Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
4 –р БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНТҮВДЭНВАНЧҮГЖИГМЭДЖАМЦ (1775-1813)
4-Р Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь Төвдийн нутаг Жидшодыдн гол хэмээх газар түшмэл Содномдаш , эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. 4-р Богд нь 8-р Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм . 1781 онд Их хүрээнд залж ирэн Богдын ширээнд залж Даншиг мандал өргөв .
дэлгэрэнгүй »
ЭРДЭНЭ МЭРГЭН ХАМБА БРАГРИ ЛАМ ДАМЦАГДОРЖ/1781-1848/
Монголын бурханы шашин соёлын болоод буддын гүн ухааны сэтгэлгээний түүхэнд нэр алдараа мөнхөлсөн хутагт нарын нэг нь "Уулын лам" хэмээн алдаршсан Брагри /Бари ч гэдэг) Дамцагдорж мөн болой. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнийн хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан -овоо сумын нутаг Онгиин голын «Улаан хошуу» хэмээх газар тайж Цэвээндашийн гэр бүлд 15-р жарны цагаагчин үхэр жилийн (1781 он) өвлийн эхэн сард мэндэлжээ.
дэлгэрэнгүй »
Гэвш Шанжийн Иштавхай (1901-1972)


Cэцэн хан аймгийн Боржгин Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Баянжаргал сумын хүн.Төвд хэлээр зохиол бүтээл туурвисан монголын лам нарын талаар Иштавхай ламтан Гандантэгчэнлин хийдийн Номын гэрт судалгааны ажил хийж байхдаа 1958 онд анх “Төвд хэлээр зохиол бүтээл туурвисан Халх монголын зуун лам” бүтээлийг туурвисан байна.
дэлгэрэнгүй »
НОМЧ МЭРГЭН ЦОРЖ ЛАМ ЛУВСАНДАГВАДАРЖАА /1734-1803/

Номч мэргэн цорж Лувсандавгадаржаа 12-р жарны хотол баясгалант хэмээх шороон бар жип Xангайн нурууны Бага арцат хэмээх газар эцэг Самдүв, эх Дайрийжав нарын хөвгүүн болон мэндэлжээ. Түүнийг гурван ойтойд нь сэвлэгийг нь үргээхэд Эрдэнэ зуугийн Ганжуурва цорж Лувсанжанцан бээр Лувсандагвадаржаа хэмээх сахилын нэр хайрлаж, гэнэн сахил хүртээсэн ажээ.
дэлгэрэнгүй »
ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН (1912-1937)
С.Чимэдцэрэн нь 16-р жарны бар жилийн зуны дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт 1912-06-10нд ард Санжавын 3-р хүү болон төржээ.
дэлгэрэнгүй »
Номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав


С.Гомбожав 1913 онд Их хүрээний буддын гүн ухаан судалдаг Идгаачойнзинлин дацанд ирж сууж буддын гүн ухааны номонд суралцаж эхэлсэн юм. 1913 онд Их хүрээний буддын гүн ухаан судалдаг Идгаачойнзинлин дацанд ирж сууж буддын гүн ухааны номонд суралцаж эхэлсэн юм.
дэлгэрэнгүй »
Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээлүүд
Монголчууд дундад зууны үеийн Леонарда Винчи, Х.Рембрант, Микельанжилогийн зураг уран баримлаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран гар, билгийн мэлмийтэй ард түмэн гэж дотоод гадаадын нэртэй урлаг судлаачид бичсэн нь олонтоо.
дэлгэрэнгүй »
Жалханз хутагт Дамдинбазар
Шашин төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гуравдахь ерөнхий сайд  Номухан  самади багш Жалханз хутагт Дамдинбазар Засагт хан аймгийн гүн Загдсамбарын хошууны нутаг Ойгон нуурын урьдах Бугын толгой гэдэг газар 1874 оны зуны тэргүүн сарын 29-нд мэндэлжээ.

дэлгэрэнгүй »
Ловон Бадамжунайн намтар
Ловон Бадамжунай нь Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс 800 жилийн дараа Модон бичин жилийн шинийн 10 нд мэндэлжээ. Түүнийг Сахор хааны угсааны хүн гэж олон түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.
дэлгэрэнгүй »
ДИЛОВА ХУТАГТ ЖАМСРАНЖАВ (1883-1965)
Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дилова Шаравсамбуугийн хувилгаан дүр Төвдөд Живзун Доринба, Дүлзэнлодойлэгсан зэрэг дүрээр хувилан төрж байжээ. Монголд хувилсан дүрүүд гэвэл


дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS