Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Сүм хийд » Өвөрхангай » Хархорин
ШАНХЫН ХИЙД
ШАНХЫН ХИЙД /БАРУУН ХҮРЭЭ/

Шанхын баруун хийдийн туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн төвөөс 4км орчим зайд харзан голын баруун эрэгт, сайхан булгийн дэнж хэмээх газар байдаг. Энэ хийд анх 1650 онд байгуулагдсан хуучнаар Түшээт Хан аймгийн Түшээ Гүний хошууны гол хийд байсан юм. 1654 онд номын Их хурээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш  нүүхэд Өндөр Гэгээн Занабазар төрсөн дүү СойвонБилбийДоржид номын хүрээний гол үндсэн хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбогдолтой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хурээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхийн хурээ гэж хожим нэрлэгджээ. Ийнхүү үүссэн түүх нь номын хурээ буюу Богдын хүрээний гарал үүсэлтэй холбогдоно. Өндөр гэгээн Занабазар Баруун хүрээ хийдийн Шашны эзнээр заларч олон жил шашин, хүн олон амьтаны төлөө буян тусыг бүтээсээр насан өндөр болох үедээ Түшээт хан ВанжилДорж бээр өөрийн хөвгүүн Пунцагравданг гэгээнд өргөсөнд Өндөр Гэгээн тэр хөвгөөнд “Ноён лам” хэмээн өргөмжлөн Баруун хүрээний шашны залсан байдаг. Тийнхүү Баруун хүрээ нь Их эзэн Чингис хааны алтан ургийн угсааныхан, Түшээт ханы хошууны шүтлэг бишрэлийн гол хийд байж үе улиран залгамжилж залсан Ноён ламууд нь Чингис хааны алтан ургаас тодорч байсан зэргээс үзэхэд Монголын төр шашны олон зууны үе үеийн түүхтэй салшгуй холбоотой Өлгий хийд мөн билээ. Тиймээс ч Чингис ханы хар, цагаан сүлдийг залж тахидаг сүлдний өргөө “Хойд бурханы” хэмээх эрхэм шүтээний цогцолборт байралдаг байжээ. Түүхэнд Түлэнгэ уулын ар, чөдөр голын эрэг, нүүрс толгойн өвөрт байгаа хэмээн тэмдэглэгдсэн шашин шүтлэг, номын их өргөө бүхий тэр хийд бэрх цагийн шуурганд сүйтгэгдэн усдаж үгүй болсон хэдийч “Ноён ламын” сүм буюу Пунцагдоржийн гол дугам үлдэж хоцорсонд тулгуурлан 1990 онд Баруун хүрээ хийд дахин сэргээгдэж эхэлсэн. Бурханы шашнаа шүтэх эрх, эрх чөлөө хаалттай байсан хүнд хэцүү олон арван жилүүдэд Өндөр гэгээний анхлан хурсан Цогчин хурлыг тасралтгүй хурсаар эдугээ цагийг үзсэн нь энэ хийдийхний бахархал бөгөөд зарим бурхан шүтээн ном судраа хамгаалан хадгалаж үлдсэн нь бахархууштай үйл хэрэг юм. Баруун хүрээнд Халхын их шүтээн Очирваань. Өндөр гэгээний баринтаг номын хувцас, бүтээл бурхад зэрэг ховор нандин үнэт өв эд зүйлс хадгалагдан үлдсэн байна. Арвин баялаг түүхийн өлгий нутаг болсон Орхоний хөндийн савд орших энэ хийд нь энэ цаг үед зорин очих зон олон. мөргөлчид аялагч жуулчид төдийгүй олон улсын монгол судлаач эрдэмтэн мэргэдийн сонирхолыг зүй ёсоор татдаг түүхэн дурсгалт газар билээ.
Тус хийдийн лам нарын мэдээлэл
Сүм хийдүүд
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS