Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Зүйр цэцэн үгс
Хутга хэдий хурц боловч Ишиндээ нэмэргүй
Эмч хэдий сайн боловч   Өөртөө нэмэргүй

Хууль нь чанд бол
Хүмүүс нь шударга

Хуурамч хүнд зүтгэл үгүй
Хулчгар хүнд итгэл үгүй

Хүйтрэх тэнгэрийн хөвөө хөх                         
 Хэрэлдэх хүний уруул хөх

Хүлгийн сайныг гэвэл шүдийг нь үз
 Хүний сайныг гэвэл сэтгэлийг нь мэд

Сайн хүн нутагтаа уул
Муу хүн нутагтаа ууль

Эмээл хазаар морины гоёл
Ээмэг сүйх нь чихний гоёл

Хадлангүй малчин өвөлдөө зүдэрнэ
Ханьгүй хүн өтлөхдөө зүдэрнэ

Удмаа мэдэж судраа цуглуул
Угаа санаж өвгөдөө асар

Сүүдрээ харж хувцасаа зас
Нөхрөө харж зангаа зас

Хүчээр мянган жинг өргөхөд
Аргаар мянган жинг өргөдөг

Хазайхад нь тулах
Халтирахад нь түших

Хаваргүй зун үгүй
Хагацалгүй мөнх үгүй

Хэлвэл үгэндээ хүр                                  
 Хийвэл зорьсондоо хүр

Эзэн сайтай мал цатгалан
Элэг бүтэн хүүхэд сэргэлэн

Хааны алба халаатай
Эзний алба ээлжтэй

Эдийн чанарыг эдэлж таньдаг
Эрдмийн ихийг сурч мэддэг

Энх тайван эрхэм жаргал
Эрх чөлөө манлай жаргал

Сэтгэх тутам цэцэн болох
Сэрэмжлэх тутам мэргэн болох

Таамаг сэжиг ихэдвэл
Танил нөхрөөсөө хагацах

Торго өмсөв ч сүүдэр нь хар
Тос идэвч баас нь хар

Төмрөө танихгүй хуурай
Төрлөө танихгүй нохой

Уйтгар гаслангаас
Уйлж салдаггүй

Улсыг хуурах залхай
Урлаж хэлэхдээ нялуун

Унасан мод ойн лай
Ухаангүй  лам төрийн лай

Хоол хороож хоног нөгцөөх
Цай ууж цаг нөгцөөх

Хоосон цээжинд эрдэм үгүй
Ховч хүнд ичгүүр үгүй

Хорвоо тэнэгээр дүүрэн
Хот хорголоор дүүрэн

Хүний сайныг үхсэн хойно нь
Хүлгийн сайныг зарсан хойно нь

Тэнэгүүд үгүй бол
Цэцэн нь тодрохгүй

Тарчиг залуугаас
Танагтай хөгшин дээр

Толгойдоо өмсөх тоорцоггүй
Хөлдөө углах гуталгүй

Толины сайнаар зүсээ үзнэ
Танилын сайнаар тусыг олно

Туурайт хүлгийг явдлаар нь
Тураг шувууг дэвэлтээр нь

Түрүүнд ургасан чихнээс
Сүүлд ургасан эвэр дээр

Удаж байгаад уулзсан янаг
Ундаасч байгаад уусан ус

Чадалтай хүн чөтгөр зарцална
Аргатай хүн арслан унана

Сууж жаргахаар
Явж зүдэр

  Сүүдэр урт боловч барьж болохгүй
Сүү цагаан боловч будаг болохгүй

Хүний хэрэг бүтвэл
Өөрийн хэрэг бүтнэ

Хүний үгээр үг хийж
Хөдөсний өөдсөөр дээл хийх

Цэцэн хүнд хачир мундахгүй
Цэвэрч хүнд бузар мундахгүй

Цагаач хүн нутаггүй
Цагаан зээр хэвтэргүй

Үүл хуралдвал хур
Хүн хуралдвал хүч

Үхэх хүнд үг бүү  хэл
Унтах хүнд ус бүү өг

Үхнэ гэсэн нь үхдэггүй
Үнэгэн дахтай нь үхдэг

Халуун зуураа эвээ хичээ
Хотон зуураа малаа хичээ

Хар санаа эзнээ отно
Ханын үдээр нүхээ элээнэ

Хар ч гэсэн хааны хишиг
Бор ч гэсэн богдын хишиг

Худалч  хүн хойноо муу
Хусран гүү хавартаа муу

Үг сөрвөл хэрүүл
Үүл сөрвөл бороо

Үгүйршгүй баян гэж үгүй
Үхэшгүй мөнх гэж үгүй

Үгэнд ташаа бий
Үхэрт тушаа бий

Хаагуур явахыг газарч мэднэ
Хаа хүрэхийг ноён мэднэ

Хаад ноёд хардвал
Харц урвана

Хариутай бол бариутай
Харвинтай бол далантай

Харцага өндөрт нисэвч
Сүүдэр нь газарт тусдаг

Сэмэрхий гэр хаварт
Сэлдэн хүн хамарт
                                                          
Сэтгэлийн зовлонг үгээр
 Биеийн өвчинг эмээр

Хүнээс үлгэр
Хөдөлмөрөөс дадал
                                                          
Хүрээ нүүхийн хооронд
Хоёр чавганц хэрэлдэх   
                      
Хүүхний муу ээжээс
Эдийн муу эзнээс    

Эмээлийн модны бөх нь сайн
Эр хүний шударга нь дээр

Тахиа дуугарвал үүр цайх
Тавь шүргэвэл үс цайх

Тоглоом тоотой нь дээр
Толгой мөлжүүртэй нь дээр

Таслах хөрөнгөгүй
Таваглах тэмээгүй

Түмэнд нүүрээ
Төрд нэрээ барах

Түрүү морь цочихгүй бол
Адуун сүрэг амгалан

Туулайн чинээ ашигт шунаж
Уулын чинээ гарз гаргах

Сэтэрхий зүүнд утас тогтохгүй
Садард хүнд хань тогтохгүй

Хагархай хэнгэрэг
Цуурхай цан

Харанхуй шөнө газар хол
Харамч хүнд нөхөр хол

Хоосон үгэнд тус үгүй
Хувхай модонд мөчир үгүй

  Хоолоо элбэгт нь гамна
Унаагаа тарганд гамна

Хор нь могойтой адил
Ховдог нь чонотой адил

Уншсан: 16281
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 10
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS