Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Үйлийн үг үрийн үл зохилдохын зүгийг есөн үлгэрээр үзүүлэх нь

Үйлийн үг үрийн үл зохилдохын зүгийг есөн үлгэрээр үзүүлэх нь

1.    Хувь тасрах
Өнөөгийн хүмүүс бурханы шашин наран ургасан адилтай учирсан энэ цагт номын хувь тасарваас огт тоох үгүй харин хурим найранд очтол хуримын хишиг дутваас хилэгнэн  уурлаж “Миний хувь хаана байна” хэмээдэг. Хуримын хишиг хүртээгүй бол сайндаа нэгэн өглөө идэх юмгуй жаахан өлсөхөөс өөр зүйлгүй бөгөөд тэр адилын өчүүхэн амгалангийн чунц тасарсан ч доройтуулахын  хүч үгүй. Тэгвэл дээдийн номын хувь тасарваас илт өндөр хийгээд нирваанаас эгүүрд хагацаж гурван муу заяанд одох нь гарцаагуй тул нэн хучир болой.
Галзуу
Зурхэнд нь доройтуулагч ад оршсон галзуу нь өөртөө аль хорлолтой үйлийг үйлддэг шиг өнөө цагийн харчуул болон  сүсэггүй заримууд “Энэ насандаа л амгалан жаргалтай хожим хойт насанд нүд рүү саримсны шүүс цутгавал ч цутгаг хэмээгээд хилэнцийг аль чадахаараа үйлдэх  нь галзуу лугаа ялгаагуй бөгөөд өөрөө өөрийнхөө зовлон ямагтыг үйлдэж буй мөн.
Ном мэдэхгүй хар хүн байтугай ном бага сага үзсэн бид хойт насыг умартаад энэ насны хүсэхүйд нудээ унаган хилэнцийн тийн боловсролыг цээрлэхгүй байгаа нь адаар хөтлөгдсөн галзуутай адил бөлгөө.

2.    Сум харвахчлан

Олон харчуул нийлэн байнд нум сум харвахад сум
арай тусаагуй юмуу ялимгүй зөрчихвөл зарим нэгэн нь “Ээ чааваас..даа.. жад шидсэн ч хүрэх газар нум сумаар онохгуй” хэмээд. Харин тэр өөрөө харвахын цагтаа олон хүмүүн хүрээлснээр сандарч сум нь байнаас давах юмуу дутаж эсвээс зөрөн оддог.
Түүн шиг бид ч бас номын үүдээр хараахан ороогүй үедээ бусад номчны өчүүхэн төдий алдлыг муушаан муулдаг. Хойно өөрөө үйлдэх цагт харин ч бүр дордох нь ямагт олон байнам
Энэ нь ч үйлийн үг урд сэтгэл эс итгэмжилсний гэм буюу.
3.    Тосны гүзээ
Ер нь хатаж хөшсөн бүгдийг тосоор зөөллөдөг боловч тосны гүзээ, тостой давсаг хоёр нь тос лугаа үргэлж нөхөрлөсөн ч улам хатан хөшиж сүүлдээ доторх тосондоо түлэгдэн зөөлрөхийн ямар ч арга үгүй болдог. Түүн лүгээ адил лам хувраг битгий хэл хамаг хар хүний сэтгэл номоор номхордог бөгөөтөл насан турш ном лугаа нөхөрлөсөн номчин заримуудын сэтгэл улам догшрох нь үйлийн үг үрийг эс бясалгасны гэм бөлгөө. Эцэстээ номноос залхсан түүнийг хэн бээр ч номхотгож чадахгуй тул тэднээс хар хүн нь хавьгүй дээр хэмээмүй.

4.    Усны чулуу
Усан доторх чулуу нь байнга усанд байдаг ч дэвтэх үгүй  бөгөөд уснаас гаргасан даруйд хатаж хув хуурай болмуй. Түүн шиг бид ч бас сэтгэл үндэс номхрох нөхцөл болсон багш буяны садны дэргэд үргэлж суун олон номыг сонсон, номыг үргэлж судлан байгаа атлаа сэтгэл үндэс маань хатаж хоцрох нь байгаа юм шүү. Бүгдээр үүнийг сэтгэлдээ санагтун хэмээн айлдсан.

5.    Хараагүй сохор
Хараагүй сохор хүн заримдаа хараад байгаа юм шиг байдаг ч харин өөрт нь бол харлан мэлтийх нэжгээд л үзэгддэг тул түүгээр нь хараагуй сохор хэмээдэг болой.
Түүн шиг зарим хүмүүн нь бусдын эс санасныг сэтгэж бусдын эс харсныг ардаа нудтэй юм шиг үзсэн байлаа ч энэ нас хийгээд хойт насанд өөрт юу туслах, юу хорлохыг эс мэдэгч болвоос сохор харалган лугаа адил агаад эс судалсан саваагуй нэгэн буюу.
Баширтан дор гурав
Гурван нөхөр сольсон эм
Торноос мултарсан шувуу
Номноос халирсан гойн гурав
Баширтны дотроос бэрхтэй хэмээсний урьд хоёр үлгэрийн утга нь гун бус бөгөөд бид ч номноос халиран бултсан бач баширтан болсон үгүйгээ шинжлэх хэрэгтэй.
Төрөлхтөн нүгүүд ээ... Эдүгээ ноттой нэгэн номыг үйлдэж амжаагүй ахуйдаа бусдад хорлогдсоноор зуурдын орноо эрлэгийн өмнө үйлийн толинд тольдуулах цагт “Ингэсэн тэгсэн” гээд ирэх зэмийг аргалан бултаж болох буюу? шинжлэгтүн! хэмээжээ.

6.    Прмэнма

 Урьд нэгэн хүмүүн замаа эндүүрээд Прмэнмагийн нутагт оржээ. Нэг эхнэртэй тааралдсанд тэр гэртээ орж амарч тухлахыг урив. Нөгөө эхнэр түүнд идээ бэлтгэж тэвшин дээр тавьсан хоёр хэсэг зуурсан гурил оруулж ирсний нэгийг нь дэрсээр хатган тэмдэг тавьсан байв. Мөнөөх хүмүүн түүний ажиглан “Эднүүс гурил идүүлэн хүнийг илжиг болгодог юм биш байгаа хэмээн сэжиг төрж эхнэрийг гадагш гармагц тэвштэй гурилын тэмдгийг нь сольж тавилаа. Удалгүй эхнэр гаднаас орж ирээд өнөөх хүмүүнийг идээ ундаагаар дайлж, өөрөө ч бас иджээ. Идээ шингэх үед нэгэн бэрээ гаргаж ирээд; “Цаг чүва” хэмээн цохиход өнөөх хүмүүн таягаар “Цаг чүва" хэмээгээд буцаан цохисонд, эхнэр илжиг бопж хувирлаа. Тэр хүмүүн илжгийг туун явахдаа түүний нөхөртэй тааралдсанд илжиг болсон эхнэр нөхрөө үзээд ипжигний дуугаар орилон уйлахад нөхөр нь таниад:
-Миний үгийг сонсдоггүйн чинь хар гай хэмээгээд сайхь хүмүүнээс эд хөрөнгөөрөө эхнэрээ сольж аваад одлоо хэмээмүй.
Прмэнма бээр хүнийг илжиг болгоод хүнд хүчир ажилд зарах болон худалдан ашиг олохыг хүссэн ч өөрөө илжиг болж зовсноор барахгуй эд хөрөнгөө үрсэн болой. Бид ч бас башир хуурмаг худал гурвыг үйлдэж өөрийн амгаланг бүтээхийг хүсдэг ч амгалангийн шалтгаанд эндүүрснээр эргэн энэ нас болон хойт насанд хилэнц зовлон муу уг гурвыг амсаж буй билээ.
Тиймийн тул Шантидэва багш бээр:
Зовлонгоосоо хагацахыг хүсдэг боловч
Зовлонгийн шалтгаан ямагт дор илт гүйдэг
Амгаланг хүсдэг боловч мунхгаар
Өөрийн амгаланг дайсан мэт дардаг хэмээн айпдсан байна.

7.    Вайн буга
Үй орны тариалангийн бүс нутгийн нэгэн тойн харуй бүрийд тариан талбайг дайран явтал нэгэн буга тариа идэн хэт цадаж явахаа мэдэхгүй хэвтэж байхыг үзээд тэрээр хормойгоороо нудран хөөсөн ч явж өгсөнгүй тул:
   -Вайн буга минь энэ явдлаасаа хагацахгүй бол урт удаан амьдрахын горь үгүй шүү.Тойн би явахаас даа хэмээгээд цааш одсон гэдэг.
Тэрчлэн бид ч башир хуурмаг худал гурваас хагацахгүй бөгөөд орчлонгоос уйсаж гансрахгүй бол гэтлэхүйг олохын горь үгүй шүү. Өтөлсөн би ч одохоос доо хэмээн Бодова багш айлджээ.
8.    Ишиг, ус
Ишиг ус уухыг хүсэхгүй байхад эзэн нь уулгахыг хүсээд шилнээс нь барьж хошууг нь усанд дүрэвч тус үгүй бөгөөд хошуундаа наалдсан бүгдийг сэгсрэн тургидаг.
Түүн шиг өөрөө угаас сүсэг үгүй хүмүүнийг багш болон нөхөд нь номчин болгохыг хүсэж ном үйлдэхийг сануулавч хүсэхгүй. Хэрэв шамдлаар буяны үйлэнд оруулваас, жич урьдын “Ном үйлдье” гэсэн бага сага оюун байсан түүндээ огиудас нь хүрэх шахан халиран орхих ямагт нь олон байнам.
9.    Доор чийгтэйн дээр ам зайлах ус
Үлгэрлэвээс доороо чийгтэй газрын хөрс нь хув хуурай юм шиг байдаг ч ам зайлах төдий жаахан ус асгаваас баахан газар бараантан одох нь үзэгдэнэ.
Түүн шиг бидний сэтгэл үндэс дэх нисваанисын дээрээс гадны муу нөхцөл нэмэгдвэл нисваанис улам арвижна. Тиймээс түүний вишайгаас зайлсхийх хэрэгтэй. Бид заримдаа эсрэгээр нь хэн номтой үл зохилдсон түүнтэй учрахдаа баясах юм. Муу нөхрийн эрхээр ном лугаа улам үл зохилдох нь доороо чийгтэй газар жаахан ус асгахад даруй бараантан одох адил хялбар болой.

Уншсан: 2950
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS