Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Номын тус
Байгаль дэлхийгээ хамгаалах бурханы шашины Сургааль номлол

Хүмүүн төрөлхтөн нь аливаа сайн муу үйлийг сэтгэлийн хүчээр хийдэг болохыг өмнө өгүүлсэн.

Хүнд үндсэн гурван муу сэтгэл байдаг. Тэдгээр нь :

Мунхаг харанхуй сэтгэл

Шунал тачаалт сэтгэл

Уур омогт сэтгэл гурав юм.

Эдгээрийн үндэс нь Мунхаг харанхуй сэтгэл юм. Мунхаг харанхуй сэтгэл гэдэг нь хүн, аливаа юмс үзэгдэл нь хоорондоо маш нарийн шүтэн барилдлагатай гэдгийг ухаараагүй сэтгэл юм. Өөрөөр хэлбэл шүтэн барилдлага гэдэг нь ерөнхийдөө гарын хуруу, хурууны хөдөлгөөн хоёр юм. Гарын хуруу, хурууны хөдөлгөөнд үргэлж оролцоно. Мөн хурууны хөдөлгөөнд  үргэлж оролцоно. Мөн хурууны хөдөлгөөнд гөрын хуруу оролцох нь ойлгомжтой.  Бас гал утаа хоёрыг ч ойлгож болох юм. Утаа байхгүй бол гал гарахгүй мэт.

Ийм нарийн шүтэн барилдлагаар хүн амьтан, байгаль дэлхий харилцан бие биенээ нөхөн оршдог юм. Байгаль дэлхий байхгүй бол хүн төрөлхтөн оршихгүй. Хүн амьтан хэрвээ үгүй бол байгаль дэлхий оршин тогтнохгүй.  Тэгэхлээр үүнийг ухаарахгүй хүмүүнийг мунхаг харанхуй сэтгэлт гэнэ. Энэ мунхаг сэтгэлээс үүдэн шунал тачаалт сэтгэл төрнө. Энэ нь аливаа зүйлийн туйлын мөн чанарыг ойлгоогүй зөвхөн өнгөц талын хий гоёмсог дүр байдал, дур булаам амт, чихэнд сонсголтой дуу авиа, уян зөөлөн хүрэлцэхүйц  шунахайрхах сэтгэл юм. Энэ өнгөн талын зүйлийг аз жаргал хэмээн түүндээ хүрэхийг туйлын зорилго болгон зорих нь хүмүүн төрөлхтний ариншин билээ. Хүрэхээр зорьж яваа зүйл нь хэзээ ч гүйцэгдэшгүй говийн зэрэглээ адил тул түүндээ шаналан зовж нэгэн үед хоорондоо эвлэршгүй дайсан бололцон, заримдаа салж хагацашгүй анд барилдаж түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө байгаль дэлхий, уул ус, үнэт баялагаа сүйтгэн түүнийхээ хариуд үер ус, ган гачиг, салхи шуурганд нэрвэгдэн зовон зүдэрч байна.

Аз жаргал хэмээх зүйл нь эд баялаг элбэг дүүрэн амьдралд байдаггүй болохыг өнөөгийн баруун европын хүмүүсийн амьдрал бэлхнээ батлаж байна. Манай нэгэн нэртэй зохиолч Баруун европод өнөөдөр хүн хүндээ итгэх итгэл бүрэн алдарч нийгэм бүхлээрээ сүйрч байгаа тухай дуу алдан бичсэн байна.

Мөн алдарт Философич Платон материаллаг ахуйд үнэн байдаггүй юм гэсэн нарийн онолоо дэвшүүлсэн юм. Бурхан шашины онолд аз жаргал гэдэг нь хүн, амьд байгальд хорлол хөнөөлгүй бусдын жаргалыг бодох тэр сэтгэлийг л хэлдэг. Муу сэтгэлийн үндэс мунхаг сэтгэлээс бүрэн ангижирсан хүмүүнийг аз жаргал тойрдоггүй хэмээн сургадаг. Шунахай сэтгэлт хүнийг өнгөц талаас харахад аз жаргалтай амьдарч байгаа мэт харагдавч түмэн зовлонгоор шаналан зовж хүмүүн заяаны хэргийг нь бүтээлгүй чинад хойтын ертөнцөд тамын зовлон угтана хэмээн судар шаштирт олонтой өгүүлдэг. Чингэхлээр та зүү орох зайгүй шүтэн барилдсан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, сувдаг шунахай сэтгэлээ бага боловч хязгаарлаж байх нь зүйн хэрэг юм.

Бид байгаль дэлхийн бүтээгдэхүүн, эргээд эх байгальдаа шингэх нь жам ёс болохоор өөрийнхөө эх үндсийг таслах нь өөрийнхөө эргэн ургах үрийг таслаж байгаатай агаар нэгэн буй.

Бурханы шашины гүн ухаанд нүдэнд харагдаж байгаа бодитой зүйл л байгаа бус мах цуснаас бүрэлдсэн эгэл хүмүүний нүдэнд харагдахгүй бичил ертөнц тоо томшгүй олон буйг гүн ухааны логикоор яв цав батлан үзүүлсэн байдаг. Тэр ертөнц нь шашины гүн ухааныг судалж Бодь мөрийн зэргээр замнасан хоосон чанарыг эзэмшсэн хүмүүнд л ив илэрхий харагддаг байна. Үүнд та эргэлзэхгүй итгэх нь эргэлзээтэй байх. Гэвч Сүсэг хэмээх азсиом маягийн ойлголтонд тулгуурлан гадаад ертөнцийг нээн харж далдын хүчийг ойлгон мэдэрсэн маш олон хүн байдаг. Тухайлбал бурханы шашиныг үндэслэгч Бурхан багшийг дурдаж болно. Мөн үе үеийн Бурханы шашины гэгээнтнүүдийн сургаалд та итгэж болно. Яагаад гэвэл тэд материаллаг ахуйт ертөнцийг бүх насаараа тэвчин наанадаж арван жил аглаг ууланд сууж гүн бясалгасны үр дүнгээс айлдаж байгаа юм. Ахуйгаас ангижирсан үед ч үнэн байдгийг өмнө дурдсан  билээ. Далд ертөнцийн хүчийг мэдрэх нь байтугай нэгэн насандаа гүн бясалгасны үр дүнгээр амирлангуйн дүрийг олсон Буриадын хамба лам Итгэлт гуай Би нас эцэслээд  далан таван жилийн дараа эргэж ирнэ хэмээн айлдсанд сая 1995 онд шарилыг нь хөндөн үзэхэд ямар ч нас барсан хүний шинжгүй хэвээр байсныг буцаан Буриадын Иволгон дацанд залсан байна.

Өнөөдөр Итгэлт хамба амьд сэрүүн мэт өчүүхэн ч муудаагүйн дээр гар хуруу нь ч хөшөөгүй байгааг дэлхий ертөнц найхан шуугиж байна. Үүнийг шинжлэх ухааны том том профессорууд шинжлэх ухаанаар бол яагаад ч байж боломгүй зүйл хэмээн нэгэн дуугаар баталж байна. Харин үүнийг Манай Бурханы шашины гүн ухааны Билиг барамидын номын аймагт нарийн чанд тайлбарлаж батлаж үзүүлсэн юм. Тэгэхлээр шашин, шинжлэх ухаан хоёрын өөрсдийн судлагдахуун нь өөр өөр зүйл гэдгийг ойлгож болно.

Эндээс шинжлэх ухаан бол шашин биш шашин бол шинжлэх ухаан биш юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанаар батлаагүй л бол буруу гэсэн ойлголт байж таарахгүй. Дээрх зүйлүүдээс та бидний нүдэнд  үзэгдэхгүй гадаад ертөнц тоо томшгүй олон байдаг болохыг бага боловч ухаарч шууд үгүйсгэж хандахгүй болсон гэдэгт итгэж байна.

Уншсан: 219
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS