Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Цаг хvртэл зогсдог гэж vv?
Цаг хvртэл зогсдог гэж vv?
-Сvнсийг олохыг олон хvн хvсэхийн сацуу тvvнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин өгvvлж байна. Өдгөө vхлийн өмнөх сонин vзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. Харин физикч Роберт Монро Виржини мужид Фейбер дэх өөрийн хvрээлэндээ тархи vхжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхvй, оюун санаа хадгалагдан vлддэгийг нотлохын тулд тvvнд материаллаг vндэс байгаа эсэхийг судалж байна. Өөрөөр хэлбэл, сvнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгvvдээс бvрдэх учиртай аж. Хvн нас барсан эхний өдрийнхөө дотор өмнө нь талийгч болсон төрөл садныхаа сvнстэй уулзсан гэх vхлийн ирмэг дээр буюу vхээд босч ирсэн хvмvvсийн мэдээллийг шалгаж баталгаажуулах нь тvvний туршилтын нэг зорилго.

Энэ сацуу дурдахад vхэлтэй нvvр учирсан хvмvvсийг судалдгаараа нэрд гарсан судлаач Мелвин Морс тэдгээрийг наркотикийн улмаас хий хоосон юм хардаг хvмvvстэй адилтган vзсэн байдаг. Тvvний судалгаанд хамрагдсан хvмvvсийн дөрөвний нэг нь бугуйн цаг буруу явж, эсвэл зогсох сонин vзэгдэлтэй учирсан байна. Ийм гайхалтай зvйлийг сvнсний хөдөлгөөнийг материаллаг эд зvйлд нөлөө vзvvлэхvйц хангалттай цахилгаан талбар дагалддагаар тайлбарлаж болох юм.

Сvнс 22.4 грамм жинтэй. Эсвэл vvнээс ч бага уу?
1915 онд Америкийн эмч МакДугалл “сvнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгvй” зvйлийн жинг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Тvvний туршилт хvний нас барах vеийн жингийн хэлбэлзлийг “барьж” авах зорилготой байж. Зорилгоо ч биелvvлж, сvнс ердөө 22.4 грамм жинтэй болохыг тэрбээр хэмжсэн байна.

Гэвч орчин vеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар vvнээс огт өөр тоог гаргаж авчээ. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хvрээлэнгийн байгалийн шинжлэх ухааны доктор Эугенюс Кугис хvн насан эцэслэх vедээ 3-7 грамм жин хаядаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн vзэж буйгаар энэ нь сvнсний жин аж. Тvvний туршилтын явцад талийгаачид 2.5-6.5 грамм жингээ алддаг болох нь батлагдсан аж. Yvнээс өөр хэн ч сvнсний жинг дахин тодорхойлж зvрхлээгvй байна. Швейцарийн эрдэмтэд судалгаандаа 23 сайн дурынхныг хамруулж, хэт мэдрэмтгий орон дээр тэднийг хэвтvvлж унтуулсан байна. Хvн бодит байдлаас тасарч зvvд нойрны хооронд дэн дун хийж байхдаа биеийнхээ жингээс 4-6 граммыг алддаг болохыг тогтоожээ. Бодвол энэ нь сvнс байж ч магадгvй.

Төвдийн “Талийгаачдын ном”-д хvн нөгөө ертөнцөд хөл тавих буюу хорвоог орхисны дараа бvгдийг харж, ухамсарладаг боловч тvvнтэй болон эргэн тойрныхондоо юу болоод байгааг дамжуулж чаддаггvй хэмээн өгvvлсэн байдаг. Тухайн хvний биеэс тасарсан сvнс төрөл садан, танил нөхдөө урьдын адил харсаар л байдаг. Yvгээр ч зогсохгvй тэдний гашуудлын дууг сонсдог байна. Тэр өөрийн биеэ тал талаас нь ажиглан харах чадвартай. Мөн сvнс тvvнд зориулан хоол ундныхаа дээжийг авч бурхныхаа өмнө тавьж буйг, биенээс нь хэрхэн хувцсыг нь тайлж буйг ч хардаг.

Дараа нь сvнс нvд гялбасан биеттэй учирснаар ямар ч айдас, баяр баясгалангvй болно. Талийгаачид толь руу хараад өмнөх амьдралаа тэр чигээр кино зургийн хальс шиг гvйлгэн хардаг. Яг энэ мөчид тэрээр газар дэлхийн өнгөрсөн амьдралынхаа учир утга, жинхэнэ зорилгыг ухаарч эхэлдэг юм. Дараа нь шvvхэд очиж, цаашид 49 хоногийн дотор ямар ч ой санамжгvйгээр шинэ амьдралаа хvлээн оршин байдаг гэнэ. Ингээд л сvнсний өмнө дахин төрөх боломжтой тив, улс, газар, гэр бvлийнх нь тухай мэдээлэл гарч ирнэ. Тэгээд л бидний ертөнцөд дахин хөл тавьдаг ч байж магад. Гэхдээ өнгөрснөө санахгvйгээр.
Үргэлжлэл бий
 
 
Уншсан: 3175
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS