Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Дөрөвдvгээр дvрийн Далай Лам Ёндонжамц-Монголын алтан ургийн хvн
"Далай Лам" нэрийг анх Түмэдийн Алтан хан 1578 онд Хөхнуурд очиж, Төвдэд элч томилон урьсан ламын шашны Гэлэгва-гийн тэргүүн Содномжамцтай "Цавцаал" хийдэд уулзахдаа "Бурханг айлдагч Очирдарь Далай Лам" гэдэг нэр түүнд хайрласан юм.

дэлгэрэнгүй »
II- р Далай лам Гэндэнжамц
Тэндээс Гэндэндүвийн гэгээн дээш тэнгэрийн орон Ганданд очиж Майдар бодьсад Намхайдимамэд, Жамбаднямбуу тэргүүтэн олон бодьсадаар хүрээлсний дунд очиж ном сонсоод амьтны тусад төрөл хаа авах буй хэмээн айлтгаснаар цагаан цэцэг нэг, шар цэцэг нэгийн үр хоёрыг хайрлаад үүнийг огторгуйд сацаад хаа унасан газарт очиж төрөл аваад амьтны тусыг үйлд хэмээснээр тэр гурван цэцгийг огторгуйд сацсанд цагаан цэцэг нь Замбутивын орон заан морины төхөм Ёлгар хэмээгчид унажээ.
дэлгэрэнгүй »
I - Р ДАЛАЙ ЛАМ ГЭНДЭНДҮВ
Зангийн орон Гүрүмийн Үрүвар хэмээх газарт эцэг Гомбодорж, эх Намхайжид хоёрт бодьсад хөвгүүн нэг гараад түүний нэрийг Бадамдорж хэмээх нэр өгөв. Түүнийг гарсан үдэш тэр оронд дайн дээрэм болж эд нугуудыг аваад хүн нугуудыг дагуулахад эх бээр өчүүхэн хөвгүүнийг хучлага сэлтэстэй нь чулууны завсарт нуугаад явжээ.
дэлгэрэнгүй »
Жавзандамба хутагтууд
Лувсандамбийдонмэ (1724-1757)

Хоёрдугаар богд нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум\ чин ван Дондовдоржын гэрт 1724 оны луу жилд сонин гайхамшигийг үзүүлэн мэндэлжээ.

дэлгэрэнгүй »
Ажаа Гэгээн "Энэрэл Нигүүлслийн Их Цэцэрлэг болон дэгжих болтугай"
 
Миний бие 1950 оны төмөр бар жил Хөх нуурын Бэйс хошуунд монгол малчин ардын гэрт төрсөн.  Хоёр настай байхад минь 10-р Банчин Богд намайг 8-р Ажаа Рэнбүүчигээр тодруулсан юм. Амдо нутгийн аялгуунд “Ажиа” гэдэг нь “аав” гэсэн үг агаад миний анхны дүрийг Богд Зонховын эцэг байсан гэдэг. 
дэлгэрэнгүй »
Хамба Номун хан Б.Пунцаг
 
 XX зууны монголын шашин улс төрийн зvтгэлтэн хамба номун хан Б.Пунцагийн тухай 1990-ээд оноос тvvхчид цухас боловч өгvvлж ямар нэгэн хэмжээгээр судалгааны  хvрээнд оруулж ирсэн билээ.
дэлгэрэнгүй »
Цахар гэвш Лувсанчүлтэм /Намтар, уран бүтээл/
 


        Цагаан уулын гэвш хэмээн олноо алдаршсан Лувсанчүлтэм бол бурханы шашны судар тарнийн ёсонд боловсорсон, шашин номын зүтгэлтэн, гарамгай орчуулагч, дорнын ухааны мэдлэг эзэмшин, гүн ухаан, анагаах ухаан, зурхай, хэл шинжлэл, яруу найргийн холбогдол бүхий ном зохиол туурвин бүтээсэн монголын соёлын нэрт төлөөлөгчийн нэг, бичгийн их хүн байжээ.
дэлгэрэнгүй »
Ирээдүй цагийн будда, Их Майдар бурханы домог
 
дэлгэрэнгүй »
Буриад Монголын Номч Мэргэн Агваан Доржиев (1853-1938) /Намтар/
   Буурал Европын зvvн хаяаг дэрлэн орших Орос орны зулай болсон Санкт Петербург хотын ойролцоох намуухан нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад тvvнийг тэнхлэгдэн өнгөрөх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх өргөн чөлөөнд, Нева мөрний хөвөөнөөс холгvй дорнын нэгэн элгэн хvрэн эмжээртэй бор саарал сvм дуган намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн тvvхийг хvvрнэхээс эмээх мэт дvнсийн харагдахыг тvvгээр зөрж гарсан хvн vл анзаарах ажээ.
дэлгэрэнгүй »
Бор борын бялзуухай буюу Хүүхэн хутагт
  Хүүхэн хутагт хэмээн олноо алдаршсан Найдансүрэн, Төвдийн Саж лам Жамъянданзантай хамт татуулсан энэ зураг 1920-иод оных болов уу? Яагаад гэвэл Саж ламыг 1922 оны наймдугаар сарын 15-нд Ерөнхий сайд агсан Д.Бодоотой холбогдуулан Шар хаданд цаазалсан байдаг. Ямар ч атугай халх монголын төр шашны түүхэнд мөрөө тодоор үлдээсэн энэ хоёр хүнийг дурсахгүй байхын аргагүй. Монголд хутагт хувилгаад тодорч байсан нь эртнийх, олон арваараа ч тоологддог байх. Харин YIII Богдын үед албан ёсоор бий болсон «Тамгатай хутагт» есхөн билээ. 
дэлгэрэнгүй »
«Өмнөх23456Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS