Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Ганжуур судраас: Жамц хүүгийн vлгэр

Ганжуур судраас: Жамц хүүгийн vлгэр

 
Манай эриний 1300 оноос өмнө бурхан Буддагийн сургаалууд нэгтгэсэн цогц хэлбэрээр байгаагvй байна. Анхан Төвдийн лам Бутон Ринчен Друп Бурхан багшийн сургааль судар номуудыг цуглуулж самгарди хятад хэлнээс хeрвvvлэн 20 жилийн нүсэр их хөдөлмөрийн үрээр нэгтгэж бичсэн юм байна.

Энэ анхны Ганжуур нь нийтдээ мянга илүү судар сургаалийг багтаасан 112 боть ном болсон бөгөөд үүнийг гараар хуулж 3 хувь бүтээсэн байна. Хэдийгээр энэ анхны хувиас эх аван модон бар сийлбэрлэж олон хувиар барлаж байсан ч уг модон барыг алдаатай сийлсэн байсан байна. Он цагийн урсгалд уг анхны 3 хувиас хоёр нь үрэгдэж сүүлчийн ганц хувь нь хадгалагдаж үлдсэн байсан хэдий ч 1650 онд нэгдүгээр Ванчин богд манай монголын лам Занабазарт сүүлийн ганц хувийг өгсөн байна. Одоо дэлхийд байгаа ганц хувь Ганжуур маань манай улсын төв номын санд хадгалагдаж байдаг юм байна.
Манай өвөг дээдэс маань Ганжуур Данжуураа уншиж мэддэг үр ач нартаа ярьж өгдөг байсан байна.

Эртээ урьдын цагт ганц хүүтэй нэгэн хаан байж гэнээ. Эрх танхи өссөн хүү нь амьдрал мэдэхгүй баахан мулгуудуу байсан юмсанжээ. Нэгэнт хүүтэйгээ насан туршид нь хамт амьдрахгүйгээс хойш хүүгээ насанд хүрэнгүүт нь биеииг нь даалгаж амьдрал үзүүлэхээр шийдэн хэсэг мал тасдаж өгөөд аав ээж нь буруу харан уйлж зөв харан инээсээр хүүгээ алсын замд үдэж гэнээ.


Хүү малаа туун явсаар ихэд ядарч нэгэн довцог дээр амраад сууж байтал тэртээ уулсын хормойгоос тоос татуулсаар хэсэг морьтон айсуй харагджээ. Удаж төдсөн ч үгүй таван цагаан морьтой буурал өвгөд дөрөө харшуулан бууж ирээд хүүтэй золгоод асууж байна гэнэ. За нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүүгийн нэрийг хэн гэдэг. Хэт нутаг хаана. Хэрэг зориг юунд. Хаанаас хаа хүрч явна даа гээд л асуужээ. Хүү намайг Жамц гэдээг гээд амьдрал үзэхээр явж байгаагаа хэлж гэнэ. За тэгээд Жамц хүү цаашид яаж амьдаръя гэж бодож байна даа гэхээр нь амьдарна болгоно л гээд бодож байна гээд инээжээ.

Өвгөд ч мөд явахаар болж хүүгээс хүсэх зүйл юу байна гэхэд нь хүү ихэд өлсөж байгаагаа хэлжээ. Ийм олон мал хариулж байж нэгийг нь гаргаад идэхгүй яагаав гэж гайхацгааж гэнэ. Хүү эднийг муулна гэхээс өрөвдөөд байгаагаа хэлжээ.Өвгөд хvvд богцноосоо хvнс гаргаж өгөөд энүүхэн толгой тойроод айл байгааг хэлж өгөөд хүүд чи сайхан амьдрах юм байнаа хожим хэзээ нэгэн цагт уйдаж бидэнтэй уулзмаар санагдвал энэ л болзоот газраа эргэж ирээрэй гэж захиад ирсэн шигээ л тоос манаргасаар далд оров гэнэ.
Ингээд хүү цааш малаа туун явсаар үнэхээр л өвгөдийн хэлснээр нэгэн айлын бараа харж яваад очтол гурван охинтой эмгэн өвгөнийд буужээ. Хүү тэднийд өнжин хонон сайхан амраад явах гэснээ хүч бүл муу тэдэнд хүнд хүчир ажилд нь туслан хэсэг байя гэж боджээ. Тэгээд тэндээ байсаар тэдний дунд охинтой нь ханилан сууж, араараа дүүрэн адуун сүрэгтэй хот дүүрэн хонь малтай өнөр өтгөн айл болж, идэж уухаар элбэг дэлбэг өмсөх зүүхээр дутах зүйлгvй амар сайхан амьдарч байв.
Гэтэл Жамц хүүд сүүлийн үед юм бүхэн сонирхолгvй нэг л уйтгартай байх болж гэнэ. Тэгээд нөгөө өвгөдийг гэнэт санаад уулзахаар шийдэж болзоот газраа очоод урьдын адил хүлээн суув. Удаж төдсөн ч үгүй өнөөх өвгөд тоос манаргасаар хүрч ирээд мэнд усаа мэдэлцээд За Жамц хүү амьдрал сайн уу гэхэд яахав дээ гэлдэр ч л явна гэж гэнэ. Тэгээд цаашдаа яая гэж бодож байна даа гэхээр нь яах юу байхав үхэх л байлгvй гэж гэнээ. Өвгөд юу ч хэлэлгvй хүүг харж байснаа орхиод явчихаж гэнээ. Үнэхээр маргааш өглөө нь Жамц хүүг гэрийнхээ гадаа жалганд үхсэн байхыг олжээ.

Энэ цагаас хойш монголчууд гэрээ жалганы хажууд барихаа болисон юм гэнээ. Энэ үлгэрт гардаг таван өвгөн нь Жамц хүүгийн заяаны таван тэнгэр нь байсан юмсанжээ. Хүү заяаны тэнгэрээ муу амлаж гомдоосноос болж заяаны тэнгэр нь хаясан учраас үхсэн юм байж. Энэ цагаас хойш манай өвгөд хөгшид маань үр ач нартаа Амны бэлгээс ашдын бэлэг гэж ёр муу амлахгvй байхыг, мөн Эзэн хичээвэл заяа хичээдэг гэж зааж сургадаг болсон нь ийм учир жанцантай юм гэнээ.
Орчин үеийн шинжлэх ухаанд хувь хүн үндсэн гурван чанарыг агуулж баймааж нь амжилтанд хүрдэг гэж бүр нарийвчлан заасан байдаг нь манай эртний энэхүү сударт аль хэдийн энэхүү богино үлгэрийн аргаар бичигдсэн байгаа нь энэ. Жамц хүүд vндсэн гурван чанар болох нуруу тэгш, нvvрийн баясал, өрөвч энэрэнгvй сэтгэл энэ бүхэн бүрдсэн байснаас заяаны тэнгэр тэтгэж хичнээн мулгуу ч амжилтанд хүрч сайхан амьдарч чадсан юм байна.

Ингээд эцэг өвгөдөөс уламжилсан энэ сайхан эрдэм ухааныг дээдлэн судалбал орчин үед батлагдаад судлагдаад байгаа шинэ сонин зvйлс маань бидний хуучны хоцрогдсон гэж орхигдож мартагдах шахсан энэ л гvн ухаанд шингээстэй байдгийг мэргэн оюундаа соёрхон тунгаамуу.

Уншсан: 3344
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 8
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS