Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
Таван махбодийн онол ба хүний биеийн эрүүл мэнд
Таван махбодийн онол ба
хүний биеийн эрүүл мэнд


Зурхайн ухаанд мод, гал, төмөр, ус шороо гэсэн таван махбодийг хар зурхайн таван мод гэж нэрлэдэг.

Энэ таван махбод нь байгальд тус тусдаа оршдог ба хоорондоо харилцан эсрэг, бие биенээ дайсагналцах шинж чанартай боловч нэгддэг, хязгаарлалцах атлаа бие биенээ түшиглэн оршдог.

Байгаль дэлхийд оршигч бүхэн найрлаганд нь орсон байдаг. Энэ онцлогийг ашиглан таван махбодийг эх хөвүүн, дайсан нөхрийн харьцаагаар хувааж, юмс үзэгдлийг хоорондын харьцаагаар нь тайлбарладаг.

Аливаа юмс үзэгдэл харилцан шүтэлцэл,үйлдэлцлийн үр дүнд үүсч хувирч, хөгжиж байдаг. Таван махбодийн ийм онолыг ашиглан зурхайн ухаанд жил сар цагийг энэ таван махбодоор нэрлэж, хүний бие мабодод гарах олон хэмнэлийг тооцож гаргадаг билээ.

Богд Зонховын Лүндэн "Алтан хайрцаг" гэдэг номонд эдгээр таван махбод хүний биед дутагдсанаас илрэх шинж тэмдэгийг дурьдаад 60 насны дотор оточийн эм хэрэггүй, эрүүл агаар, ургамал, идэвхитэй хөдөлгөөн хэрэгтэй хэмээн дурьдсан байдаг.

Хүний биенд эдгээр таван махбод дутагдсанаас илрэх шинж тэмдгээс танилцуулъя.

1.Хүний биед гал махбод дутахад: хоол шингэх нь удаан болно, бас юмны амт мэдэхдээ муудна, газрын өөд явахдаа амьсгаадна. Нүднээс нулимс гоожно.

2.Шороо махбод дутагдвал: үг хэл хальтарна. Юмны vнэр мэдэхдээ муудна. Санаа сэтгэл уймарч үг буруу сонсоно.

3. Усан мабод дутагдвал: нүдний хараа муудна, шээсний өнгө хувирна, биеийн илч муудаж хүйтэн сэрүүн болно. Бас чадал хүч тэнхээ буурна.

4. Модон махбод дутвал: шүд унана,үс цайна, үе мөч суларна, нуруу бөгтөр болно.

5. Төмөр махбод: харин хүнд хиртэй бол дутагдаггvй байна.

Нөгөө дөрвөн махбод дөрвүүл дутаж эхлэхээрээ өтгөн шингэн тогтворгvй болно, хүрдний оньс суларч, нус шүлс элбэгшинэ. Мөн гашуунаар хэхрүүлэх, зогьсох нь элбэгшдэг байна. Эдгээр шинж тэмдгийг ажиглагдаад ирвэл өөртөө дутагдсан махбодийг нөхөх идэвхитэй хөдөлгөөн хийх, ургамлаар эмчлэх, эрүүл агаарт явах заслыг хийвэл зохимжтой гэнэ.

Тvvнээс гадна 60 нас хүртэл өөрийн биед хүчтэй эм аль болох хэрэглэхгvй, харин илэрсэн шинж тэмдгийн дагуу ямар гажиг, юу дутагдсаныг оношилж, тэр тал дээр нь анхаарч аль болох бага дээр нь зөөлөн аргаар засах нь чухал гэдгийг санyyлъя.
 

Өглөөний санамж номноос


Уншсан: 5089
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS