Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Арван хангал догшин сахиусын эх сахиус Балданлхамын түүх домог
Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамын түүх домог, дvрслэл нэн сонирхолтой. Балданлхам нь олон амьтныг зовоосон мамын /шулам/ дүрээр хувилан шулмасыг устгаж өнө удаан олон түмэнд туслаж байгаа билээ. Балданлхамын түүх домгоос үзэхэд, Лхам нь Энэтхэгийн урд оршдог Цейлон буюу Шри Ланкаас гаралтай бөгөөд хааны хатан байсан үеэсээ л бурхан шашныг хамгаалах үйлсээ эхэлжээ. Хаан эзэн номын эсрэг байсан тул хайрт хүүгийнхээ арьсыг амьдаар нь өвчин, гавалаар нь цусыг нь ууж, махыг нь идэж догшин мамын дүрд хувилсан гэж домогт өгүүлсэн байдаг. Хүүгийнхээ арьсыг эмээлийн доор, гөлмийн оронд дэвсэн, ертөнцийг хоромхон зуур эргэн чаддаг, юунд ч гүйцэгдэхгvй луус хөлөглөн унаж умард зүгийг зорьсон гэнэ. Хаан нум сумаа аван араас нь давхиж харвасан боловч луусын хондлойг онов гэнэ.
Лхам сумыг сугалан авснаар луусын энэ шарх хорин дөрвөн улс орныг нэгэн зэрэг харж чадах нүд болон хувирч шашны эсрэг хэн бүхнийг би устгах болно хэмээн тангараг тавьсан гэдэг. Балданлхам нь баруун мутартаа бэрээ шийдэм барьж шашны эсрэг боссон дайсны толгойг цохиж, зүүн мутартаа цустай гавал барин дайсныхаа цусыг гавлаас нь уухыг бэлгэднэ. Очир толгойтой тэрхүү шийдмийг хатан байх үед нь ертөнцийн аюул гамшгийг устгахын тулд Махадэва тэнгэр түүнд барьсан гэдэг. Эсүрва тэнгэрээс Лхамд тогосны өдөн шүхэр өргөсөн нь гараг сааны аюулаас хамгаалахыг бэлгэдсэн ажээ. Вишнү тэнгэр түүнд нар сарыг бэлэглэсний нарыг нь хүйсэн дээрээ, сарыг нь орой дээрээ оршуулжээ. Урд бүүргэнд нь байгаа шоог Лхам үйл хэргээ бүтээхийн тулд мэргэ төлгө буулгахад хэрэглэдэг бөгөөд ихэнх тохиолдолд хоёр, зарим нэг дүрслэлд гурван шоо байгаагаар дүрсэлсэн харагддаг.

Лхамын баруун чихэнд Вэшэрмаа Намсрайн бэлэглэсэн арслан, зүүн чихэнд нь Лусын их хаан Гаву бэлэглэсэн могойн чимэг болон луусын хазаар, олом бүгдийг нь ороосон могойг ч мөн лусын их хаан бэлэглэсэн ажээ. Лхам барсын нойтон арьсаар хийсэн хормогчоо хоёр могойгоор хослуулан бүсэлсэн харагдана.

Лхамын гол хоёр дагалдагч түүний хоёр талд үзэгдэх нь заан (заримдаа матар) толгойтой Махаравактра арслан толгойтой Симхавактра нар аж. Лхамын дөрвөн талд улирлыг бэлгэдсэн эм тэнгэрүүд байгаа нь:

Хаврыг шар луус унасан хар өнгөтэй Васанта Дэви, зуныг хөх сарлаг унасан улаан өнгөтэй Варша Дэви,
намрыг цагаан буга унасан шар өнгөтэй Шарад Дэви улаан тэмээн дээр хөх өнгөтэй Хеманта Дэви
өвлийн улирлыг тус тус бэлгэдэн илэрхийлэхээс гадна Балданлхамын юунд ч баригдахгvй салхинаас хурдан давхин шашнаа хамгаалах үйлс нь мөнхийн юм гэсэн санааг давхар илэрхийлж байдаг.

Мамын эзэн Лхам нь өвчний далайгаас мангасын арьсаар тулам хийж урд бүүргэндээ зvvж явдаг ба дайсныг дарах үед түүнийгээ тавин устгадаг гэдэг.

Тиймээс цагаан сарын битvvний шөнө сүм хийдүүдэд сүсэгтэн олон түмний өвчин зовлон, гай барцадыг арилгахын тулд урьдаар Лхамыг тахиж, дараа нь мам шулмыг устгах гүрэм хийж, Лхамын ном Цэдэр хурдаг байна. Мөн Лхам эргэхийг айл болгон хүлээн гадаа цонх, тагтан дээрээ Лхамын луусыг ундаалах ус тавин бэлтгэсэнээр шинэ оноо өвчөн зовлон, гай барцадгvй угтахыг бэлгэддэг ажээ.


www.budda.mn
Уншсан: 3837
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS