориг, өөрөөр хэлбэл бидний ойлгодоггүй буюу бид өөрсдөө хянах аргагүй зүйлд хандсан санаа болно.


дэлгэрэнгүй »
Үйлийн үрийн тухай

Санааны үр дэлгэрч, салхины үр дулаарна гэдгийн үлгэрээр бидний санасан, хийсэн бүгд л үр дагавартай байдаг юм. Бид өнөөдөр хэн нэгэнтэй муудалцах, архи дарс уух, хулгай дээрэм хийх гэх мэтийн муу үйлүүдийг хийвэл  тэр дороо үр нь боловсрохгүй ч гэсэн хожим нь заавал тэр үйлийн үр нь боловсрох нь орчлонгийн хууль юм. Бид хэн нэгэн хүнд сайхан сэтгэлээсээ хандаж сайн үйл буюу буян хийвэл тэр үйлийн үр нь энэ насанд дэлгэрэхгүй ч гэсэн хойд төрөлд боловсрох нь жам юм. 

Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу лаймбра намшид хэмээх сударт өгүүлсэнтэй холбон тайлбарлаж болно.

дэлгэрэнгүй »
«Өмнөх123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS