Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Энэтхэгийн бурханы шашны номын мэргэд №1 Нагарджуна багш
 Энэтхэгийн өмнө зүгийн Видарбха хэмээх нутгийн нэгэн бирманы гэрт мэндэлжээ. Түүнийг төрөх үед залагдан ирсэн шинжээч хүн “Зуун эгэл хүнд идээ ундаа өгвөл долоо хоног наслах, зуун бирманд цав цай баривал долоон сар наслах, зуун гэлэнд цав цай өргөвөл долоон жил наслах болно” хэмээн өгүүлсэнд эцэг эх хоёр нь зуун гэлэнд цав цай өргөснөөр долоон жил наслав. 
дэлгэрэнгүй »
Ламын гэгээн Лувсанданзанжанцан/намтар/
 Ламын гэгээн Лувсанданзанжанцан Эрдэнэ мэргэн Бандида Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704) нь XI жарны шарагчин туулай жил буюу 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн болон мэндэлжээ.
дэлгэрэнгүй »
Цэрэндондов хувилгааны намтар
  Цэрэндондов хувилгаан нь 15-р жарны шаргачин хонин жил /1919/ оны намрын эхэн сарын арван таванд Засагт хан аймгийн хошууч бэйсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян улаан багийн Хүрэн толгойн Өвөр булаг гэдэг газар ард Нацагшугарын хүү болон мэндэлжээ. 8-р богд Жавзүндамба хутагт Мил Богдын хувилгаан Отгонтэнгэр хайрханы өвөрт мэндэлжээ гэж айлдан, хойт дүрийг тодруул хэмээн Наро банчин хутагт, Дилова хутагт, Арь гэгээн нарт зарлиг хайрлажээ.
дэлгэрэнгүй »
ДЭМЧИГ БУРХАНЫ ХУВИЛГААН ДӨВЧИН ДИЛОВА ХУТАГТ БААШЛУУ ОВОГТОЙ ЖАМСРАНЖАВЫН ТОВЧ ЦАДИГ
 Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 буюу 1883-10-08нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар ард Баашлуугийн 3-р хүү болон төржээ. 
дэлгэрэнгүй »
Ламын бүрэлбаа Ачит ламын хувилгаан Х.Вандан
 
 Ламын бүрэлбаа Ачит ламын хувилгаан Х.Вандан нь 16-р жарны гал луу жилийн намрын эхэн сарын 15-нд Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуунд буюу одоогийн Завхан аймгийн Яруу сумын Өгөөмөр багийн нутаг “Мөөгний хавчиг” гэдэг газар 1916-09-10нд Хаст тайжийн 3-р хүү болон мэндэлжээ. Вандан нь 5 нас хүртлээ эцэг тайж Хаст, эх Х.Сэндэн хатны гар дээр өсч бойжсон байна.
дэлгэрэнгүй »
Лувсандамбийдонмэ хутагт
 

Хоёрдугаар богд нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум\ чин ван Дондовдоржын гэрт 1724 оны луу жилд сонин гайхамшигийг үзүүлэн мэндэлжээ. 1727 онд дөрвөн нас сүүдэртэйд нь Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд Халхын богдын хоёрдугаар дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрлажээ.
дэлгэрэнгүй »
БУУРАЛ БАГШИЙН ХУВИЛГААН ГОНЧИГ ОВОГТОЙ ГЭНДЭНЖАМЦ
Гончигийн Гэндэнжамц нь XVI-р жарны Төмөр бичин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 1920 оны 11-р сарын 11-нд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны Баян булаг харуул, одоогийн Завхан аймгийн Баян-тэс сумын Жавхлан багийн нутаг болох “Хүртэн” /Хүрдтэн/ гэдэг газар малчин ард эцэг Гончиг, эх Маани /Сольхүү/ нарын гурав дугаар хүү нь болон ер бусын гайхамшиг үзүүлэн мэндэлжээ.
дэлгэрэнгүй »
Арь гэгээн Дамдинчогдон



Арь гэгээн Дамдинчогдон 15 – р жарны хөх нохой жилийн намрын дунд сарын 15 /1872.09.10/ - нд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошууны Ойгон нуурын өмнөд бие “Бугын толгой ”- д хотгойдын хөх тайжийнхан овгийн ард Бадраагийн 3 – р хүү болон мэдэлжээ.
дэлгэрэнгүй »
Чойрын Хийдийн Гэгээтэн Зава Дамдин
/Чойрын Хийдийн Гэгээтэн Зава Дамдин (1867-1937).jpg        Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ.
                  Бага наснаасаа нутгийнхаа Цахиуртын жаст сууж лам хувраг болсон ба 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлон дацанд сууж олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна.
                    Зава Дамдин
ламыг Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байв. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж, 1937 он гэхэд 20 жилийн дотор Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болж чадсан.
                           Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэн байгуулахад урилгаар ирж ажиллаж байв. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсноор академич болсон хэрэг юм. Өрнийн боловсрол бүхий Оросын монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян дооромбо нартай хамтран ажиллаж байв. Төвд хэлээр 17 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос хамгийн алдартай нь Монголын Буддын шашны дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу "Алтан дэвтэр" хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ. 1937 онд Улаанбаатар хотод таалал төгсчээ. Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед бага залуудаа шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа "Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан" гэж бахдан ярьцгааж байв.
дэлгэрэнгүй »
Дилав хутагтын тухай
Энэ удаа ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн  нэрт  зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын тухай зарим  баримтыг өгүүлье.
   Энэ эрхэм хүний тухай өгүүлэхэд баримт  олдохгүйн зовлон байдаггүй. Учир гэвэл, хутагт өөрийн намтраа он жил, нас бүрээр  дэлгэрэнгүй бичиж, хойч үеийнхэндээ үлдээсэн юм. Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-ны луу цагт наран мандах үед эхээс унасан гэх. Унасан газар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг  уулын өвөр, угаасан ус нь Түшлэгийн булаг. Эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр эрдэнэт хүний биеийг олж,  энэ хорвоод мэндэлсэн азтай
дэлгэрэнгүй »
«Өмнөх34567Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS