Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавын товч намтар
Чойжин ламын сүм нь  “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн сүсэгтэн олны дунд ихэд алдаршсан бөгөөд 50 орчим хурлын лам, 5-н сүм, 3 жасаатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тараажээ.
дэлгэрэнгүй »
Наро Банчэн гэгээнтнийг сэнтийд заллаа
    Цаст Очирваань хайрхант нутагтаа дахин мэндэлж гийсэн Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны VII дүрээр батламжилсан Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын зарлигтай Данзанлхүндүв гэгээнтнийг Сэнтийд залах хүндэтгэлийн ёслолын үйл ажилллагаа 08 сарын 02-нд Завхан аймгийн Улиастай хотод болов. 
 
дэлгэрэнгүй »
“Оюун Судлахуйн Найман Бадаг” бүтээлийн тайлбар
 


Дани, Копенгаген, 2015 оны 2 дугаар сарын 12-ний Данийн парламентад суудалтай найман намын төлөөлөл болсон хэсэг гишүүд өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай ламд бараалхлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй мэндчилж хэлэхдээ, 
дэлгэрэнгүй »
Богдын зарлиг
 
Чакравардийн /Шагшаабадын/ орноос бууж ирсэн баруун газрын далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүншигтэй, далан таван  махранзын дүртэй, мянган мэлмийт, түмэн сонорт Хоншим Бодисадба  очир дарь ламын гэгээн гэж ар халх дөрвөн аймаг шавь, долоон хошуу, өвөр дөчин есд заяагдах ирсэн  билээ. Амьтныг жаргуулж, шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй суудаг билээ.
дэлгэрэнгүй »
Итгэл хамбын амьдралын сонирхолтой баримтуудаас
- Тэрбээр одоогийн Буриадын БНУ-ын Иволгийн районы Оронгойн Өлзий Дов гэдэг газар 1852 онд төрсөн бөгөөд багадаа эцэг эхээс өнчирч, Батбазар гэдэг айлд таван жил хонь хариулжээ.
дэлгэрэнгүй »
Далай ламын чойжин /Түвдэн Готов/
“Би өөрийгөө сонсох адил Чойжингийнхоо хэлэхийг анхааралтай сонсдог” Далай лам

Хоргой дурдан өмсгөлтэй Чойжин тайзан дээр гарч ирээд бурханлаг хөдөлгөөнөөр толгойн хүнд гэгчийн гоёлынхоо унжлага зүүсгэлийг хийсгэн бүжиглэнэ. Түүний царай нь минчийн хавдаж аймшигтайгаар ярвайж амьсгаа нь давчдан, биеийн үе мөч нь мултран унах гэж байгаа юм шиг бүжих нь үнэхээр сүрдмээр.
дэлгэрэнгүй »
Богд Зонховын 5 зүйл болгоолын лагшин

Зөөлөн таалалт Зонхава богд бээр нирваан дүр үзүүлсэний дараа Хайдүв богд бээр багшийгаа дурсан санаж, агуу их сүжгээр залбиран өчсөнд богд Зонхава 5 зүйлийн болгоолоор бодтой залран Хайдүв богдтой нүүр учирсан хэмээдэг Тэрхүү учрыг намтарт тэмдэглсэнийг өчүүхэн сийрүүлбээс ийм буюу.
дэлгэрэнгүй »
Заябандида Намхайжамц
Ойрадын их эрдэмтэн тэрээр 1638 онд их  гурван Богд хэмээн алдаршсан буюу Y дүрийн Далай лам Агваанлувсанжамц,IY дүрийн Банчин-Эрдэнэ,Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу,дөрвөн Ойрадын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ. Зая Бандаида Намхайжамц\цаашид Огторгуй далай хэмээх\ Ойрадын их хүрээг байгуулан төр шашин,соёлын энэ төвөөс ард олныг соён гэгээрүүлэхийн төлөөнөө шашин дэлгэрүүлэх,ном номлох, судар бүтээн туурвих, дуун хөрвүүлэх, шавь сургах их үйлсэд хичээнгүйлэн зүтгэх болжээ.
дэлгэрэнгүй »
Милова бурхан буюу цагаан дарь- эхийн бүрэлбаа Нацагшугарын Цэрэндондов хувилгааны товч цадиг оршвой
Цэрэндондов нь 16-р жарны Шарагчин хонин жилийн намрын дунд сарын 15нд Засагт хан аймгийн хошууч бээсийн хошуу одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутаг Хүрэн толгойн өвөр булаг гэдэг газар ард Нацагшугарын том хүү болон мэндэлжээ.
дэлгэрэнгүй »
ХАЛХЫН 84 ШИДТЭНИЙ НЭГ, ДЭМЧИГ БУРХАНЫ ХУВИЛГААН ДӨВЧИН ДИЛОВА ХУТАГТ БААШЛУУ ОВОГТОЙ ЖАМСРАНЖАВЫН ТОВЧ ЦАДИГ ОРШВОЙ
 Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 буюу 1883-10-08нд Засагт хан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар ард Баашлуугийн 3-р хүү болон төржээ. Дилова хутагт Жамсранжав нь 5 нас хүртлээ эцэг Баашлуу, эх Гимбэлийн хайр халамжинд өсч, 
дэлгэрэнгүй »
12345Дараах»
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS