Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Жилийн засалд холбогдох зарим гол номын нэр, утга учир, зориулга
  1. Жанаг гагдог. Жил, мэнгэ, суудлын харш цагаан хэл ам, таван их цөв цагийн аюул гамшиг нүүрдэсэн үед эцэг эхийн гай үр хүүхдэд, үр хүүхдийн гай эцэг эхэд,Эхнэрийн гай нөхөрт, нөхрийн гай эхнэрт, харь хүмүүсийн гай хорлолд тусаг зэргийн хар хэлхээг таслах зориулалттай жилийн заслын ном.
  2. Сундуй. 34бүлэг бүхий 94 заслыг багтаасан ном юм. Жил орох, мэнгэ голлох, мэнгэ болон суудал өнцөгдөх, өвчин зовлон тохиолдох зэрэг зохисгүй сөрөг үйлийн засал болгон уншуулдаг заслын дээд номын нэг.
  3. Заслын найсан ном. Найсан номоос бүрддэг энэ ном нь 12 жил, найман суудал, есөн мэнгэ, 28 од, 10 зүг, долоон гараг, харшийн харшлах муу,шалтгаан бүхнийг арилгана.
  4. Лүмбүмгарав.16лусын тахилга ч гэгддэг ‘’Бусан цагаан лус’’гэсэн утга бүхий энэ номыг гал усны аюулаас сэргийлэх,газар шороо, мод чулуу хөндсөн гай, булаг шанд, ус бузарласны нүглийг арилгахад уншуулна.
  5. Чаасүм. Дөрвөн зүгийн тахилга. Аливаа гай барцад, малын гарлагыг хаах ном.
  6. Дэвжад сэржим. Лус найман аймаг аргадах ном.
  7. Далха (сүлд тэнгэр). Энэ номыг аян замын өлзийг сахиулах,айл гэрийн ноён нурууг түвшн байлгахад зориулан тахиулна.
  8. Чогжүмүнсэл. Арван зүгийн засал хэмээх энэ номыг зүгийн засал болгон уншуулж,зүгийн муугаас шалтгаалах аливаа гай, аюулыг зайлуулахад зориулдаг.
  9. Цагаан шүхэрт. Цагаан хэл ам болох,магтаал сайшаал үл даахын цагт айлтгуулна.Монгол хүн хар хэл амнаас илүү цагаан хэл аманд өртхөөс их цээрлэдэг.
  10. Дорждэрэм. Хар хэл амны бузрыг арилгах,хүний хараал зүхлийг хариулахад (буцаахад) уншина.
  11. Ганжадын довд. Хар цагаан хэл ам хараал гүжир гүтгэлэг зэрэг хэл амны бузар, өвчин эмгэг зэрэг харшлах шалтгаан бүхнийг арилгаж амирлуулхад унших зан үйлийн хатуухан засал.
  12. Хамчу нагва. Хэл аманд орооцолдох,хааны цаазанд ширвэгдэх(хэрэг төвөгт холбогдох)ажил үйлс бүтэлгүйтэхэд уншуулна.
  13. Янбийдончэр.Газрын үүдийг хааж,олзын үүдийг нээхэд зориулсан ном.
  14. Сонсгоод тойдол. Цаг бусын үхэл,зуурдын аюулаас авран гэтлэхэд зориулан айлтгуулна.
  15. Дашдондов.Аян замын засал мөн хулгайд өртөх гайг дарах,үйлс бүтэхийн өлзийд зориулсан ном.
  16. Дашзэвгэ, найман гэгээн. Жил, сар,өдрийн саарыг гаргах,лус савдаг,ад дон,буг чөтгөрийн хорлол зэрэг аюулаас аврах,гурван мянган ертөнц хийгээд гараг эрхэс, газар дэлхий, газрын доорхи амьтдыг ивээж ерөөл тавьсан ном.’’Найсан тэнгэрийн тахилга ’’хэмээх энэ номыг мөн ужиг өвчнийг илаашруулхад сайг гэж үздэг.
  17. Бумчин.Бүжинлхам,Загад зүсэм. Эдгээр номыг хүүхдэд цаг зуурын барцадгүй, өвчин зовлонгүй байлгахад зориулан уншуудаг ном.
  18. Гови-лха(Заяагч тэнгэр). Энэ номыг сүлд хийморь тэтгэх, ашиг олз олох, аз заяа амьдрал өөдрөг байхад зориулан уншина.
« Буцах
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа

2008-2014 © Будда.мн , Хөгжүүлэгч DzCMS