Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Халхын 84 шидтэний нэг, Нарованчин Гэгээн Билэгт овогтой Пүрэвжавын товч цадиг оршвой (1873-1895)
Нарованчин гэгээн Б.Пүрэвжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөхөгчин гахай жилийн зуны эхэн сарын 29-нд Засагт хан аймгийн Хошууч бээсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг Цагаан асга гэдэг газар 1873-06-06 өдөр ард Билэгтийн хүү болон төржээ.
дэлгэрэнгүй »
Арь гэгээн Бадраа овогтой Чанравын товч цадиг оршвой (1872-1931)
Арь гэгээн Б.Чанрав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх нохой жилийн намрын дунд сарын 15-нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн бугын толгойн өвөрт 1872 оны 09-10нд ард Бадраагийн 3-р хүү болн төржээ. Б.Чанрав нь эцэг эхээс 13уулаа өнөр өтгөн гэр бүлд өсч бойжсон байна.
дэлгэрэнгүй »
Ламын гэгээн Лувсанданзанжанцан
Ламын гэгээн Лувсанданзанжанцан Эрдэнэ мэргэн Бандида Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704) нь XI жарны шарагчин туулай жил буюу 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн болон мэндэлжээ.
дэлгэрэнгүй »
Жадо ринбүүчи багшийн намтар

Миний бие 1954 онд модон морин жил Жан Намцога (хойд тэнгэр нуур) орчимд Дагву Түнши гэдэг газар төрсөн. Намайг төрөх үед манай гэрийн гадаах модон гадсан дээрээс цэцэг ургасан аж. Мөн нэгэн тогоотой сүү гэнэт хөөрөн савнаасаа хальсан гэдэг.
дэлгэрэнгүй »
Их Хүрээний цорж, гавж Занын Агваанбалдан
Монголын сэтгэлгээний түүхэнд чухал хувь нэмэр оруулж, олны дунд "эрдэнэ тунгалаг цорж" хэмээн алдаршсан энэ хүний талаар тусгайлан өгүүлсэн намтарчилсан баримт бичиг олонтой байдаг ажээ. Тэдгээрийн тоонд Шижээ гавжийн зохиосон "Тэнцэшгүй их ачит язгуур лам, үнэн утгын их мэргэн Агваанбалдан хэмээх алдартын эрдмийг өгүүлэхийн үүднээс магтсан яруу үгс хаврын хөхөөний дуу хэмээх оршивой" зохиол ордог ажээ.
дэлгэрэнгүй »
Цорж лам Агваанлувсандондов
Агваанлувсандондовийн тухай Гандантэгчинлэн хийдийн ханбо лам агсан С.Гомбожав ‘Их Хүрээний цорж, XX зууны үеийн хүн, зохиол нь долоон боть, олон зүйлийн зан үйл, Их Хүрээнд бартай’ гэсэн мэдээг судлаач, эрдэмтэдийн сонорт анх хүргэсэн.
дэлгэрэнгүй »
Жасын Дэд Ханбо Дамдин
Дамдин Бутачийн/1867-1937/ - Төв аймгийн хүн 8 наснаас эхлэн Зүүн хүрээнд шавилан суусан, төвд ном үзэж дацангийн унзад, гэвхий, цорж зэрэг тушаал хүлээж байсан ба Гандан ба Зүүн хүрээнд дэд хамбын тушаалтай, гавж аграмбын мяндагтай байсан. 1000 шахам шавь нартай
дэлгэрэнгүй »
8-р Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924/
8-р Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг нь 1869 онд Төвдийн Лхаст түшмэл Гончогцэрэн, эх Ойдовдулам нарын өргөөнд мэндэлжээ. 12-р далай лам Принлайжамц Банчин Богд Дамбийванчүг нар түүнийг 8-р Богдын хувилгаан дүрээр тодруулсан .
дэлгэрэнгүй »
Номч Билигт Эрдэнэ Мэргэн Цорж аграмба Лувсанчойнзин (1875-1937)
ҮIII Богд Жевзүндамба хутагт Агваанлувсанчойжинямагийн долоон цоржийн нэг, ном эрдмээрээ монгол түмний дунд үлэмж гайхагдсан хүн бол Номч Билигт Эрдэнэ Мэргэн цорж, аграмба Лувсанчойнзин (Чойнзон цорж) юм.
дэлгэрэнгүй »
5-р Богд Живзундамба Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан /1815-1841/
5-Богд Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан нь Төвдийн Лхасын ойролцоо түшмэл Гомбодондов , эх Ригзэнбүтэд нарын гэрт 1815 онд мэндэлжээ . 5-р Богд 1834 онд Их хүрээнд Майдар дацан , 1838 онд Их хүрээний Далхын дэнж хэмээх газар Гандантэгчэнлин сүмийг ,1841 онд 5-р Богдын зарлигаар Брагри Ёнзон Дамцагдорж Ламрим дацанг удирдан байгуулжээ .
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS