Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Хойд төрөл
Талийгаачийн араас Буян хэрхэн үйлдэх вэ ?

Талийгаачийн араас Буян хэрхэн үйлдэх вэ ?

Хүмүүн сүүлчийн амьсгалаа дотогш хураасны дараа 3 хоногийн дотор сүнс биеэс салснаас эхлээд дараагийн төрлөө авах хооронд зуурдын төрөл буюу завсрын ертөнцөд төрөл авах шалтгаан бүрдтэл оршино. Зуурдын төрөл нь маш тогтворгүй үргэлж айж цочсон, аймшигтай болон аюултай үзэгдлүүдийн дунд (үнэндээ бол байхгүй) сандарч тэвдэн аврал эрж явдаг гэнэ. Шинэ төрөл авах нөхцөл бүрдтэл долоо долоо хоногийн хугацаатай хамгийн удлаа гэхэд 49 хоногийн дотор төрлөө олдог ажээ. Энэ үед араас нь буян сайн үйлдсэн бол сайн төрөл авч, хэрэв буян сайн хийгээгүй бол амьд сэрүүн цагтаа хийсэн үйлийн үрээс хамаарч сайн муу төрлийн аль зохихыг авдаг. Тийм учраас нас барагсадын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэн хэлдэг байна. 
Үлгэрлэвээс, усанд унаж гарахаар тэмцэж буй хүн өөрөө үс хувцасаа хатааж хуурай болох ямар ч боломжгүй бөгөөд харин усанд унаагүй хүний хувьд түүнд туслан гаргаж хувцас юугий нь хатааж өгөх нь боломжтой билээ. Үүн лугаа өнгөрсөн амьтны сүнс өөрийн үйлийн салхинд хөтлөгдөн хаана төрөхөө өөрөө ч мэдэхгүй, жаргах зовох, балчиг шаварт унаж гарах нь өөрийн мэдэлгүй байх энэ үед хойно нь үлдсэн төрөл төрөгсөд нь нас барагч түүний тусад нүгэлгүй буянд шамдах бөгөөд түүний тусад ерөөл талбиваас үйлдсэн буян ямагт араас нь дагаж түүнийг зовлонгоос гэтлэхэд нь тус болдог.
 
Буян хийхэд анхаарах зүйлс 
Үүнд 
Хамаа бусын хэн нэгэн буян үйлдэх бөгөөд зориулваас талийгаачид тус болдоггүй зөвхөн өөрт нь буян болж үлддэг. Харин ойр дотны төрөл төрөгсөд хамаатан садан,язгуур угсаа нэгтэй хүмүүс хийгээд эд эдлэл нэгтэй хүмүүс мөн номын садан нугууд буян үйлдэж зориулваас талийгаачид тус болно хэмээн сударт бичигджээ
Талийгаачид дээрх гурван барилдлага бүхий хүмүүс буян үйлдэх нь ихэд тустай болой. Энэ гурван барилдлагад үл хамаарах хүмүүс эд хөрөнгө цуглуулж талийгаачийн тусад өргөвөөс талийгаачид тус болохгүй зөвхөн өөрсдийнх нь буян болж үлдэнэ гэж дээр гарсан. Учир нь бурхан хийгээд бодисадва нарын таалалд амьтдыг алагчлах үзэл үгүй боловч зарим нэг амьдтыг номхотгож чаддаггүй. Тэр нь урьдын үйл барилдаагүйн гэм мөн гэжээ.
Нас барагсадын ихэнхи нь 49 хоногийн эхний үед төрөл авах нь олон байдаг тул эхний үед буяны үйлд сайн шамдах хэрэгтэй. Хойдын буяны хоол унданд зориулж малын амь таслахгүй байх, шунал, уур, мунхаг гурваас үүдэлтэй үйл бүхнийг тэвчих нь зүйтэй.
Нас нөгчигчийн сүнс ямар төрөл авах нь түүний хийсэн үйлийн үрээс хамаарах хэдий боловч түүний араас буян ихийг үйлдвэл муу заяанаас татаж сайн төрлийг авахад нь туслах боломжтой байдаг байна. Хэрэв сайн үйлийн үртэй байгаад сүнс нь сайн төрлийг авсан байсан ч араас нь буян ихийг үйлдснээр эд хөрөнгө элбэг баян,олон түмэнд хүндлэгдэж амьдрах тул буян хийхээс хойш сууж хэрхэвч болохгүй ажээ. Иймээс дор бүрээ Таалал төгссөн хүмүүсийн араас Буян ихийг үйлдэх нь зүйн хэрэг аж.
 
Эх сурвалж:www.budda.mn
Уншсан: 15327
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 71
123456789
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS