Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Улаан ламын ид шид
Гайхамшигтай эрдэм номтой, онцгой увидастай, домог болж мөнхөрсөн лам нар Монголд олон байжээ. Тэдний ихэнхийг 1937 онд ногоон малгайтнууд хувьсгалын эсэргvv хэмээн буудан хороож, 700 гаруй сvм хийдийг vнсэн товрого болгожээ. Ногоон малгайтнуудад азаар буудуулалгvй амьд мэнд vлдэж, нутгийнхаа зон олны дунд домог болж мөнхөрсөн зарим лам нарын онцгой увидас, ид шидийн талаар өгvvлье.

Нутагтаа "Улаан лам" гэж алдаршсан хувилгаан ламын тухай хууч яриа олон бий.

Одоогийн Увс аймгийн Малчин сумын Цалгарын хийдэд шавилан сууж, онцгой увидас, ид шидээрээ нутаг нугынхандаа ус уух заяа хайрлаж явсан "Улаан лам"-ын ач, гуч, жич нар нь  өдгөө Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Увс аймагт энх тунх амьдарч, эгэлгvй их номтой, ид шидтэй тэр ламыг дурсан ярьсаар байдаг. Тvvнийг XX зууны эхээр Да хvрээнд бурхан номын хэргээр ирж, Гавжийн дамжаа бариад буцах гэж байтал хvрээнээс холгvй нутагладаг нэгэн хошууны ноён жууз тэрэгтэй ирж, "Манай хатан олон жил өвчилж, хvрээний номтой, чадалтай гэсэн лам болгоныг залж, ном уншуулж, гvрэм хийлгэж, эм тан авч уулгасан боловч засал авалгvй улам дордож хоол, унднаас гараад байна. Багш лам маань Баядын улаан лам Да хvрээнд ирсэн гэнэ лээ. Тэр ламтан тус болж магадгvй гэж айлдахаар нь таныг зорьж ирлээ. Манайд заларч, хатныг минь эдгээж хайрлана уу?" хэмээн гуйжээ.

"Улаан лам" эрхээ нэг татаж vзсэнээ "Морин цагт хєдєлье. Харин би дагуул гэлэнгээ авч явна шvv" гэсэнд ноён уухайн тас зөвшөөрчээ. Тэрбээр ноёныхыг зорих замдаа хоол унд хийдэг гэлэндээ хандаж "Чи энэ ноёныд очоод миний ид гэсэн болгоныг идээд байгаарай. Нэрэлхэх хэрэггvй. Чиний их иддэгийн хэрэг одоо л нэг гарах нь. Энэ ноёны авгай бярд шиг харамч амьтан юм. Чамд их хоол єгч харамын сэтгэлийг нь оволзуулж, бухимдуулж байж эмчлэх учиртай юм" гэж захисан юмсанж.

Улаан ламтан тэр ноёныд бууж, хатных нь судсыг барьж vзсэнээ "Чи яасан харамч хахир хvн бэ? Харамч хахир учраас нутгийн чинь номтой лам чамд хараал хийжээ. Тэр айхтар хараалыг хариулж, хєл дээр чинь босгохыг бодъё" гэснээ ноёнд хандаж "Даруйхан нас гvйцсэн ирэг гаргаж, бvх махыг нь, гэдэс дотортой нь чануул" хэмээн айлдсаныг ёсоор болгожээ. Хонины бvтэн махыг ламтны өмнө авчирч тавихад хэсэг өөх огтолж галд өргөн хэдэн хэрчим мах идсэнээ дагуул гэлэн рvvгээ тvлхэж, "Бvгдийг нь идээд, ясыг нь сайхан мөлжөөд орхи" гэжээ. Гэлэн гуай намрын тарган эр хонины махыг яаралгvй зооглож, ясыг нь мөлчийтэл мөлжиж дуусах vед хонх дамар дуугаргаж,ном уншиж суусан их ламтан "Тогоо дvvрэн усанд шар тос хийгээд халаачих. Хатантанд хараал хийсэн ламыг би номын хvчээр дуудчихлаа. Тэр лам тун удахгvй давхиад ирнэ. Архинд дуртай сvрхий номтой лам юм. Тvvнд архи амсуулж болохгvй. Ороод ирэхээр нь архи уу гээд энэ тогоотой усыг том хувинд хийгээд өгчихөөрэй" гэснээ тогоотой усыг гурван удаа тарнидаж орхижээ.

Гэрийн эзэн ихэд гайхсан боловч "Энэ хувилгаан ламтан хар усыг архи болгож хувиргадаг ид шидтэй хvн байх нь л дээ" гэж бодсоноо зарц хvvхэндээ хэлж шар тос орхисон ус халаалгаж суутал нутаг хошуундаа нэртэй нэгэн лам орж ирэн амар мэндээ мэдэлцэж, ноёных тvvнд цай унд єгсний дараа халаасан шар тостой усыг том хувинд хийж "Архи уу" хэмээн ємнє нь тавьж, бага гарын мєнгєн аяга дvvргэж барьжээ. Єнєє лам аягатай усыг амсч vзсэнээ "Танай архи ямар сайхан гараа вэ? Хэдэн аяга архи хvртдэг хэрэг ээ" гэж баясангуй єгvvлээд ууж гарчээ. Улаан ламтан усыг ид шидээрээ архи болгож хувиргахыг нvдээрээ vзсэн гэрийн эзэд тvvнийг шvтэж биширч гvйцэв. Архинаас буцдаггvй улаан ламтан ноёны єгсєн Ганзайг дунд гарын мєнгєн аягаар хvртэх авч ер согтохгvй, євчтэй хатанд элдэв засал хийж, тарнидаж эхлэв. Улаан ламын ид шидээр архи болж хувирсан усны тэн хагасыг уугаад єнєє ламтан ухаан алдан унажээ.

Хайч аваад ир гэж Улаан ламтны айлдсаны дагуу хайч авч єгсєнд єнєє ламын дээлний дотоод хормойноос хэсэгхэнийг хайчлан авч ноёнтонд барьснаа "Та сайхан сэтгэлтэй их буянтай хvн юм. Харин таны хатан хачин харамч, хахир муухай зантай хvн байна. Энэ ламтан нэгэнтээ танайд ирж архи єг гэж нэхэхэд танай хатан ихэд басамжилж, харааж зvхээд аяганы амсар зуулгалгvй хєєж гаргасан юм байна. Архи амсуулалтvй харааж зvхсэнд нь гомдоод танай хатанд хараал хийжээ. Хараалыг нь би хариулчихлаа. Энэ ламд огт муу юм санаж болохгvй. Маргааш єглєє сэрэхээр нь хатан та уучлалт гуйж, архи дарсаар сайн дайлж, гарынхаа бэлэг єгєєд явуул. Бэлгэнд гар татаад хэрэггvй шvv.

Та нар энэ ламыг хэчнээн хvндэлж, найрсаг харилцана тэр чинээгээр та нарт тус болох юм байна. Дотоод хормойноос нь авсан энэ даавууны єєдсийг хаяж болохгvй. Хадганд боогоод авдрандаа хийчихээрэй. Одоо Хатныг хоолонд оруулах арга бодно оо. Тогоондоо хоёр шанага ус хийчих гээд эмийнхээ манхагыг нээж, атга хvрэхгvй цагаан будаа авч тогоонд хийгээд "Зєєлєн галаар сайхан агшаачихаарай" гэв гэнэ. Удсан ч vгvй атга хvрэхгvй цагаан будаа хєєж, тогоо дvvрэхэд тос, давс хийлгэж сайхан амтлуулаад хоолноос гараад удсан хатанд том аяга дvvргэн бариулж "Бvгдийг нь хvртчих" гэжээ. Тэгтэл хоол идэх нь байтугай vнэрийг нь ч авч чаддаггvй хатан єндийж суугаад амтархан идэж дуусахад "За чи одоо ямар ч хоол иддэг болно. Vvнээс хойш баян, ноён, лам хувраг, барлаг зарц хэн ч байсан аашилж загнаж, хоол унд харамлахаа боль. Vлдсэн будааг манай энэ гэлэнд хийгээд єгчих гэсэнд ёсоор болгожээ. Vдэш унтах цаг болоход тусгайлан бариулсан гэрт Улаан лам, гэлэн хоёрыг унтуулж, архи дарсаар харамгvй дайлжээ. Маргааш єглєє нь хатан эв эрvvл болчихсон байжээ. Цалгарын хvрээний хамба "Улаан лам" гэж ийм шидтэй лам байсан юмсанжээ.

Эх сурвалж:www.budda.mn
Уншсан: 3918
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS