Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Шинэ мянганд зориулсан Далай ламын сургаал
  Шинэ мянганд зориулсан Далай ламын сургаал, амьдралын мөрдлөг.
  1. Их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдагийг сана.
  2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
  3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.
  4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
  5. Жижиг маргаанаас болж нөхөрлөлөө бүү сүйтгэ.
  6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж эхэл.
  7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
  8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
  9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдэгийг сана.
  10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж, эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
  11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
  12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
  13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
  14. Газар дэлхийтэй эелдэг зөөлөн харьц.
  15. Жилд нэг удаа очиж байгаагүй газарт оч.
  16. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайралсан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдэгийг сана.
  17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.
Дэлхийн гэгээн ХIҮ далай лам
Уншсан: 1378
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS