Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Газрын тухай ойлголт
            Шинжлэх ухаан газрыг газрын ертөнц буюу газрын бүрхэвч бүхий л нутаг дэвсгэр, ертөнцийн гадаргуу буюу хөрс гэсэн 3 хэсэгт хувааж үздэг.

Газар нь байгалийн бусад нөөцийн дотор бие даасан өвөрмөц байдалтай бөгөөд өөрийн шинжүүдээрээ экологи, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, ёс суртахууны чиг үүргийг биелүүлдэг.

Экологийн чиг үүрэг гэж газар нь байгалийн бүх бүрдэл хэсгүүдийн үндсэн тулгуур болж тэдгээрийн зохицолдоо хэвийн үйл ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалахад гүйцэтгэх үүрэг ролийг хэлнэ.

Нийгмийн чиг үүрэг гэж газар нь хүний төрөл бүрийн хэрэгцээг хангаж улмаар нийгэм хөгжих нөөц бололцоо болохыг хэлнэ.

Эдийн засгийн чиг үүрэг гэж үйлдвэрийг хөгжүүлэх, байршуулах хэрэгсэл болж, түүхий эд агуурсыг бэлтгэх, байгууллагын нөөц баялагийн зохистой ашиглах, нөхөн сэргээх, арвижуулах, хамгаалахад газрын гүйцэтгэх ач холбогдлыг нь хэлнэ.

Эрүүл мэндийн чиг үүрэг гэж газар нь хүн, амьд ертөнцийн хэвийн үйл ажиллагааг хангаж, бодисын солилцоог дэмжин тэтгэж, амьдралын үндсэн нөхцөл болохыг хэлнэ.

Ёс суртахууны чиг үүрэг гэж хүн байгаль, дэлхий, газрыг танин мэдэж түүнтэй зохицон амьдрах оюун санаа төлөвших нөхцөлийг хэлнэ.
Байгаль гурван гол зүйлээс бүрдэх ба тэдгээр нь  газар, ус, агаар гурав билээ. Энэ гурав нь байгалийн биетүүд ажээ. Хүн ямагт байгалиас мэдлэг рүү тэмүүлж байдаг. Байгаль бол мэдлэгийн их булаг, их хуримтлал, танин мэдэхүй юм. Монголчууд бид эрт дээр үес байгаль газар шороогоо хайрлаж ирсэн уламжлалтай. Энэ ёс заншлаа олон үеэр хадгалж ирсэн юм. Манай хууль цаазны сурвалж бичгүүдэд газрын харилцааг зохицуулж ирсэн заалтууд цөөнгүй байдаг.

 
Уншсан: 1756
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS