Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Чулуунд эмчилгээний увидас шингэсэн байдаг
Магадгүй та үнэт чулууг эмчилгээний увидастай гэж сонссон боловч, чухам ямар чулууг хэзээ яаж зүүвэл юунд сайн бэ гэдгийг нарийн мэддэггүй байж болох юм.

Урьд цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилготойгоор зүүж чулууны “ид шидийг” ашигладаг байжээ. Энгийн болон  гоёлын зэрэглэлд багтдаг байгалийн чулуунууд эрэлттэй байгаа өнөө үед чулууны тухай мэдэж байхад илүүдэхгүй биз ээ.

Эрдэмтэд чулууны “амьдралыг” сайтар судалсны эцэст чулуунд амьдралын зарим нэг хэлбэр байгааг тогтоогоод байгаа юм. Жишээ нь чулуу амьсгалдаг, амьсгал авалтын хугацаа нь хэдэн жилээр үргэлжилдэг гэнэ. Мөн ургаж томордог, томорсон чулуунаас жижиг бөөрөнхий хэсэг тасарч хуваагдах байдлаар үрждэг байна. Эмийн ургамлыг үндэснээс нь тасалж хатаасны дараа анагаах чадвар нь хэдэн жил л хадгалагддаг бол, чулуу, үндэснээсээ тасарсны дараа анагаах чадвараа хэдэн зуун жилээр хадгалдаг ажээ.

Үнэт чулуу хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна. Энэ хүчийг чулуу ургалтын үедээ, дэлхийд ойр гаригуудаас олж авдаг бөгөөд гариг бүр тодорхой төрлийн чулууг тодорхой энергээр дүүргэдэг гэнэ. Тэр энерги нь чулууг эдэлж хэрэглэж байгаа хүнд сайн муугаар нөлөөлдөг учраас чулуутай гоёл чимэглэл зүүхдээ тухайн чулууны танд үзүүлэх “тусламж эсвэл хорлол”-ыг мэдэж байх нь чухал юм. Мөн чулуун эдлэлийг эмчилгээний зориулалтаар зүүж байвал эм тарианы эмчилгээнээс хавьгүй сайн, хоргүй төгс эмчилгээ болдогийг тогтоожээ.

Ведүүдийн оддын зурхайнд од гаригууд болон тэдгээрд хамаарах чулуунууд хүний амьдралд хэрхэн нийлж нөлөөлдгийг тогтоосон байдаг. Энэ дагуу эрдэмтэд судалгаа хийхэд Европ анагаах ухааны эмчилж дийлдэггүй өвчнүүдийг ч чулуу эмчилж чадаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Чулууны өнгө нь хүртэл онцгой анагаах чадвартай байдаг байна. Хүн дуртай чулуугаа байн байн харж , түүн дээр анхаарлаа төвлөрүүлэн удаан хардаг. Энэ нь өнгөөр эмчлэх эмчилгээтэй нэгэн адил тусдаг. Хүн ногоон мод, хөх тэнгэр, жаргаж байгаа нар зэргийг бишрэн харах үед сэтгэл санаа нь сайхан болж бие организм нь хамгийн зөв гольдролд ордог байна. Ингэснээр организм нь өөрөө өөрийгөө илааршуулдаг аж. Хүнд эрүүл мэндэд нь шаардлагатай тодорхой өнгө дутсанаас өвчин үүсэх нь элбэг гэнэ. Иймээс тухайн хүнд дутагдсан өнгө, хэлбэр, энерги бүхий чулууг сонгон зүүлгэхэд өвчин бүрэн эдгэдэг аж.
Уншсан: 1370
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS