Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Хойд төрөл
Нас нөгцөгчийн араас хийх зан үйл
Сүрийн зай болох гурилыг уугиулах утга нь:
Сүрийн зайг нас нөхцөгчийн хойноос 49 хоног уугиулж байвал анхилуун үнэрийн хүслийн Хандо, Сүрмаа нар хийгээд бурхад, эх болсон 6 зүйлд төрөгчид, тэнгэр, лус, өр төлөөст, өс хонзонт дайсан зэргийг хооллох, нас нөхцөгчийг хооллох буянаар өөрөө есөн хүслийн хураар цэнгэн хойтын зам мөрийг тэгшитгэн саад барцдыг нь арилган амгалангийн оронд одуулдаг гэж номын их Мэргэд Егүзэрүүд номолсон байдаг.

Оршуулагт оролцсон хүмүүст гар цайлгах утга нь:

Нас нөхцөгчийн хойтийн зам мөрт хөтлөх буянд хөтөлсөн. Лам багш, яс хөндсөн хүн, цогцос хөтөлсөн хүн / жолооч/ зэргийг ихээхэн хүндэтгэн буян илэрхийлэл болгон өргөн буй гарын бэлэг юм. Эрт цагт хонь бөс бараа өргөдөг байсан бол эдүгээ цай мөнгө төгрөг хадгийн хамт өргөдөг.
 
Хоног хураахын утга нь:

Нас нөхцөгч зуурдын төрөлд 49 хоноод дараачийн төрөлдөө төрлөө хэмээн түүний хойноос үйлдсэн буянаа бататган оройн ерөөл хуруулж гэрийн даллага авах үйлдлийг хоног хураах гэнэ. Хоног хураах нь хоногийн тооны магадлалгүй байдаг ба орон нутгийн онцлог зан үйлээс хамааралтай байх нь буй.

Хойтыг даагч Лам гэдгийн утга нь:

Нас нөхцөгчийн сүнсийг зуурдын орноос номын хүчээр хөтлөж сайн заяанд хөтлөж залах зан үйлийг сүнс бясалгалын эрдэмд мэргэжсэн ламаар үйлдүүлэхийг хэлнэ.

Хоног даах лам гэдгийн утга нь:
Хоног даах лам нь: Нас нөхцөгчийн хойноос 49 хоног хүж зул асаан нас нөхцөгчийн хойдын зам мөрт тохиох саад барцадыг тэгшитгэн засах ном айлтгал, ерөөлүүдийг хоног алгасалгүй уншин зам мөрийг нь хөтлөгч лам байна. Хоног даах лам нь маш хүндтэй тул тус ламд хадаг, бөс бараа, мөнгө төгрөг өргөхөөс гадна зулын тос өргөдөг ёстой.

Тэмдэг тавих зан үйл нь:

Нас нөхцөгчийн алтан сав зурлагад буй эргэн төрөх шүтэлцээнд тулгуурлан нас нөхцөгчийн биеийг хөрөхөөс нь өмнө ямар нэгэн хэсэгт будаг бэхээр тэмдэгтавих зан үйлийг хэлнэ. Энэхүү зан үйл нь эртнээс уламжлалтайгаар оршин буй зан үйл юм.

Яс хөндөх буюу яс барих гэдэг нь:
Нас нөхцөгчийн алтан савыг нээхэд заасан жилтэй хүнд хадаг барин тэдний /Нас нөхцөгч/ маань ясыг барьж хайрла хэмээн гуйж ясыг бариулна. Яс барина гэдэг нь цогцост хамгийн эхэнд гар хүрч өчүүхэн хөдөлгөх зан үйл юм. Яс баригч нь нас нөхцөгчийн магнайд гар буюу нас нөхцөгчийн магнайд гар буюу “Сандуйн жүд” судраар хүрч үе ясыг хөдөлгөнө.

Нас нөхцөгчийн оршуулга:

Нас нөхцөгчийн оршуулга /шороон хурим/ болгон хавьтсан ойртсон болгонд нөлөөлөхгүй зөвхөн хамааралтай хүндээ нөлөөлдөг. Энэ нь үйлийн үрийн учир бөгөөд өөртөө хянамгай итгэл сүсэгтэй байвал үхсэн хүнтэй ч хамт амьдарч болно. Хүн үхэвч хийсэн нүгэл буяны /заяа тавилан/ үйлээр биеийн хэлхээ тасравч сэтгэлийн холбоо нь тасардаггүй учир хүнээ буянаар тэтгэн /уурлаж, гомдож, гомдоож хорсч эс болох/ зам мөрт нь үддэг учир оршуулах ёс зан үйл нь уг чанартаа нас нөхцөгчөө маш сайн заяа төрөлд явуулах дараа төрөлдөө сайн заяаны ерөөл учирлаар учир барилдлага зохион бүтээж буй үйл гэж ойлговол зохино.
Уншсан: 7866
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS