Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Эвтэй дөрвөн амьтан буюу
Бурханы шашны "Винайн дуртгалын шүтээнхэмээх номонд егүүлснээр Эвтэй дөрвөн амьтны домог түүхийг Бурхан багшийн урьдын нэгэн төрөлд хамаарагдах бөгөөд Заан нь Бурхан багшийн шавь Анандын урьд төрлүүдийн нэгэн төрөл, мич нь хутагт Монголживүгийн урьд төрөл, туулай нь хутагт Шаривүгийн урьд төрөл, Шувуу нь Бурхан багшийн урьдын нэгэн төрөл байжээ.

Эдгээр дөрвөн амьтан нь бие биенимгээ хүндлэн дээдэлж, элгэмсэг дотно нөхөрлөж нэг нэгнийгээ дээш ачлан өргөснөөр дүрслэсэн байдаг нь нэгэн удаа Их заан нь: "Намайг анх энд ирэхэд Нягордын (Үр жимс сайт модны нэр) энэ сагалгар мод надтай чацуу байсан" хэмээсэнд мич бээр: "Намайг бага байхад энэ мод миний биетэй чацуу байсандаа" гэхэд харин туулай энэ хэд яавчиг надаас дүү гэж бодоод "Би энэ модны навчин дээр тогтсон шүүдрийн усыг хэлээрээ долоодог байсанхэмээсэнд шувуу: "Би энэ модны үрийг анх суулгаж байсан" гэсэнд хамгийн ахмад нь тагтаа дараа нь туулай дараа нь мич хамгийн дүү нь хүчит заан байсан учир насны эрэмбээр ахмадаа хамгийн дээр өргөн хүндэлсэнд шувуу өгүүлрүүн: "Би одооноос эхлэн өт хорхойны язгуурын амьтдыг хөнөөлгүй амь таслахыг тэвчих болно" гэхэд туулай: "Би хулгай хийхийг тэвчнэ" гэсэнд мич: "Би худал хэлэхийг тэвчнэхэмээсэнд Заан Би архи дарс ба ёс бусын зүйлсийг тэвчнэ хэмээн тэдгээр 5 зүйл гэмийг цээрэлсэнд олон язгуурын амьтад цуглан басхүү тэр 5 нүглийг цээрэлцгээсний шалтгаанаар орон тэнд аз жаргалаар дүүрэн, залуус нь өтгөс буурлаа хүндлэн дээдэлж эв найрамдалтай жаргалтай сайхан болцгоосон гэдэг.

Эрт дээр үеэс эхпэн Түвд, Монголын ард түмний дунд Эвтэй дөрвөн амьтны зураг хөрөг байгаа тэр газар өвчин зовлонгүй аз жаргалтай, хэрүүл тэмцэлгүй эв найрамдалтай байлгах билэг дэмбэрэлтэй хэмээн гэр орондоо залдаг уламжлалтай байжээ.

 

Түвдийн "Сайн оюутын тааллын чимэг" хэмээх сэтгүүлсээс орчуулсан Б.Соронзонболд

Уншсан: 5722
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS