Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зурхай
ЗУРХАЙД ЦЭЭРТЭЙ ӨДРҮҮД

 

    Аливаа ажил үйл явуулдаггүй хар цаг           
Хулгана, Морь өдрийн: Тахиа, Туулай, Үхэр,
Хонь өдрийн: Луу, Нохой, Бар,
Бич өдрийн: Гахай, Могой, Туулай,
Тахиа өдрийн :Хонь, Үхэр, Могой,
Гахай өдрийн: Бар, Бич цагууд орно.
    Өдрөөр цээрлэх ажил, үйл
1.    Хулгана өдөр - хутга мэс ирлэх, архи уух, мэргэлэх
2.    Үхэр - шинэ малгай, хувцас өмсөх
3.    Бар - цацал өргөх морь гаргах
4.    Туулай - газар хөндөх
5.    Луу - эсгүүр хийхгүй
6.    Могой - морь гаргахгүй
7.    Морь - шинэ гэр бүрэхгүй
8.    Хонь - эм ууж эхлэхгүй
9.    Бич - өндөрт гарахгүй
10.    Тахиа - хурим найр хийхгүй
11.    Нохой авч тэжээхгүй
12.0хин өгч, авч болохгүй гэдэг ажээ.
    Их хар өдрүүд
Энэ нь аливаа ажил үйлс эхлэх, замд гарах, бэрийн үйлийг цээрлэдэг өдрүүд юм. Үүнд: Бар сарын 21, Туулай - 28, Луу 1, Могой - 24, Морь - 9, Хонь -18, Бич - 27, Тахиа -10, Нохой 20, Гахай -11, Хулгана - 9, Үхэр-14
Бага бараан өдөр: Бар - 25, Туулай - 15, Луу- 25, Могой - 1, Морь -11, Хонь - 21, Бич - 4, Тахиа - 7, Нохой -18, Гахай - 30, Хулгана - 8, Үхэр -18
   
Хутганы ир өдөр

Энэ өдрүүдэд хануур төөнүур, мэс засал хийх, зүү тавих мэтийн хутга мэсний үйлийг цээрлэнэ. Үүнд: Хаврын гурван сарын Хулгана, Гахай, зуны гурван сарын Бар, Туупай, намрын гурван сарын Морь, Могой, өвлийн гурван сарын Бич, Тахиа өдрүүд болно.
  
  Хүнийг ханах, төөнөхөд анхаарах өдрүүд

Гаригаас: Ням - цус их гарч, гаригийн аюул гарах,
Мягмар эрхтэн гэмтээх,
Бямба - зэтгэрийн аюул гарах Хутганы ир өдрөөс зайлсхийх Хүний сүнс байрлаж буй эрхтэнг хөндөхгүй

Гадагш аян замд явахад муу өдрүүд (билгийн)

Хулгана жилтэн - 7, Үхэр - 4, Бар -14, Туулай - 22, Луу -20, Могой - 24, Морь - 9, Хонь -14, Бич -24, Тахиа -18, Нохой -17, Гахай - 1-нд муу тул бопгоомжпох

Газрын сүнс гүйх өдөр
Хулгана, туулай, морь, тахиа өдрүүдэд газрын сүнс тэнгэр газрын завсарт байх тул газар, ус, суваг малтах, гадас шаах, хашаа хороо барих, оршуулгын үйл хийхэд сайн.
Үхэр, луу, хонь, нохой өдрүүдэд газрын сүнс газарт байх тул, бэр авах, нүүх, үхээр тавих, гадас шаах, газар шороо, ус худгийн ажил хийж бопохгүй.
Бар, могой, бич, гахай өдрүүдэд газрын сүнс огторгуйд байх тул газар, усны үйлдэлд гэмгүй.
Шинийн 3, 6, 9, 30-нд газрын сүнс тэнгэрт байх тул газар, усны үйлд гэмгүй.
Шинийн 2, 4, 10, 17-нд газарт байх тул газар, усны үйлийг тэвчиж, харин газар усыг тахиваас сайн болно.

Нүүхийг    хориглох өдрүүд

Бар сарын - 4, 28, Туулай - 5, 24, Луу-2, 3, 30, Могой - 17, 28, Морь - 25, 28, Хонь - 3, 23, 24, Бич -18, 19, Тахиа - 18, 14, Нохой -16, 17, Гахай -Хулгана -12, 13, Үхэр -13, 16 Сарын гурван хорио: Зарим нутагт билгийн сарын 5, 14, 23
   
Үс хумс авах, усанд орох

Сайн гариг: Лхагва, баасан Сайн өдөр: Морь, хулгана, нохой, гахай Муу гариг: Мягмар, бямба, ням Муу өдөр: Тахиа, туулай, бич

Уншсан: 16236
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS