Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Лус хэмээгч нь ямар амьтан бэ?

Лус хэмээгч нь ямар амьтан бэ?

Бурхан багшийн айлдсан " Лүмбүмгарав" хэмээх сударт Лусын тухай Бурхан багш анх хэрхэн айлдсан буйгаас ишлэл авбал:
Шаншүнгьш "Ломбо шинрав" хэмээх сударт айлдахдаа, "нян хэмээх нь огторгуйд оршино, савдаг хэмээх нь газарт оршино. Лус хэмээгч нь усанд оршино" гэж номложээ. Бурхан багш Ломбо шинравт айлдах үедээ, "Нигүүлсэнгүй амьтан бүгдийн тусын тулд хийгээд наран, саран, лянхуа дэвсгэрт оршоод бие нь гучин хоёр сайн лагшин, наян сайн найраг төгс бүрэлдсэн төдийгүй, нигуураараа арван зүгт сайтар ажираад ертөнц нь Замбуу тив, гольт тоот хийгээд хувилгаан бие нь мөн гольттоот хувилж залраад, үйл бүгдийг бүтээх ба ялангуяа Лусын тусын тулд сайн номлолыг сайтар номлосон" гэж айлдсан байдаг. Бурхан багш ийнхүү Лусын тухай анх номлосон талаар "Лүмбүмгарав" сударт гарч байна. Бурхан багшийн тэдгээр номлолуудын нэг болох иЛүий ванган" гэдэг сударт бичсэнээс үзвэл дараах мэт болой:
"Ялж төгс нөгчсөн цог Очирваань дор мөргөмөй.
Бурхан багш бээр сэтгэл их эрдэнийн нууцаас таалсан нь, Лус бүгдийг урин залж мөргөл тахил өргөн, ерөөл тавиад, өөр өөрийн нь тарни, хүсэлтээ өргөж, Лусын эм, элдэв зүйлээр засаж сэлбүүлээд, махбодь тэдгээр бүгдэд оршсон Лусын чуулган нугуудын нэрийг дурьдаж,
нэгд, Гавуу,
хоёрт, Мигаавуу,
гуравт, Гүнгавуу,
дөрөвт, Зүгнааэрэнчин,
тавд, Таян,
зургаад, Аүнжэн,
 долоод, Норжай,
наймд, Сичин нар болон Таяай, Бадамгараэ, Жогво марав, Бадамсэрэв,
Норжай жангу, Дүнжон гарав, Довжү жангү, Ригдэн онбо найман их лус тэргүүтэн энэ оронд ирж тахил нугуудыг малан зооглож, бас бус Лусын хаан Довсон, түшмэд Мадойва, албат иргэд, ианба тэргүүтэн энд ирж тахил балинг зооглон таалла" хэмээн Лусыг урин залж идээ будаа, ундаа өргөн баясгаад дараа нь хүсэлт тавьж шаардана. Үүнд:
Ирэхдээ хорт сэтгэлээр бүү ирэгтүн. Догшин авирлаж, шуугиан догширооны байдлаар бүү ир. Асарч энэрэхийн сайхан сэтгэлээр морилон ирэгтүн. Гурван цагийн бурхадын зарлигийг сайтар сонсохоор ирэгтүн. Дээдсийн номыг сахих хийгээд тус тусынхаа тохиромжтой идээ ундаагаа зооглон соёрхогтун. Лусын- хаан эд нарт тахил өргөл өргөснөөр өглөгийн эзэд нөхөр лүгээ сэлт нь орчлон тэргүүлэшгүйгээс одоог хүртэл лусад өр төлөөс, өшөө хонзон, сэтгэлийг нь гутаасан, амийг нь тасалсан, цохиж нүдсэн, эдийг нь булаасан, хөөрөмших сэтгэл, хомхой сэтгэл, хорлох сэтгэл хийгээд бас бус харам, уур омог, хүсэл тачаал, атаархал, хорт муу сэтгэл үйлдсэн бүгд нь арилах болтугай. Амирлангуй сэтгэл, сайн амгалан бүгд төгөлдөр болтугай. Хурц мэсний аюул, өвчин ба ган, зуд, элдэв хороор хөнөөгдөхгуй байх болтугай. Амьтан бүгд, амар тайван амьдрах болтугай. Бас бус Лусын хаан нугууд дор мөргөн тахиад, өглөгийн эзэд нугууд дор жилийн муу гэм хямрал, нас ахар бүгдээс аврах болтугай. Өглөгийн эзэд нугууд дор элдэв зүйлийн өвчин, цэцэг өвчин, татаж унах, лус, адын өвчин, мухар, мундас, гүвдрүү, бөгтөр нурууны өвчин, шанбарам, гал намс, сувд яр, сэтгэл зовох, хий гиюүрэх зэрэг өвчнөөс амирлах болтугай. Хорлол алинаар ч үл хорлогдох болтугай. Лусын хаан эдгээрт залбиран наманчилах болтугай. Эдгээр тарнийг уншсанаар эхний 17 тарни, дундах нь 24 тарни, сүүлийнх нь 30 тарни, эдгээр бүхнийг урин уншиж байх хэрэгтэй.
Лусад эм өргөсний ач тусаар Лусын өвчин бүгдийг анагааж сэлбэрүүлэх болно. Үүнд, эм нугууд нь танла, нүгло, маржайндон, сира гар наг, бүрэлжий багва, ванлаг, гүсэрэндэрмо, задинала, банбай; жамиат бүва, удвал онбо, жаиал, дүйнордогсан, гүгүл, гар, шош гурав, бүшилж, шүдаг, гожүй, ва мар, ра гарвайн омо, нага бүсбэ, нагагэсэр, дилгар - наг, гавүр, гүргүм, зандан гар мүгва гаара, бурам, баранзэ тэргүүтэн эдгээр нугуудыг Лусыг анагаах сэлбэрүүлэх тухай өргөвөөс, Лус бүгдэд барагдашгүй тустай өглөг төгс болно. Нүдээр үзвээс дүрс нь үзэсгэлэнтэй сайхан болох болтугай. Чихээр сонсвоос яруу сайхан дуу дуурьсах, хамраар үнэртвээс анхилуун үнэр үнэртэх, хэлээр амталбаас >а(уггтай амт амтлагдана. Биеэр хүрэлцвээс зөөлөн мэдрэмж бий болно. Сэтгэлээр мэдэрвээс хотол чуулган хувь лугаатөгсөх болтугай. Өзсөн эм элдэв зүйлийг өргөвөөс
өглөгийн эздийн лүн - тэй балгана, лүйвалай болох өвчин, оюун хурц тодорхой болох, дөрвөн зуун дөрвөн өвчин нь амирлах болтугай. Бас бус Гүнгавуу Лусын хаан нугууд дор ерөөл тавиад, соёрхсон нь танла хийгээд няүнло нугуудаар Лусын үс ба сахал нь ургах болтугай. Сэрахар цагаанаар нүд нь сэргэх болтугай. Тогосын өдөөр өнгө зүс нь буурсан нь сайжрах болтугай. Арьс гэмтсэн нь могойн арьсаар сэлбэрэх болтугай. Ямар нэгэн эрхтэн гишүүн нь гэмтвээс ваалагаар сэлбэртүтэй. Хуруу,-хумс нь гэмтвээс матарын хумсаар сэлбэртүгэй. Гэдэс дотор нь гэмтвээс чулуун эмээр сэлбэртүгэй. Лотор эрхтэн нь гэмтвээс улаан торгон утас, бүшилзэ, эмээр сэлбэртүгэй. Яс нь буурваас дүнпорсангаар сэлбэртүгэй. иус нь буурваас хятад улаан шунхаар, амьсгаа нь давхаиваас зади пала, шүдэг, банбай нугуудаар сэлбэртүгэй. Ам хошуу нь гэмтвээс далайн хөөс ( жамцайн бүва) - өөр, хэл нь хатваас хөх цэигээр сэлбэртүгэй. Арьс мах нь гэмтвээс лагар шошоор, зүрх нь муудваас зүрхэн ( нин ) шошоор, дотор эрхтэн нь гэмтвээс нага гэсэрээр сэлбэтүгэй. Бас дил, цагаан хар гавүр, гүргүм, зандан, чихэр, бурам эдгээрээр бүх бие нь сэлбэртүгэй. Лусын хаан нугууд дор чихэрлэг гурав, амтлаг гурав (ара сүм гара сүм ) тэргүүтэн элдэв эмээр өвчин бүгд нь сэлбэртүгэй. Эдгээр эм бүгд нь аршаан дор боловсорч тус эрдэм нь санаж 'сэтгэшгүй сайнаар төрөн дэлгэрнэ гэж олон удаа Бурхан бээр номлосон бүлгээ.
Эртнээс одоог хүртэл Бурханы шашны лам нар Бурхандаа мөргөл тахил өргөж, санасан хэргээ бүтээж, гэм нүгэл байваас тухай бүрд нь даатгаж, хилэнц нүглээ 
аридгаж ирсэн түухтэй билээ. Мөн дээрхийн хамт оршин суугаа газрын овоо, булаг, орон дэлхийгээ хүндлэн шүтэж ирсэн ажгуу. Бидний шүтэж залбирдаг Бурхан шүтээнд Лусыг номхотгох юмуу, хайрлан дээдлэх олон зүйл байдаг юм. Үүнээс зарим зүйлийг энд дурьдая. "Ядам Доржигдийн чого" сударт Дамдинхаянхярваа бурханы тухай өгүүлэхдээ: Найман их лусаар биеэн чимэглэсэн, Таяа онбоор удаагаа боосон, жагво марбугаар чихээн чимсэн, Рэгдэнтавайгаар бугалгаа, дүжин сэрбээр бугуйвч хийсэн, Довжүжангаар хүйс эргэс хийсэн, бадмагарвугаар хүзүүгээ чимсэн, Норжайжийн бүгээр бүс хийсэн, Бадма чинбо гарвуугаар хөлийнбугуйвчхийсэнгэхмэтээрлусуудыгчимэгтхэрэглэсэн байна. Мөн дээрх Дамдинхаянхярваа нь найман их лусыг уландаа гишгэжээ. Нүрзад ишийжий Гомбо (Махагала) бурхан болон Ямандага гэх зэрэг бурхад нь найман их лус, могойгоор биеэ чимэглэсэн байдаг. Балданлхамд лусын хаан Гавуу бээр могойг багиаар нь өргөсөн бөгөөд Балданлхам нь түүнийг хүлээж аваад тэдгээрийн нэгээр нь зүүн чихээ чимсэн төдийгүй, бусдаар нь унлага, луусныхаа эмээл хазаар зэргийг бүрэн чимэглэсэн байдаг юм.
 
Уншсан: 5594
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS