Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Хойд төрөл
Үхэл ба үйлийн үрийн утга
Дорно дахины гүн ухаанд сав шим ертөнцүүдийн оршихуйн нөхцөлд ямарваа үйлд санамсаргүй гэнэтийн тохиолдлоор үүсч бий болсон, болох ямар нэгэн үзэгдэл үйл үйлдвэрлэл нэгээхэн ч үгүй бүх зүйл юмс үзэгдэл учир шалтгаан шүтэн барилдлагаар буй болж шүтэн барилдсан бүхэн хоосон чанартай гэж үздэг нь сав шим ертөнцөд орших амьтай амьд бүхэн амьдралаас  үхэл рүү үхлээс амьдрал руу гэсэн хоёр зааг завсарт оршино гэдэгтэй утга нэгэн болой.

Дорно дахины гүн ухаанд үхлийг бүх зүйлийн  төгсгөл бус бүх юмс үзэгдлийн мөнх бус орших чанарын илэрхийлэл болохоос төгсгөл биш, тухайн амьд биеийн оршихуйн суурь үндэс орон цаг зайн төгсгөл гэж үздэг. Үхэл нь биеийг цогцлоогч мах бодь хэмээх гал, шороо, ус, хий, огторгуй хэмээгч таван мах бодийн  задрал, амьтай амьд бүхний оюун санааны илэрхийлэл сүнс, биеийн амин тамир сүлд хоёрын биеэс салах үйлдэл бөгөөд сүнс нь мөхөлгүй мөнх орших сав ертөнцийн хий махбодь юм.

Сүнс нь мөнх орших чанартай бөгөөд хүн үхсэний дараа түүний сүнсийг эргэн төрөх төрөл авахад эрлэг номын хаан бус харин өнгөрсөн амьдралдаа үйлдсэн үйлийн үр нь шүүдэг ёстой.

Сайн муу заяанд төрнө гэдэг нь урд насны үйлийн үрээр “Амьтай амьтан нугуудийн үйлдэх үйлээс элдэв ертөнц төрнө” гэсэн  бурхан багшийн сургаал номлолоор хүн
1.    Тэнгэр
2.    Асур
3.    Хүн
4.    Адгуус
5.    Бэрд
6.    Там гэсэн зургаан төрөлд ертөнцөд төрөл авна гэдэг. Хүний үйлдсэн үйлийн шалтгаан нь бусад юмс үзэгдлээс ангид бус харин ч юмс үзэгдлийн түгээмэл харилцан шүтэлцэл барилдлагын холбоонд оршидог тул үйлийн үрийн хуулиар хүн хэрхэн амьдрах үхэх нь үйлийн үрийн үйлээс хамаардаг .гэвч бид хайртай тотний хүнийхээ араас ном буян үилдэж төрөлийн дээшлүүлж төрүүлдэг сайхан уламжлалтай ард түмэн бэлээ

   Бард тойндол
Үхэл гэдэг энэ ертенцөд оршин буй амьтай амьд бүхний оршихуйн суурь үндэс амь хэмээх хий мах бодийн мөнх бус чанарын илэрхийлэл, шинэ амьдралын эхлэл, амьд бүхний орших бие хэмээх мах бодийн хувьсан дамжих задрал, хүн амьтны оюун санааны илэрхийлэл сүнсний түр зуурын амралт. Үхэл нь өөрийн гэх төрхгүй аймшиг гэхчилэн хүн төрөлтөний тодорхойлоод буй үхэл гэж чухам юу юм бэ? Үнэхээр бүх зүйлийн төгсгөл юмуу, үгүй юмуу, энэ талаар орчин үеийн баталгаа баримтанд тулгуурласан шинжлэх ухаан ч өнөөдрийг хүртэл хариулт өгч чадаагүй. Орчин үеийн шинжлэх ухаан нь амьдралаас үхэл рүү, үхлээс амьрал руу эргэн давтагддаг оршихуйн үндэс зарчмын итгэл болох зам мөрийг үгүйсгэдэг. Тэгвэл дорно дахинаа энэ ертөнцийн мөн чанар, хойд нас, шинэ төрөл авах, сүнс зэрэг юмс үзэгдлийн учир шалтгаан, тэдгээрийн талаар буддын сургаал, нэн ялангуяа наймдугаар зуунд зохиогдсон “Бардо тойндол” хэмээх сударт өгүүлэгдсэн зүйлс нь дээрх асуултад хариулт өгөх асар үнэ цэнэтэй танин мэдэхүйн цогцлол бүтээл болсоноороо гайхагддаг.
Энэхүү судрыг товчлон тайлбарлавал “Бардо тойндол гэдэг нь эгшин төдий чөлөөлөгдөх гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд судрын гол оньс нь хүн амьтан, ертөнцүүдийн мөн чанар тэдгээрийн нууцад нэвтрэх түлхүүр нь болсонд оршино. Сударт үхлийн тухай тэр тусмаа үхэл явагдах явцыг үе шатлан тайлбарласан байдаг. Үхэл гэдэг нь хүн амьтны амьдралд тохиох нэгэн үе шат бөгөөд үхлийн дамжин өнгөрөх  шат зам мөр нь гурван үе шаттай. Үе шат бүр нь гурван учир шалтгаант үечлэлээр шүтэн барилдаж 49 хоног үргэлжилдэг гэж үздэг.
 Үүнд:

Чикай Бардо” сүнс биеийг орхих үе буюу  үхлийн мөчийн агшин”
                                          

Үхлийн өөрт мэдэгдэх шинжүүд:
-Шороо мах бод Усанд мат бодид автах үед Бүх бие чинь хүндэрч ,жихүдэс  хүрэн дагжин чичрэх 6а хүйтэнд умбана.
-Ус мах бод Галд мах бодид шилжих үед : Бүх бие чинь нэг халуун оргиж, эсвэл хүйт дааж жихүүцэнэ.
-Гал мах бод Хийд мах бодид шилжих үед : Нүдний чинь гал бутран дэлбэрч, улмаар галын цогнууд харанхуйд уусна.
Таван махбодын дээрх үзэгдлүүд нь нэг нь нөгөөгөө халж сольсоор биднийг үхлийн мөчид бэлдэж байгаа юм.
Гал Хийд шилжин харанхуйд уусах үе бол таны  Бардын оронд шилжин орох цаг мөч ирлээ гэсэн үг.
Хүн амьсгал хураахын өмнөх мөч нь тухайн хүний нөгөө ертөнцөд очиход бэлэн эсэхийг тодорхойлно ГЭСЭН ҮГ юм. Дорно дахины тэжээхүйн ухааны ёсоор хүний биеийн үүсэлтийг мах бодь гэгч төрөлх бие оршоогч шороо, ус, гал, хий, огторгуй гэгч таван мах бодийг барьж бие бүтнэ гэснээр биеийн шороон мах бодь нь усан мах бодид автаж биеийн хүндэрч жихүүдэс хүрч дагжин чичэрч босч чадахгүй болно Усан мах бодь нь гал мах бодид автаж бүх бие халуу дүүгих ба хүйт дааж эхэлнэ.
Гал мах бодь нь хий мах бодид автаж нүднээ гал бутарч гал цогийн гэрлүүд харанхуйд уусан одож мах бодиуд нэгээс нөгөөд хувьсан задарч үхлийн мөч ирж мэдэгдэнэ. Ингэж биеээс сүнс салж, сүлд хэмээх амин тамир нь амьсгалаар дамжин гарч эцсийн удаа амьсгалаа гадагшлуулан дахин амьсгал авахгүй болж мөнхийн ариун гэрлийг харж хязгааргүй уудамд буй сүнсний хуримтлалд орь ганцаараа од мэт хөвөн сүнс биеэс салж тусгаарлагдан ариусах үе эхэлнэ. Нэн тэргүүнээ тэд өөрсдийгөө нас барсан тухай хэлэхийг буюу эсвэл хэн нэгэн энэ мөчид "эмчээ, өвчтөн өнгөрчих шиг боллоо. Ийм эм тариа өчнөөнийг хэрэглэсэн. Энэ удаа, үнэхээр, өнгөрөв бололтой..." гэх мэтийн үгсийг сонсдог байна. Хүмүүсийн дуу хоолой тод боловч их холоос дуулдах мэт сонсогддог... Яг энэ мөчид үхэж буй хүн харанхуйд зарим тохиолдолд хонгил ч гэдэг, цацрах гэрлийн зүг хурдтайгаар явдаг (нисдэг). Энэ гэрэлд ойртох тусам хурц болдог. Харанхуйг дамжин үүд хаалга буюу хориот хязгаар руу дөхөж явахад хонх дамрын жингэнээн, элдэв дуу чимээ сонсогддог байна. Үхлийн яг энэ мөчид, Чихай Бардад шилжих үед (буддынхны үзлээр бол) хүн бясалгалын үед гүнзгий транст ороход амьсгал маань дотогш шингэдэгтэй яг адил үхлийн ухаан алдалтанд ордогийг сануулъя. Өөрөөр хэлбэл, бид энэ хорвоод мэндлэх хүртлээ эхийн умайд яаж амьсгалдаг вэ яг тэр хэлбэрт шилждэг байна. Ураг уушгаараа амьсгалдаггүй бөгөөд зүрх нь маш удаан, эсвэл огт цохилохгүй байж болдог (гүнзгий трансын үед ч мөн ялгаагүй). Тиймээс ч лам нар үхлийн өмнөх энэ мөчүүдийг амьсгал авахаас, амьсгалаа гадагшлуулах хүртэл нь тоолдог. Энэ харанхуйг дамжсаны
дараах мөчид хүний, оюун ухамсар гадагш шумбан гарч ирээд тэртээ дор хэвтэх
өөрийн бие, садан төрөл, бусад хүмүүс, эмч нарыг олж хардаг. Мөн “Маш хөнгөхөн, “Өд шиг",“Хий" шиг гэх зэргээр тодорхойлогдох өөрийн шинэ биеийг ч анзаардаг. Яг энэ үед, ийм нөхцөлд л чи өөрийнхөө үхсэн гэдгийг ухамсарлана.
Энэ үе шатнаа ариун гэрлийг харж эс чадвал гэрлийн эгшинд харна. Гэрлийн үе нь энэ Бардоны нэгэн хэсэг бөгөөд амьсгап зогссоны дараахи хэдэн цаг үргэлжлэх хугацаа юм. Энэ үед гэрлийг олж харсанаар олон төвөгтөй зүйлээс зайлж ухаан цэлмэж орчны юмс үзэгдэн өөрийн эвдэрсэн (үхсэн) биеэ болон энгийн нүдэнд эс үзэгдэх тунгалаг биесийг харж хүмүүсийн яриа үйлдэн буй үйлийг харж, сонсож эхлэх ба энэ үед айж сандралгүй тэрхүү болж буй өөрчлөлт үзэгдлүүдийг мэдэрч ойлгож чадваас гэрлэн биеэ олно. Энэ өөрчлөлт мэдрэмжүүд нь 3-5 хоног үргэлжилнэ.

Хонин Бардо (үхлийг бүрэн ухаарах үе)
Нэгэнт хэрэггүй болсон махан биенээсээ гарсан оюун ухамсар чинь Хонид Бардад сэргэнэ.
Анхааралтай, болгоомжтой бай! Битгий яараарай! Битгий ай! Чи нэгэнт үхжээ. Үүнийг ойлгоод, өнгөрсөнтэйгээ бүү зууралд, бодол мэдрэмжээ хянагтун, хязгаарлагтун, хүсэл бодолдоо эзэмдэгдэхээс сэргийлэгтүн. Биднийг сэтгэл хөдлөл маань аймшигтай газрууд руу хөтлөж мэдэх юм. Анхаарлаа төвлөрүүлж, эргэн тойрноо эелдэг сайхнаар ширтэгтүн. Чиний өмнө нүд гялбам хурц, зэрэглээ мэт тод Гэрэл гарч ирнэ. Гэрэл дотроос хэдэн мянган алга ташилттай зүйрлэмээр нүргэлэх дуу чимээ сонсогдоно. Энэ бол сүүлчийн Мөн чанарын авианууд, битгий ай! Чи нэгэнт үгүй болсон тул юу ч чамайг хөнөөж чадахгүй! Тиймээс чи хүссэн бүхэндээ хувилж чадна. Энэ дуу авиа болон хувирч түүнд хариу өг! Энэ зэрэглээнүүд бол чи өөрөө мөн. Нэгэнт үгүй бологсод өөртөө бүхнийг, мөн юу ч үгүй хоосныг агуулдаг! Хэрвээ чи энэ авиа, зэрэглээг танилгүй, хариу барилгүй өнгөрөөсөн бол, чи тэндээс өөрийгөө, өөрийн гэх бүхнийг олж хараагүй бол чи айдаст эзэмдүүлнэ. Мөс цөмрөх лүгээ адил чи зовлон тарчлалын өөр ертөнцүүд рүү унана. Санамсаргүй гэнэтийн бодол мэдрэмжээс болгоомжлогтун.
Энэ бардо нь 7 хоног орчим үргэлжлэх ба чиний өмнө өдөр өдрүүд нь өөр өөрийн онцлог ялгаа бүхий өдрүүдийн өөрчлөлтийг мэдрэмжээрээ тайван хүлээн авч айх эмээх зүйлгүй үхлийг бүр мөсөн ухаарч хүлээн авч сэнхэрвэл бардо дамжин тэнэх хэлхээг таслаж шим ертөнцөд ирнэ. Хэрвээ энэ бардод үхлийг ухаарч эс чадвал сайн заяанд очих боломж багасна. Болор, толь шиг цэвэр ариун, тууштай, тунгалаг сайхан сэтгэл таныг эзэмдэх болтугай.

Сидпа бардо (төрөл хүлээх үе)
Хонид бард хар дарсан зүүд мэт нисэн өнгөрчээ. Амьд тэмдгүүдийг таньж, тэдэнд уусч чадаагүй болохоор чи хувилж чадсангүй. Энэ бардод хонин бардог дуусгаад ирнэ. Одоо чи СиДпа Бардад шилжээ. Бардад хэрхэн төрдөг талаар эртний сударт өгүүлэхдээ Энэ бардод ирэхдээ амьд ахуйдаа ямар байсантайгаа адилаар чөлөөтэй хөдлөж үйлийн үрийн учралаар чи бардод буй хүн амьтаныг харж тэд ч чамайг харж чи урьдын адилаар төгс төгөлдөр болно Бардад төрөх нь дэлхий дээр төрөхтэй огт адилгүй. Чи усанд шумбаад усны мандал дээр гарч ирэх лүгээ адил чиний оюун ухамсар гэнэт сэргэж, хоромын дотор амьд байх үеийнхээсээ 9 дахин илүү ухаантай болсон “чи” бий болно.
Кармын ер бусын их хүч‘чадлыг өөртөө агуулсан тул чи Бардын бусад амьтдыг ч харна. Тэд ч чамайг харж байгаа. Бие чинь урьдныхтайгаа адил боловч илүү төгс төгөлдөр болжээ. Учир нь ирээдүйн шинж тэмдгүүд, хүсэл мөрөөдөл, итгэл найдвараас бүрдсэн байдагт оршино. Хэрвээ чи сайтар ажиглавал маханбодын оронд гал, гэрлийн солонгорлыг үзнэ. Анхаарал чинь жаахан сарниваас бие чинь буцаж хатуураад, маханбод мэт болно.
Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хүмүүсээ бүгдийг нь олж үзнэ. Тэдэнд бүү татагд, тэднийг битгий дага! Энэ бол Бардын удаан зовлонгийн харгуй. Өчигдрийг хүртэл чи өөрийгөө мэдэрч чадаагүй, хойно хойноосоо цувран үзэгдсэн бурхадтай хайр энэрлээр ойртон дотносоогүй. Хонид Бард нь өөрийгөө олж хараагүй, таниагүй, санаж чадахгүй байсан хар дарсан зүүд мэт нисэн өнгөрчээ.
Энд Сидпа Бардад ч гэсэн өөрийгөө гээхгүй байхыг хичээгтүн. Хүсэл мэдрэмжээ хязгаарлаж, анхаарлаа бүү сарниул. Амар амгалан, элдэв хүсэл шуналгүй, жинхэнэ цог шиг байхыг хичээгтүн. Ингэвээс чи ой ухаанаа гээлгүйгээр дахин хувилах боломжтой болно. Хэрвээ чи өөрөө хичээвээс энхжингийн оронд төрөх боломжтой. Шүтэж явсан Бурханаа, амьдралын чинь түшиг тулгуур, гэрэл гэгээ болж явсан хүнийг бодогтун. Бурхан буюу Ариун санваартан өөрийн төрхөөр чамайг чимэн гийгүүлэг.

 Сидпа Бард чамайг зүйл бүрээр уруу татна. Чиний мэдрэхүй хурцтаж, хүслийнхээ дагуу хормын дотор дуртай орон зайд шилжих боломжтой болно. Амьд сэрүүндээ сул дорой, ямар ч чадалгүй байсан чи одоо ийм шидтэй болсон тул үүндээ маш их баясна. Биеэ баригтун. Чи Сидпа Бардад байна. Үүнийг ухамсарлагтун. Өөрийгөө хянаж, сэтгэлийн хөөрлөө тэвчигтүн.
Чамд одоо маханбод нэгэнт үгүй тул чи энэ кармын биетэйгээ ямар ч хана, хад асга, тэр ч байтугай уулыг нэвтлэж чадна. Энэ бүхэн чиний Сидпа Бардад байгаагийн бас нэгэн баталгаа. Чи өөрийн биеийн хэмжээ, хэлбэр, тоог ч хүслээрээ өөрчилж чадна. Эдгээр шинэ авьяас чадвараасаа битгий айж эмээ, үүгээрээ бүү бардамна.
Чи бүх ертөнцөөр аялж болно. Тэр ч битгий хэл, Дөрвөн төрхт Хэмжээст уулыг ч нэвтлэн гарч чадна. Чиний сэтгэл Оюуны хөгжил хангалтгүй бол нэвтэрч үл болох хоёр орон үлдэнэ. Энэ нь Сүнсний Их Төв болон Эхийн Умай хоёр юм. Энэ газруудаас асар хурц гэрэл цацран, нүдийг чинь гялбуулах тул тийшээ ойртож чадахгүй. Ойртлоо ч чамайг хЯзгааргүй айдас эзэмдэх тул чи буцна.
Хэрвээ амьд сэрүүн байхдаа их бага хэмжээгээр Сэтгэл Оюуны бэлтгэлээ хангаж байсан бол чи Бурхдыг, Ариун Гэгээнтнүүдийг ч үзнэ. Оддын нүд чамайг дагуулан аживч чи барагтайд тэднийг анзаарахгүй. Чи өөртэйгээ эн чацуу буюу өөрөөсөө доогуур заяатныг анзаарч харах тавилантай.
Эцэст нь, чи орхиод ирсэн дэлхийн чимээ, хүмүүсийн дуу яриаг сонсоно. Чи тэдэнтэй хичнээн яривч тэд чамайг сонсохгүй. Чи тэдэнд гар хүрсэн ч тэд чамайг үл анзааран нэвтлэн гарч явна. Тэд чамайг харж, сонсч чадахгүй. Маш өвөрмөц, ховорхон заяагдах амьд хүмүүс л Бардын амьтадыг харж, сонсох чадвартай.
Ойр дотны хүмүүсийнхээ хажууд байвч тэд чамайг үл анзаарах нь, тэдний дуу хоолойг сонсовч чи өөрөө тэдэнтэй харилцан ярилцах боломжгүй байна гэдэг нь сүнсний хувьд маш их том зовлон болдог юм. Энэ нь загас уснаасаа үсрээд галд унахтай адил билээ. Тэднийг орхигтун! Чи юу ч хийж чадахгүй, тэдэнд яаж ч туслах аргагүй! Зүүдэнд нь бүү ор, нүднээ хараглахгүй ч гэсэн хажууд нь байж битгий айлга. Тайтгар! Бурханы тухай, Багштай байсан бол Багшийнхаа тухай бясалгаж тайвшрагтун.

Амьд сэрүүндээ үргэлж өөрийгөө хянахыг оролдож, үхэх төрөх жамыг марталгүй явсан хүний нүднээ Сидпа Бард өөрөөр үзэгдэнэ. Тийм хүн Жаргал, Баяслаар бялхаж, үзэсгэлэнт сайхан дүр зургийг үзэж, анхилам сайхан үнэрийг мэдэрнэ. Мөн гоо охид хөнгөн алхалсаар ирээд хүрээлнэ. Үүнд бүү татагд. Энэ бүхэн мөн л чиний мөн чанараас урган гарч байгаа тул битгий хуурт.

Зүгээр энгийн амьдарч байсан бол энд ч мөн гоц гойд юм үзэхгүй.
 
Амьд ахуй цагтаа муу үйл хийж байсан хүнд ямар ч утга учиргүй зам харгуй үргэлжилж, хоосон саарал орчин нөмөрнө. Энэ үед бухимдаж эхлэх бөгөөд нааш цааш гүйнэ. Алсад сүм хийдийн бараа харагдахыг үзээд тийшээгээ довтолгоно. Дараа нь газар, үнс нурам, өөрийн булш руу зүтгэнэ. Хүчтэй сэтгэл хөдлөлөөс ухаан санаа чинь балартана. Дараа нь сэргээд цэвэр газар байгаагаа харна... Чи сэтгэлээр унаж, өөрийгөө хүчин мөхөс гэдгийг мэдэрнэ. Ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй гэсэн бодол чамайг зулгаах болно. Энэ бол хуурамч мэдрэмж, чи юу ч хийсний хэрэггүй. Харин ч аль болох тайван байхыг хичээгтүн.    ,
Чи өөрийн хүчин мөхөсийг дахин дахин  мэдэрнэ. Битгий яар. Чи аль тааралдсан умайд яаран орвол зөвхөн зовлон амсуулахын тулд өөрийг чинь төрүүлэх дорд заяат умайнд орж болзошгүй. Тэсвэр тэвчээртэй, болгоомжтой бай. Дахин төрөл авахгүй байсан ч болно шүү дээ. Эсвэл буянтай, жаргалтай амьдрахаар ч дахин төрж болно. Битгий яар. Чи нэгэнт үхсэн.

Энэ бардод үйлийн үрийн учир шалтгаанаар дахин төрөл авахдаа ертөнцийн амьтай амьтан нугуудын үйлдсэн үйлийн үрээр элдэв ертөнц үүснэ гэх гайхамшигт байгалийн хуулиар дараахи 6 төрөл ертөнцийн аль нэгэнд нь төрөл авна.
1.    Тэнгэрт төрөн урт наслахын энэлэнг
2.    Асурт төрөн хямралдан тэмцэлдэхийн энэлэнг
3.    Хүний ертөнцөд төрөн төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн энэлэнг
4.    Адгуусын ертөнцөд төрөн хэлгүйн хороогдохуйн энэлэнг
5.    Бэрдийн ертөнцөд төрөн өлсөж ундаасахын энэлэнг
6.    Тамын ертөнцөд төрөн харуусал шаналалын энэлэнг эдлэх дахин төрлийг  энэ ертөнцөд бидний эх нь болоогүй амьтан гэж үгүй хэмээснээр үхсэн цагаас ХОЙШ 49 хоногт авна.

Дахин төрөл авахдаа зургаан ертөнцийн галыг, тэндээс тусах гэрлийг олж үзнэ. Чиний очих ёстой ертөнц бусдаасаа хурц гэрлээр чамайг гийгүүлэх болно. Эдгээр ертөнц урьд өмнө нь чамайг дуудаж, гэрэлтүүлж байсан. Харин одоо чамд ойроос харах боломж олдоно.

Тэгш цагаан гэрэл цацруулсан нь Тэнгэр нарын ертөнц
Жигд ногоон гэрэл цацруулсан нь Асур нарын ертөнц
Жигд шар гэрэлтэй нь Хүний ертөнц
Жигд хөх гэрэлтэй нь Араатан амьтдын ертөнц
Улаандуу гэрэл туяаруулсан нь Бирд нарын ертөнц
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь Тамын ертөнц.


Үхэл амьдрал хоёрыг салгаж тус тусдаа зүйл мэтээр ойлгож үл болно. Тийм учир хүн төрөлтөн нь үхэлийн мөн чанар төрөл авахын учир шалтгаан шүтэн барилдахын учрыг ухааран хүнийг үхсэний дараа эрлэг номын хаан бус харин өнгөрөөсөн амьдралд үйлдсэн үйлийн үр шүүдэг гэдгийг ухаарах нь зүйтэй. Үхэл гэдэг нь хүм амьтны амьдрах ёсны оршихуйн нэгэн зайлшгүй тохиох үе шат гэдгийг мэдэж хүлээн зөвшөөрөх нь зүй.
            



Уншсан: 8080
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 14
12
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS