Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Юу цуглуулдгаар нь хүмүүсийг шинжиж болдог
Олон хүн ямар нэгэн зүйлийг цуглуулдаг. Харин цуглуулга нь эзнийхээ ямар хүн болох, бас ямар зан чанартай вэ гэдгийг мэдэж болдог тухай та сонссон уу?

Цуглуулгын эд зүйлс нь бидний хүсэл, мөрөөдлийг илэрхийлдэг гэнэ. Та хоббигоороо өөрийнхөө тухай санамсаргүй зүйлсийг мэдэж авах бол найзлахыг хүсдэг хүнээ сайн таньж болно.
Боловсон, романтик хүмүүс марк цуглуулах дуртай байдаг. Хэрвээ янз бүрийн улс орны болон хотуудын марк цуглуулдаг бол магадгүй тэр хүн холын аялалд гарахыг мөрөөддөг боловч аялах боломжгүй эсвэл гэрээс гарах дургүй хүн гэнэ.
Харин алдарт хүмүүсийн хөрөг бүхий марк цуглуулдаг хүн амьдралаа төвхнүүлж чаддаггүй гэнэ. Дэлхий даяар аялж, эсвэл амьдралдаа нэлээд амжилт гаргасан хүмүүс марк цуглуулдаггүй болохыг анзаарсан уу?

Амьдралд нь ямар нэгэн зүйл дутагдаж байгаа хүн ном цуглуулах дуртай байдаг гэнэ. Ховор ном цуглуулдаг хүмүүст шийдвэр гаргахдаа муу байдаг аж. Харин цэргийн сэдэвтэй ном цуглуулагчид бодит амьдрал дээр хулчгар байдаг бол алдартай хүмүүсийн дурсамжийг цуглуулагчид алдартан болохыг мөрөөддөг гэнэ.

Зураг эсвэл уран зураг цуглуулагчид урлагийг тийм ч их сонирхдоггүй боловч гоо сайхныг шүтэн бишрэгч гэгдэхийг хүсдэг ажээ. Харин модернист эсвэл авангард зураг цуглуулдаг хүмүүс гаж буруу мэт харагдахыг хичээдэг боловч үнэн хэрэгтээ тийм хүмүүс биш байдаг.

Шилдэг бүтээлүүдийн эх хувилбарыг цуглуулагчид нь ихэвчлэн нийгэмд байр сууриа бататган дээшлүүлэхийг хүсдэг хүмүүс юм. Тэд уран зургийг ойлгодоггүй мэдэрдэггүй байх нь олонтаа боловч гэртээ үнэтэй зураг өлгөж сэтгэлээ баясгадаг байна.

Мөнгөний бэрхшээлтэй хүмүүс зоос цуглуулдаг гэнэ. Тэд “аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй” гэцгээдэг боловч мөнгө өөрт нь хэрэгтэй гэдгийг сэтгэлийнхээ гүнд ойлгодог бөгөөд зоос цуглуулах нь өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг ажээ.

Зэвсэг бол түрэмгийлэл хийгээд хамгаалалтын бэлгэ тэмдэг билээ. Өөрийгөө бусдад жинэхэнэ “эрс шийдэмгий” хүн гэдгээ нотлон харуулахыг хүсдэг эрчүүд зэвсэг цуглуулдаг байна. Гэвч үнэн хэрэгтээ иймэрхүү хүмүүс өөртөө итгэлгүй байх нь цөөнгүй байдаг гэнэ.

Хэрвээ эмэгтэй хүн зэвсэг цуглуулдаг /гэхдээ энэ нь маш ховорхон тохиолдол/ бол тэр эмэгтэй бусдаас онцгой өвөрмөц харагдахыг хичээдэг, бас бүсгүй хүний сул талаа нуухыг хичээдэг хүн болж таарна.
Гоёл чимэглэлийн сав суулгыг ихэвчлэн эмэгтэйчүүд цуглуулдаг. Гоёмсог цайны аяга, ваар нь та амьдралаа гоё сайхан харагдуулахыг хүсдэг болохыг гэрчилнэ Энэ нь амьдрал дээр та баяр баясгалангаар дутагдаж байдгийг харуулж байна гэсэн үг юм.

Сэнжтэй аяга эсвэл өөр үүнтэй адил зүйлс цуглуулдаг эрэгтэй нь гоо сайхныг шүтэгч хүн байдаг гэнэ. Түүний зан араншинд эмэгтэйлэг чанар байдаг бол сэтгэлээр романтик хүн ажээ. Хүмүүс ихэвчлэн янз бүрийн амьтны дүрстэй баримал цуглуулдаг.
Нохойны баримил цуглуулагчид нь ганцаардмал хүмүүс байдаг бөгөөд хэн нэгэнд тийм ч амар итгэдэггүй гэнэ. Бас өөрсдийгөө сул дорой, өмгөөлөл хамгаалалтгүй гэж боддог байна. Харин хэнээс ч хамааралгүй байхыг хүсэгчид муурын баримал цуглуулдаг. Гэхдээ тэд үнэн хэрэг дээрээ бусдын халуун сэтгэлээр дутагдаж байдаг гэнэ.

Шувууд, загаснууд болон шавьж хорхой цуглуулдаг хүмүүсийн амьдралд “хөнгөн чөлөөтэй байдал” дутагдаж байдаг бөгөөд ийм зүйлүүдийг ихэвчлэн бизнес эрхлэгчид болон ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа хүмүүс цуглуулдаг байна. “Хөнгөн эд зүйлсийн” цуглуулга нь тэдэнд бага хугацаанд ч болов өөрийнхөөрөө байх боломж олгодог ажээ.

Хувийн амьдралаа төвхнүүлж чадаагүй хүмүүс морины баримал цуглуулдаг гэнэ. Тэд бүх зүйлийг хаян, хаа нэгтээ “давхин одохыг” хүсдэг боловч цагаа тулахаар ингэж чаддаггүй байна. Үхэр эсвэл гахайны баримал нь элбэг дэлбэг байхын бэлгэ тэмдэг юм. Тэдгээрийг цуглуулагчид өөртөө маш итгэлгүй хүмүүс байдаг гэнэ.

Харин баавгай, чоно, арслан, бар, луу, матар, могой гэх мэт зэрлэг амьтдыг “хэрцгий догшин араншин дутагддаг” хүмүүс цуглуулдаг ажээ. Тэд хэн нэгэнд догшин авир гаргаж чаддагүй учраас иймэрхүү баримал цуглуулан “виртуаль маягийн түрэмгий авираар” сэтгэлээ зогоодог гэнэ.
Хүмүүсийн дүрс бүхий баримлыг хэн цуглуулдаг вэ гэхээр бусдын амьдралаар амьдарч байгаа мэт өөрт нь санагддаг хүмүүс цуглуулдаг байна.

Жишээ нь, алдартай хүмүүсийн цээж баримал эсвэл бяцхан хүн хөшөө цуглуулдаг бол тэр хүн одоогийнхоосоо илүү их алдар хүндийг олж чадна гэж дотроо боддог гэнэ. Харин янз бүрийн үндэстэн ястны хүмүүсийг дүрсэлсэн баримлууд цуглуулдаг бол тухайн хүний дотор “хэд хэдэн бие хүн” оршиж байдаг, харин тэднийгээ ил гаргаж чаддаггүй гэнэ.
Зарим хүмүүс эмнэлгийн багажууд, лааз гэх мэт маш этгээд хачин зүйлүүдийг цуглуулдаг. Бодит амьдрал дээр тэд үнэхээр өвөрмөц сонин үзэлтэй хүмүүс байдаг бөгөөд үүнийгээ ч бусдад ил харуулахыг хичээдэг байна.
Тэгэхээр та өөрийнхөө шинэ танилыг юу цуглуулдаг болохыг нь мэдээд, дүгнэлт хийхэд илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж:www.budda.mn
Уншсан: 3707
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS