Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Ц.Оюунгэрэл сайд зурхайд итгэн заяаны ханиа олжээ

Улс төрийн карьер хөөсөн эмэгтэйчүүд ихэвчлэн ганц бие, эсвэл нөхрөөсөө салсан байх нь элбэг. Чөдөр тушаагүй зүтгэсэн нь л улс төрийн тогоонд нэр хүнд олж авдаг нь нэгэнт бичигдээгүй хатуу хууль юм. Харин нэгэнт байр сууриа олчихсоны дараа лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнд ч хамаагүй. Хувийн амьдрал, хайр дурлал нь тийм ч бүтэлтэй байгаагүй ийм эмэгтэйчүүдийн нэг нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл.

Ажлын "хэнээтэй" түүнийг харахад эршүүд, хэр баргийн зүйлд догдлоод байхааргүй эмэгтэй. Харин түүний одоогийн хань америк эр Жеффригээ сонгосон түүхийг сонссон хүмүүс чихэндээ ч итгэдэггүй аж. Тэрээр Жеффрид үхэтлээ хайртай, дуртай болж суугаагүй гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг гэнэ. Харин нөхөр нь өөрөө дурлаад, гэрлэх саналыг тавьсан гэх юм билээ.

Түүнийг Стэнфордын их сургуульд суралцаж байхад нь Жеффри анх танилцсан бөгөөд найз нөхөрлөлийн хол­боотой байсан гэлцдэг. Нэг өдөр оюутан Ц.Оюунгэрэл 20 ам.доллараар заяаны ханиа олох зурхай худалдаж авснаар түүний одоогийн амьдралын зам мөр эхэлсэн гэдэг. Уг зурхайд “Танд зургаа­дугаар сарын наймны өдөр гэрлэх санал ирнэ. Тэр саналыг хүлээж авбал заяаны ханиа олсон гэсэн үг” хэмээсэн байж.
  
Зургаан сарын найманд мэдээж гэрлэх саналаа хүлээсэн ч ийм санал түүнд ирсэнгүй. Тэгвэл үүнээс гурав хоногийн дараа түүний одоогийн нөхөр Жеффри түүнд сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавь­жээ. Ц.Оюунгэрэл тэрхүү саналыг нь гайхаж хүлээж авав. Харин нөхөр нь зургаан сарын найманд уг бөгжийг худалдаж авсан гэдэг нь түүний сэтгэлийг хөдөлгөж, дэлгүүрт бөгжний мөнгө төлсөн тооцооны хуудсыг нь хүртэл шалгаж үзэж байсан гэдэг. Ингээд л нэг монгол бүсгүй Америкийн бэр болж, нэг америк эр Монголын хүргэн болох түүх эхэлжээ. Нөхөр нь түүнийг зурхайгаар өөртэй нь суу­сан гэдгийг хожим нь мэдээд шооконд орсон ч нөгөө талаар өөрийгөө азтайд тооц­сон аж.

Ямартай ч ийм сонголтыг хүн болгон хийгээд байхгүй л байх. Тэр дундаа амьдралын ханиа сонгохдоо хэнийг нь ч мэдэхгүй хэр нь зурхайд итгээд сонгочихсон гэдэг нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Өдгөө Ц.Оюунгэрэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, салбарын сайд болсон. Харин түүний нөхөр Жеффри оюуны зах зээлд хөрөнгө оруулагч, Монголд чин сэт­гэлээсээ хайртай хүргэн хүү болсон гэнэ лээ.
Эх сурвалж:www.wikimon.mn
Уншсан: 1767
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 4
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS