Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Овоо босгох тухай

Овоо босгох тухай



     - Овоог босгохдоо тус газарт овоо босгох талаар эхлээд олон талаар шинжиж үзэх шаардлагатай. Энэ бүхний эцэст, газраа сонгох ба тэрхүү сонгосон газраа ухахдаа "Тарнийн морийн зэргэмж'* сударт номносон мэтээр газраа ухаж, тэрхүү ухсан газартаа Луваанжалбуу буюу Лусын хааны бумба бүтээж суулгана. / Бумба бүтээх тухай энд дар / Ингээд овоог босгох өглөө нь "Янлагдүмбэ, "Сан", "Чогжүмүнсэл", "Лашдондов", "Ямбий дончир", "Ширнэн", "Намсаананжид", "Лашзэгва", "Сэржидотог", "Лүеий ванган" судар нугуудыгуншиж, үдээс хойш Чойжин сүрмаа нарт зориулж "Лором", "Пэрэнзол" өргөж, "Дором жаржаа", "Лүдор" зэргийг уншиж үйлсээ даатгаснаар, сорогшингийн гол модонд "Гүсүнтүг", "Сорогшингийн судар, тарнийг бичнэ. Мөн овооны эдийн тухайд бол "Норолха", "Гүсүнтүгдэн", "Лалхын Лэнзүг" зэргийг бичээд гол модоо босгож, түүнийгээ алсаар тойруулж чулуу буюу тоосгоор зэрэглэн, хэрэм аятай тойрог үүсгэнэ. Тэрхүү тойрог дотроо арц, арвай, буудай, тариа, шилмүүстэй мод зэргийг хийнэ. Мөн догор нь нум, сум, жад, ралдий нутууд арван гурав буюу түүнээс олныг ч оруулж болно. Овоог босгохдоо нэг буюу ойролцоо газарт, хэд хэдээр нь зэрэгцүүлэн босгох явдал бий билээ. Тухайлбал, нэг буюу долоо буюу арван гурван тоотойгоор
бүтээх явдал бий. Дарцаг үйлдвэл, дөрвөн үйлс бүтээхийн тухаид хийнэ.

1. Амирлангуй үйлс нь, амьтан бүгдийг өвчин ад, хулгай дээрэм, дайсан тотгор зэргээс авардаг,
.2, Дэлгэрүүлэхийн үйлс нь, нас буян хийморь, цог заль, эд агуурс, яруу алдар зэргийг дэлгэрүүлэхийн тухай үйлс юм.
3.    Хураан цуглуулах үйлс нь, есөн хүслийг ёсоор нь арвитгах, эд таваар бүх хэрэгцээний зүйлсийг өргөн олноор нь хураан ирүүлэх үйлсийг зохионо.
4.    Хорлон хөнөөх, хатуу ширүүнийг дарагч үйлс нь, дайсан тотгор, хараал зүхэл. хорлон сүйтгэх, уурлан өсөрхөх зэргийн үйлсийг хатуугаар цээрлүүлэх тухайд байна.
Энэ мэтчилэн дөрвөн үйлс нь бүтээх орон төрхөмд өлзийтэй сайн шүтэн барилдлагын нас арвижуулах, эд бүтээх тухайн сүн, тогтоол зэргийг судрын ёсоор бичнэ.
Ингээд дараа нь тухайн овооны нэрийг бичээд цагаан горгоор суманд уяна. Мод юмуу. арц. агь тэргүүтэнээр урласан шувууны дүрс, дадарын үзүүрт байгуулаад дээр нь шүхэр, сараацаг, нар, сар, дог (охь) сэлтийг сайханаар чимж тогтвортой бэхэлнэ. Тэгээд өдрийн сайныг сонгож, шинийн сайныг шилж, овооны орчимд дөрвөлжин ширээн дээр байрлуулаад Бурханы гол мод мэт зүйлд аравнай буюу„бат оршуулга хийнэ.
Дараа нь овоо босгох гол цэгээ тойруулж тоосго буюу чулуугаар зэрэглэсэн хүрээ бий болгойо. Ингээд тэр бүхнээ шороо, усанд хорлогдохгүйн аргаар үйлдэнэ. Ингээд овоогоо дээш өрж босгохдоо чулуу, тоосго, мод тэргүүтэнийг овоолж үзэсгэлэнтэй бөгөөд сүр жавхлантайгаар сүндэрлүүлнэ. Ийнхүү овоо бий болно.
   Түүний өмнө "Итгэл" сударыг уншиж, хэмшээлшгүй дөрвийг бясалгаад аль зохистой талд нь сан тавьж, арц уугиулаад, хөгжмийн зэвсэг болох дамар, хонх, арвай будаа, бумба, гүш зэргийг бэлтгээд сан, сэржим, пэрэнзол (даатгал )? шивдаг, дором өргөнө. Дуршваас "Жарза", "Лүдор", "Чаасүм" зэрэг, бас бус "Дашдондов", "Содномдаржаа", "Гойдодгүнжүн", "Лхачичагдал" мэтийн номыг уншина, сүүлчээр нь даллага аваад "Даш", "Додсол" уншаад баяр хурим ихээр үйлдээд, овоогоо баруунаар нь эргээд, өлзий хутаг оршуулах ном уншицгаагаад найр, наадам баяр цэнгэл хүргэж төгсөнө.
Хойшид жил бүр тогтмол өдөр мод дарцагаар овоогоо сэргээгээд, урьдын адил тахиж тайх эрхтэй.
Овооний Гол модонд бичих ном нь "дээд ба ерөнхии шид бүтээлийг хоцроолгүй хайрлаж, итгэл авралын дээд нугуудыг оршуулж, шүтээний дээдийг буюу үүн дор ӨЛЗИЙ тусыг бүтээгч гэх мэтийн нэрийг соёрхож, их энэрлээр баясанчлан таалж, бид нарын харшлах шалтгааныг арилгаж, зохилдох шалтгааныг бүтээн зохион соёрхоо" хэмээх хүсэлт тавьсан зүйл байна.
Уншсан: 1768
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS