Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Пунцоглин хийд
Монголын Сүсэгтний холбооны анхны гишүүн Д.Галбадрахын санаачилгаар 1990 оны 10-р сарын 1 буюу цагаан морин жилийн намрын дунд сарын 12-ны өдөр Монголын сүсэгтний холбооны төмөр зам дахь зөвлөл нэртэйгээр Төмөр замын удирдах газрын урд талд байх сурагчдын дотуур байрны гадна нэг гэр барин Дархан ловон лам А.Дэрэндорж, Н.Соном гуай нар сан тавьж нээлтэй хийсэн. 1991 оны 5 сарын 28 буюу төмөр хонин жилийн зуны арван тавны билэгт сайн өдөр Төмөр замын сүсэгтний холбоо нэртэйгээр бие даасан холбоо байгуулагдснаар
хүүхдийн сектор байсан дан байшинд хурал ном хурж, үйл ажиллагаа явуулан эхэлжээ. Тус холбооны анхны тэргүүлэгчээр Галбадрах болж Сосорбарам, Нямбуу, Даваасамбуу, Лхамсүрэн нарын долоо найман хүний бүрэлдхүүнтэй байсан.
 1992 оны Усан бичин жилийн хаврын тэргүүн бар сард олноо элчин багш  хэмээн алдаршсан БНЭУлсын Элчин сайд Бакула ринбүүчи багшийн хамт  одоогын МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  ламтан хэлмэрчээр морилон саатаж лам хувраг сүсэгтэн олонд ном айлдахын дашрамд сүсэгтний холбоо нэрийг өөрчилж, орон хийдийн нэр хайрлахын айлтгасанд «Пунцоглин» хэмээх нэрийг хайрласан. Мөн ондоо цэцэрлэг байсан байрыг авч сүм дуганы хэлбэр маягын дагуу засч янзлан албан ёсны хийд болж дэг жаяг дагуу өдөр бүрийн уншлага, сарын дүйчэн хурлууд хурдаг болсон.
1992 онд хийдийн удирдлагын зохион байгуулалтанд оорчлолт оруулж хийдийн тэргүүн, Цорж лам, Ловон лам, Их, Бага умзад, Их Бага гэсгүй зэрэг мяндаг тушаал гаргаж Хийдийн тэргүүнээр Д.Галбадрах, Цорж ламаар С.Очир, Ловон ламаар Т.Бадам очир, Их умзад АДэрэндорж, Бага умзад О.Наваанжамц, Их гэсгүй Б.Цэнджав, Бага гэсгүй Х.Доржпалам нар, хурлыын ламаар Н.Соном, Лувсанданзан, Ширбазар, Д.Маналсүрэн, Ч.Эрдэнээ, Г.Хишигмөрөн, Адъяа, Пүрвээ, Батсайхан, Эрдэнэбилэг, Батбаяр, Дүгэрээ, Доной, Аптангэрэл, Гомбоо, Цэнд-очир, Отгонбаяр, Дамдиндорж, Дамдинсүрэн зэрэг хорь гаруй ламтай хурж эхэлсэн байна.
1993 оны үед лам нарын дийлэнх хувь нь хуучны гярган зоч лам нар байсан бөгөөд ярьж зөвлөсний үндсэн дээр номт гурван у.пс хэмээн алдаршсан Энэтхэг, Төвд, Монгол гурван оронд дэлгэрсэн Их хөлгөний урсгалуудыг нэг болох Шижэдва(амирлуулан үйлдэгч) буюу Жод, лүйжингийн ёсыг баримтлан, Монгол оронд дэлгэрсэн олон жүд дамжлагаас нэн ялангуа Жагар ламын жүдийг голлон хурал номоо явуулжээ.
Тухай үеийн лам нараас дурьдвал Цорж лам Очир, Ловон лам Бадамочир, Гэсгүй Цэнджав, Маналсүрэн. Ширээбазар зэрэг лам нар байсан байна.
Тус хийдийн лам нарын мэдээлэл
Овог: Батаа
Нэр: Ариунболд
Цол: Тэргүүн лам
Сахил:
 
Овог: Долгоржав
Нэр: Эрдэнээ
Цол: Ловон
Сахил:
 
Овог: Пэрэнлэй
Нэр: Батгулга
Цол: Их умзад
Сахил:
Овог: Цоодол
Нэр: Түвдэннорвуу
Цол: Их умзад
Сахил:
 
Овог: Цэцэг
Нэр: Чимэгбаатар
Цол: Гэсгүй
Сахил:
 
Овог: Даваасүрэн
Нэр: Энхбаяр
Цол: Гэсгүй
Сахил:
Овог: Ванчиндорж
Нэр: Цогбуян
Цол: Гэсгүй
Сахил:
 
Овог: Жаргалсайхан
Нэр: Өлзийбаяр
Цол:
Сахил:
 
Овог: Шаалуу
Нэр: Нямсүрэн
Цол:
Сахил:
Овог: Жадамба
Нэр: Амарбаясгалан
Цол:
Сахил:
 
Овог: Рагчаабазар
Нэр: Амартүвшин
Цол:
Сахил:
 
Овог: Жавзмаа
Нэр: Амармэнд
Цол:
Сахил:
Овог: Золзаяа
Нэр: Эрдэнэдалай
Цол:
Сахил:
 
Овог: Орших
Нэр: Чимэд
Цол: Хурлын лам,зурхайч
Сахил:
 
Овог: Болдбаатар
Нэр: Хамсүм
Цол:
Сахил:
Овог: Юндэн
Нэр: Батсайхан
Цол:
Сахил:
 
Овог: Баярлах
Нэр: Пүрэвсүрэн
Цол: Хурлын лам
Сахил:
 
Овог: Доолио
Нэр: Батзориг
Цол: Хурлын лам
Сахил:
Овог: Даваасамбуу
Нэр: Давааням
Цол: Хурлын лам
Сахил:
 
Овог: Цолмон
Нэр: Ганхүү
Цол: Хурлын лам
Сахил:
 
Овог: Бат-Эрдэнэ
Нэр: Соёлоо
Цол:
Сахил:
Овог: Дамдинбазар
Нэр: Гантөр
Цол: Бага умзад
Сахил:
 
Овог: Баянмөнх
Нэр: Түвшинжаргал
Цол: Гэсгүй
Сахил:
 
Овог: Чимэдцэрэн
Нэр: Рагчаабазар
Цол: Зурхайч лам
Сахил:
Сүм хийдүүд
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS