Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Уур бухимдлын зурхай
Хонь
Хүмүүжилгүй, бүдүүлэг, хуурмаг зангуудаас өөр юу ч чиний тэсгэлийг алдуулахгүй. Түүнээс гадна Хонины ордныхон өрсөлдөөн дунд ороод ирэхээрээ амархан бухимдах гээд байдаг талтай. Чамайг уурласан үед эртхэн тайвшруулахгүй бол харгис хэрцгий болон хувирч ч болзошгүй. Гэвч эсрэг тал нь ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, чимээгүй байвал чи амархан тайвширдаг. Мөн чи түрүүлж уучлал гуйх нь элбэг.

Үхэр
Чи ихэвчлэн тайван дөлгөөн байдаг. Учир нь Үхрийн ордныхон сэтгэлийн хөөрлөө удирдаж чаддаг юм. Гэвч чамайг хэзээ юунаас болж гэнэтхэн уурлахыг нь хэн ч таашгүй. Тиймээс хааяа уурласан үед нь эргэн тойрных нь хүмүүс юу хийхээ мэддэггүй. Чиний зан яг ширүүн бух адил. Үхрийн ордныхонд өнгөрсөн үед хийсэн буруу үйлдлийг нь дахин сануулах, буруутгахад хүчтэй авир гаргана.

Ихэр
Чамайг эргэн тойрныхон чинь цовоо цойлгон дуу хоолой, хөгжилтэй араншингаар чинь сайн мэднэ. Чи бол хамгийн уйтгартай үдэшлэгийг ч хөгжөөж чадах шидтэн. Харин чи уурласан үедээ орилж хашгирч, хэний ч шалтгааныг хүлээж авдаггүй.

Мэлхий
Чамд ямар нэг юм таалагдахгүй болвол бушуухан холдож ганцаараа байхыг эрмэлздэг. Гэхдээ энэ нь чамайг уургүй хүн гэсэн үг биш юм. Чи бухимдсан үедээ сэтгэлийн хөөрлөө удирдах гэж хичээснээсээ болоод үл ялиг салганах, хөлс дааварах зэрэг үзэгдэл илэрдэг. Чиний нүднээс нулимас гарахдаа амархан тул эсрэг талаа өрөвдүүлж, уучлалт гуйлгуулах тал дээрээ гарамгай.

Арслан
Чи бол бүх ордууд дундаас биеэ хамгийн сайн барьж чаддаг нь. Гэхдээ энэ байдал нэг талаараа чамайг хүйтэн хөндий, чулуу шиг сэтгэлтэй мэт харагдуулах нь бий. Чи өөрт таатай санагддаггүй хүмүүсийн дунд байхыг тэвчдэггүй. Мөн ууртай үедээ шүүмжилсэн, буруушаасан өнгө аястай үгсийг маш их хэрэглэдэг.

Охин
Охины ордныхны ихэнх нь зөөлөн, дөлгөөн ааштай хүмүүс байдаг. Гэвч та нарын дунд дүрсхийсэн огцом ууртай ширүүхэн хүмүүс ч бий. Их бухимдалтай үедээ чи гартаа ойр байгаа эд зүйлсийг авч шидлэн, орилж чарладаг. Ингэж байгаад шилэнд гараа эсгэх мэтээр өөрийгөө өвтгөх нь олонтаа. Чи хэзээ ч ямар ч маргаанд оролцоод хэрэггүй.

Жинлүүр
Жинлүүрийнхэн бол эв найрамдлын билэг тэмдэг. Тэдний ууртай байхыг харсан хүн тун цөөн. Чи өөрийн имиждээ их ач холбогдол өгдөг учраас бухимдал чиний нүүр царай, зан төрхийг эвдчихвий гэхээс битүүхэн айдаг. Гэвч чи ихэнх ордныхонтой бүрэн дүүрэн тааламжтай харьцааг үүсгэж чаддаггүй. Учир нь чиний араншид 100 хувь нийцэх хүн ховор. Чи зүгээр л өөрөө тэдэнд зохицдог.

Хилэнц
Чиний нэр хүндэд халдаж, үл хүндэтгэсэн байдал гаргахыг чи тэвчдэггүй. Хилэнцийнхэн гэвч уурлах дургүй. Уурласан үедээ өөрийгөө арчаагүй, өрөвдөлтэй байдалд орж буй мэтээр бодож, түүндээ улам ч бухимддаг. Дүрэлзсэн ууртай үедээ ч намуун өнгөөр ярьж чадах боловч нэг задарвал хоолойгоо сөөтөл хашгирч чадна.

Нум
Чи их мэдрэмжгүй. Ерөнхийдөө сэтгэлийн хөөрлөө удирдаж чаддаггүй. Чи хэн хүн гайхмаар хурдан уурладаг. Гэхдээ бас хэн хүн гайхмаар амархан тайвширдаг. Чи үнэндээ ууртай байгаа үедээ дуугаа хураачихдаг. Тэгээд эсрэг талын хүнээ тайвширахыг нь хүлээхээр шийддэг. Дараа нь аядуу зөөлөн дуугаар бүх юмны бурууг өөр дээрээ тохоод, алдаа гаргасандаа уучлалт гуйдаг хүн бол Чи өөрөө.

Матар
Хатуу материалист үзэлтэй чам шиг хүнийг эмзэг гэхэд хэн ч итгэхгүй л болов уу. Чи гаднаа чанга харагддаг ч үнэн хэрэгтээ эмзэг талаа бусдаас нуун далдлахыг хичээдэг. Чи ууртай үедээ ч өөрийнхөө мөн чанар, суурь мэдрэмжээс урвадаггүй. Гэхдээ үнэхээр тэсгэл алдсан үедээ чи яах нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй ааштай болдог. Ийм үед чи гэмгүй хүн лүү ч уураа гаргаж мэднэ.

Хумх
Чи уурлах дургүй. Ямар нэг маргааны үед энхийг сахиулагч нь чи болдог. Чи нийгмийн дунд биеэ зөв авч явах тал дээр өөрийгөө сайн боловсруулж, төгс байхыг хичээдэг. Хэрэв чамайг ихээр уурлуулвал хэд хашгарчихаад, өрөөнөөс гараад явчихна. Бүх юм дууссаны дараа ч тэр бүхэн чиний санаанаас гаралгүй уддаг.

Загас
Уурлахаараа хамгийн дур булаам харагддаг ордныхон бол Загас. Чи бусдын сэтгэлд сэв хийхээс их айдаг. Харин хэн нэгэн чиний зүрхийг шархлуулах гэж оролдвол тэдэнд шанг нь хатуухан хүртээдэг. Чи ууртай үедээ бусад бүх хүмүүсийг айгаад салганатал хараалын үгнүүдийг урсгаж чадна. Мөн чи бухимдсан үедээ илүү бүтээлч сэтгэлгээтэй болон хувирч, төсөөлөн бодох чадвар илүү сайжирдаг. Чи шалтаг сонсох дургүй.



Эх сурвалж:www.budda.mn

                                                                                                                                               
                                                                                                                         
Уншсан: 4354
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS