Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Очироор огтлогчийн тус эрдэмийн 7-р зүйл
 Бас бус нэгэн цагт нэгэн түшмэл хүн их хааны засагт эрсдэж баригдан дөнгөлүүлээд ийн хэмээн сэтгэрүүн: Энэ аюулаас амьд гарах арга үгүй буйза. Гагцхүү Билгүүний чинад хязгаараа хүрсэн очироор огтлогч билиг барамид аюул бүхнээс түргэн аврахын дээд хэмээн лам мэргэдийн номлохыг сонссон бөлгөө. Би ус ирэхийн урьд суваг татах, биенд урьд шүүмжлэн бодох, үхлийн эзэн ирэхийн урьд буяныг үйлд хэмээсэн бөгөөтөл алийг ч хэрэгсэхгүй дэмий балай явж нэгэнт аюул тохиолдсон хойно арга эрэн сэтгэгч, ичгүүргүй нэгэн мунхаг хэмээн доромжилж үл элэглэхийн тулд Очироор огтлогч судрыг айлдав уу? Намайг энэ аюулт гутамшигаас аварч тонилгон соёрх. Хэрвээ энэ аюулаас аварч тонилговоос чамайг бүтээж, мянга уншуулсугай хэмээн тангараглаад өөрөө ядам болгон өдөр шөнөгүй тасралтгүй уншив. Очироор огтлогчийн адиститаар тэр түшмэлийн хүзүүнд зүүсэн модон дөнгө өөрөө эвдэрч унав. Бас дахин зүүвээс мөн дахин унасанд сахигчид нь заргач түшмэдэд өгүүлэв. Түшмэл бээр хаанд өчвөөс хаан тэр гэмт этгээдийг шүүвээс тэр түшмэлийн дөнгө өөрөө эвдэрч унахыг мөн сахигчид мэдмүй. Би эвдэрч эсэргүүцсэнгүй. Үхэхийг хүлээж Очироор огтлогчийг уншсанаас бус зүйлгүй хэмээсэнд хаан бээр Очироор огтлогч аюул гутамшиг бүхнээс тонилгох, ялангуяа арван найман тамын зовлонгоос түргэн гэтэлгэхийн дээд хэмээн номлогдсон тул түүний дөнгө нь эвдэрсэн нь үнэн байна, тавь хэмээсэн дохио буюу. Бид бүгд Очироор огтлогчоос зөрчвөөс үл зохих ийн тул тавь гэж зарлиг болгов. Түүний хамт хоригдсон мянга илүү хүмүүс байжээ. Тэдгээр гэмт улс тэр түшмэлийн засгийн аюулаас тонилгохыг үзээд түшмэлээ чи энэ аюулаас юуны шалтгаанаар тонилгов хэмээвээс түшмэл учрыг бүрнээ өгүүлбээс тэдгээр улс Очироор огтлогч дор чин сүсэг гэх зэргээр ам авч залбирсны хүчээр хааны засгаас тонилгов. Тэдний энэ ба хойтын хэрэг бүтэж билгүүний чинад хязгаараа хүрсэн очироор огтлогчийн ач тусаар хааны засагт өртсөн нь тонилоод эцэс хойтод сайн төрлийг олцгоосон. 
 
Уншсан: 377
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS