Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
ОЧИРДАРИЙН ДУГАН
      -Тус дуган нь 1838-1841 оны үед чулуу, туупуйгаар хийсэн алтан шармал ганжиртай, вааран дээвэр бүхий Очирдарийн дуган, үүний дотор Өндөр Гэгээн Занабазарын 1677 онд урлан бүтээсэн Монголын нийтийн нандин шүтээн Очирдарь хэмээх Махаяана /  Их хөлгөн / ёсны бурханы дүрийг голд нь байрлуулан залсан байдаг. Өндөр Гэгээн бээр Очирдарь бурханыг бүтээгээд сүншиглэж байхдаа:
“Очирдарийн эрхэт язгуур үндэсний багш хийгээд
Ялгуусан амирлангуй, хилэнт хөвгүүн хийгээд шавь сэлтэд
Үнэн үгийг бүтээх их төрөлхийтөн бүгд бээр 
Зориулга ерөөлийг зориулан сэтгэлчилэн бүтээхийг зохион соёрх” хэмээн энэхүү номыг айлдсан түүхтэй. 1000 гаруй жилийн өмнө Балба улсад гошар зандан модоор хаврын адаг сард эргэдэг Майдар болон 1000 мутарт Жанрайсиг, Баргын найман манла, 1958 онд Гандантэгчэнлин хийдийн лам Самбалхүндэв Монгол зургийн аргаар зурж бүтээсэн дөрвөн Маха-Ранзын дүр, эвт дөрөв хэмээх зураг зэрэг олон ховор нандин, хосгүй үнэт бүтээлүүд залагдаж байна. Мөн Жадамба, Юмын 16 боть, Сундуй, Үлгэрийн далай / До Занлүн /, Алтангэрэл, Маань гамбум, Ламрим Нийтийн 4 боть, Таравчэнбо, Додүдва, Дашзэвэг 8 гэгээн, Догсом, Банзрагч гэх зэрэг олон чухаг ном судар байдгаас гадна өдөр тутмын хурал нь Цогчэн хурал ажгуу.  Энэ дуганд Өндөр Гэгээний дэгэлсэн цогчэн хурлыг өдөр тутам хурдаг болно. Энэхүү дуганыг Цогчэн дуган, Очирдарийн дуган гэх болсон нь Цогчэн хурал хурдаг учир Цогчэн дуган гэсэн. Очирдарийн дуган гэсэн нь Очир Дара шүтээн залаатай байдаг учир ийнхүү нэрлэсэн байна. 
 
 
 Эх сурвалж www.budda.mn
Сайтын тухай санал хүсэлтээ mn_budda@yahoo.com ирүүлнүү
Тус хийдийн лам нарын мэдээлэл
Сүм хийдүүд
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS