Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Лусын бумба бүтээх тухай

Лусын бумба бүтээх тухай


   -Газар шим сэлбэрүүлэх зэрэг олон үйл хэрэгт хязгааргүй их тустай Тэнгэр Лусын бумба бүтээх тухай энд өгүүлэх болно. Эн тэргүүнд тэрхүү үйлийг бүтээхэд орох бумба нь ямар байх вэ? гэвэл эрхэм дээд нь зэс эрдэнийн эдээр бүтээгдсэн байж болох боловч, эсвээс шавараар ч үйлдсэн байж болно. Хэмжээ багтаамж нь, тухайн орны дээрхийг Сүмади нэрт бичсэнээс найруулан авлаа.
Тухайн оронгийн хэмжээтэй Лусын эмийн уусмал цагаан шороогоор ариутгаад, өмнө талын цээжинд нь эрдэн бадарсан, гурван нүд мэтийг өмнө нь зураад, найман тахил тэргүүтэн өлзийтэй зураг хээ тавиад, доод хэсэгт нь хур усны зураг ба загас, могой, мэлхий тэргүүтэн Лусын дүртай зураг үйлдэнэ. Угт нь цэцэг дэлбээлсэн хос загас, ихэр бумбаны дэвсгэр нь найман дэлбээтэй ба аманд нь найман хигээстэй хүрд буюу Очир зангилаа зурна. Дотор зай (эд ) нь цээжинд Жээ (Зонхава богд) ламын бие, хүйсний орчимд эдийн тэнгэр ба Лусын тухайд бол Эд дэлгэрүүлэх эх эцэг, усны санг голлон үйлдвээс "Варуна Яв Юм" зүг завсарт нь Лүчинжад эх (Их Лус найм) сэлтийн загал зургийг уг номын иш онол, сударын ёсоор зурж үйлдэнэ. Мөн алтаар бичиж, зурсан ч болно.
Лусын эм тэргүүтэнээр өнгийг урвуулаад Бумбаны дотор төмөр, гууль тэргүүтэнээр холигдоогүй их эрдэнийн зүйл, хар, шар, ам тэргүүтэн холигдоогүй буудай, вандуй, цагаан дил тэргүүтэн үрийн зүйл, Лусад хорлол болох хорын мод тэргүүтэн холигдоогүй, их ховор нандин газрын үрт модны зүйл, их ариун нандин газрын шороо, чулуу өлзийтэй сайхан мод, чулуу, шороо. далай, цөөрөм, булаг, шанд тэргүүтэний усны зүйл, нохой, гахай, илжиг, тэмээнээс бусад морь чихтэй ( луус ), хайнаг, хонь ямаа тэргүүтэний шинэ ургаж байгаа үс, аль олдохоор үйлдээрэй.
Торгоны зүйл, бөс барааны зүйл, цайны зүйл, тосны зүйл, давс, хужир, жимсний зүйл, чихэр, бурам, бал, цагаан ямаа, улаан үнээний сүү.
Лусад хорлол болох зүйл ларьз, шингүн, гарьдын хумс, наваа сүм, (бивлэн, зэдиргаа, поваар) хар бэх тэргүүтэн цорын зүйлтэй эм, дан-рог тэргүүтэн ой хутгаж бөөлжүүлэх эм, мах, архи, сонгино, саримас тэргүүтэй бусад хорлолтой зүйлийг ер эс хольсон, эмийн зүйл алиныг ч цээрлэнэ.
Гарцаагүй байх шаардлагатай Лусын эм лугууд таншин Ломо, Ньюгмайн ломо, сум мод, могойн хальс, шар, цагаан, Хар ванлаг, чүсрэндэрмо, задь, лиш, гурван үр, дэвсан,
гүргүм, лидэр, шинра, гандигар, дагцэр, рүда, гагол, бамбай, хамба, удвал онбо тэргүүтэн сайхан үнэр анхилсан элдэв зүйлийн  цэцэг, гүш, замбага, гүгэлгарав, жамцайн бүүваа,
жацал,цалгар, дүнгар гүюү, дамбуу, домбу, шош сүм,
жасаммарво, си, сихүн, торгон утас - улаан, бүшилзэг шүдаг гарав чулуун эм нугууд, нагвуйва, нагагэсэр, сумаразын үр,
сүгмэл, гүнбүрэм сэлтийн үйрмэг эм талхалсан тэргүүтэн эс бүрдэх үгүйг хурааж үйлдэгтүн.
Эдгээрийг бумбандаа маш ариун иэврээр хийж, бумбаны амыг таван өнгийн торгоор бүтээж, таван өнгийн торгон утсаар сайтар боож лацдаад дээр нь тамга дарна.

 Бумбыг газарт булах ёс

Лус магадтай оршиж байгаа газарт, тухайлбал, лусын  сүм, байшингийн дотор хөндий зэрэгт булна. Бумба булахад лусын буулттай өдөр бол эрхэм, тэр бус бөгөөс гариг од тохирсон сайн өдөр гол сударт гарсан ёсоор дэлгэрэнгүй уншлагыг уншиж булна. Үүнийг "Лха лүү бумба дүвлийн чгоосжүд дод шарз чорж" - ийн бичсэн хэмээх судраас бичив
Уншсан: 2972
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS