Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
дорнод

Төв Азийн өргөн уудам нутаг, түүний дотор Дорнод Монголын нутаг дэвсгэр бол түмэн үеийн буурал түүхийн хүрдэнд нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бүрэлдэн цогцолсон өлгий нутаг билээ. Энэхүү түүхт нутагт амьдран идээшиж, бүтээж туурвиж ирсэн бидний өвөг дээдэс түүх, соёлын асар их өв, гайхамшигт сайхан дурсгалуудыг уламжлуулан үлдээсэн нь хойч үеийнхний бахархал мэдлэг оюуны ундарга болж байна. Дорнод Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр болон дор хадгалагдаж буй эртний хүмүүсийн бууц суурин, чулуун зэвсгийн үеийн дурсгал, булш бунхан, буган ба хүн чулуу, хот суурины туйрууд, уран барилга зэрэг түүх, соёл урлагийн үнэт дурсгалууд нь өнөө болтол өнө эртний түүхийг хүүрнэн өгүүлсээр байгаа билээ. Ийнхүү Дорнод Монголынхоо өнө эртний сонирхол татсан түүх соёлын гайхамшигт дурсгалыг танилцуулж байна.

1. Халх, Нөмрөгийн сав газар

Төв Азийн Нэгэн гайхамшиг Монголын Дорны их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тутам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжилэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгана.

g17.jpg

Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм.

Халх, Нөмрөгийн сав газар нь энэхүү хоёр голоос гадна олон жижиг гол горхи, голын татам, бургасан шугуй өүхий голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулын хөндий, нуга, намхархаг газар хийгээд, элсэн манхан бүхий дов толгод, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоцтой билээ.

 

Энэхүү газрын бүх гол, горхины ус нь Монголын Дорнод талын цэнхэр мэлхий болох Буйр нуурыг тэтгэдэг юм. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог.

g15.jpg

Буйр нуур

Монгол орны зүүн бүсийн хамгийн том нуурнийт гадрагын талбай нь 615 кв км талбайтай. Нуурын дундаж гүн 7 метр Тал нутгийн дунд тогтсон үзэсгэлэнт нуур юм. Буйр нуурт Халх гол цутгаж Оршуун гол эх авдаг. Энд нийтдээ 6 овгын 34 зүйл загас, 49 зүйл салбар хөвөгч замаг, 5 зүйл хөвөгч амьтан, 4 зүйл танан хясаа байдаг.

Халхын гол

Дорнод хязгаарын хамгийн том гол бөгөөд Монгол улсын хилийн гадна талаас эх авсан жижиг гол горхиуд нийлсээр Халхын гол болно. Нийт 86 км урсан Буйр нуурт цутгана.

Ургамалын аймаг

Халх, Нөмрөгийн сав газар нь байгалийн олон төрлийн бүс бүслүүрийг агуулсан байдаг тул үүнийгээ дагаад ургамалын төрөл зүйлээр баялаг юм. Энд 368 зүйлийн ургамал ургадгаас хус, улиас, нарс, бургас, зэрэг модлог үхрийн нүд гүзээлзгэнэ, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ, багваахай, зүр өвс хялгана, хиаг алаг өвс, улалж, гичгэнэ, таван салаа, цагаан цээнэ, башир, хошоонгор, багвар үрт агчаахай, их саадган цэцэг зэрэг ургамлуудыг дурьдаж болно.

g14.jpg

Загас

g13.jpgБуйр нуур, Халх, Нөмрөгийн сав газар нь олон жижиг нуур, гол горхи бүхий газар нутаг тул энд усны амьтдын төрөл зүйл элбэг. Усны аьтаны гол төлөөлөгч болох тул, зэвэг, цулбуурт, булуу цагаан, хэлтэг, улаан живэрт, улаан далбаа, морин загас, амарын цурхай, амарын сугас, давх зэрэг олон төрөл зүйл загастай. Ер нь Халх, Нөмрөгийн голын сав газар нь Монгол орны 75 зүйл загасны 38 орчим зүйлийнх нь амьдрах таатай орчин болдог нутаг юм.

Нөмрөг гол

Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн цэг нь болох Соёлз уулын салбар Зараа Орч, Баянхээр зэрэг уулсаас авсан Бүрийн гол, Галтастайн гол, Болийн гол нийлэн Гурьан голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий болгох бөгөөд үүнээс цааш улам өргөсөн урсах голыг Нөмрөг хэмээнэ. Энэ гол нийт 38 орчим км урсаад Халхын голтой нийлнэ. Халх, Нөмрөгийн сав газрын гол онцлог нь энэ газар нутаг байгалийн маш үзэсгэлэнт, онцлог шинжтэй тул энэ орчмын газрын унаган төрийг хадгалан хамгаалах, судлан шинжлэн зорилгоор Нөмрөгийн дархан цаазат газрыг байгуулсан байна. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 312 мянган га бөгөөд энд жинхэнэ Амар мөрөн, Манжуурын гаралтай амьтан ургамлын төрөл зүйл тархсан байдаг.

Дэгээ гол

Халх, Нөмрөгийн сав газрын нэг томоохон гол бөгөөд Хавтгай өндөр хэмээх уулаас эх аван Нөмрөгийн дархан цаазад газрын хилийн гадна талаар зүүн хойш чиглэлтэйгээр 42 орчим км урссаар Халхголд цутгана.

Амьтны аймаг

Энэ газар нутгийн олон төрөл зүйлийн ландшафтыг агуулсан тул ой, ойт хээр, тал хээр, уулын хээрийн, нуга, ус намгархаг газрын амьтны төрөл зүйлүүд энд бий.

Сүүн тэжээлт амьтдаас Дорнын бараан хандгай, халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, халиу, чоно, үнэг, хярс, шилүүс элбинх, өмхий хүрнэ, туулай, манжуур номин, тарвага байдаг бөгөөд зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээр орж ирэх тохиолдол бий. Дорнын бараан хандгай, голын халиу зэрэг Монголд төдийгүй дэлхийд ховордсон нэн ховор амьтад энэ л сав газарт тархсан байна.

Жигүүртнээс алтан гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, амарын шонхор хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, цэн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор болон бусад олон төрөл зүйлийн шувууд бий.

Бусад амьтны хувьд хар мөрний цариг могой, дорнодын мэлхий, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтай хэвлээр явагчид байдаг бол харин энд Монгол орноос өөр хаана ч байдаггүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа, тархжээ. Ой хээр, голын эрэг, усархаг газрын шавьж, сээр нуруугүйтний ихэнх төрөл зүйл энд тархсан бөгөөд Дорнын заарт эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг.

g12.jpg

 

Тус хийдийн лам нарын мэдээлэл
Сүм хийдүүд
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS