Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ТУХАЙ ДОМОГ
 

                            Заяын гэгээнийг бие бялдар, царай зүс сайхантай залуу байхын дээр йогийн эрдэмд нэвтэрсэн ер бусын хувилгаан хүн байсан гэж хууччууд ярьцгаадаг аж.
      Түүнийг эсэргүүний жил баривчлан хорьж, байцаан хэргийг нь хүлээлгэх гэж байтал мөрдөн байцаагчийн урдаас гэнэт алга болчихсон гэнэ.
       Хэд хоногийн дараа сайхан буурал морь унаж ногоон даавуун дээлэн дээр шар дурдан бүсэлж шляпан малгай духдуулчихсан их л ганган нэгэн хүрч ирээд мөрдөн байцаагчаа дуудан гаргаж ирэн ярьж байснаа, юу юугүй гурав дахь удаагаа баривчлах сургаар нь гэнэт алга болчихжээ. Энэ байдлыг сонссон Ёнзон хамба түүнийг дуудан:
-Чи эрээ гэлгүй шашны агуу их хүчин чадлыг эдэнд ойлгуулах гэх хэрэгггүй. Зүгээр явдаг мөрөөрөө яв. Бидний хугацаа болсон. Юм бүхэн ээлж дараа, цаг хугацаатай, бидний доорд үзэгдэх цаг болсон, чи явдаг мөрөөрөө явж үз. Бид ч удахгүй хойноос чинь очно гэжээ. Энэ өдрөөс хойш удалгүй Заяын гэгээн дахин баривчлагдаж ирээд мөрдөн байцаагчдаа:
-Үнэхээр та нар намайг хороох гээд байна уу гэхэд нь:
-Чамайг заавал хороох ёстой гэхэд,
-За тэгвэл, тэг гээд хоолойгоо нэг базаад тавьж гэнэ. Мөрдөн байцаагч түүнийг буудуулан шороогоор булж, дээгүүр нь танк машинаар явж газрыг нь дагтаршуулав.
Гэтэл тэнгэр аягүйтэн их цас орж шуурга шуурч хүйтэрч гэнэ.
Түүнээс хойш Заяын гэгээн Нийгмийг аюулаас хамгаалах яамныхныг айлгахаа больсон юм байх аа.
Энэ мэтчилэн ихэнх домогт хүмүүс ид шид, рид хувилгаан йогийн эрдэмтэй байсан гэлцдэг.
Уншсан: 5730
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS