Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Очироор огтлогчийн ач тусын арван гуравдугаар зүйл болой
   Бас нэгэн айлд охин байжээ. Тэр охиноо хадмын газар   буулгаж өгөв. Дараа нэг сар болоод охин хүнд өвчин хүртэж ийн сэтгэрүүн: “Очироор огтлогч судрыг бүтээгээд уншсугай хэмээн сэтгэсэнд эс хүрэв. “Ай энэ ертөнц алив юм мөнх бусыг надаар үзсэн атал би түүний адил хэмээн санахгүй эвий яалаа Бас нэгэн айлд охин байжээ. Тэр охиноо хадмын газар буулгаж өгөв. Дараа нэг сар болоод охин хүнд өвчин хүртэж ийн сэтгэрүүн: “Очироор огтлогч судрыг бүтээгээд уншсугай хэмээн сэтгэсэнд эс хүрэв. “Ай энэ ертөнц алив юм мөнх бусыг надаар үзсэн атал би түүний адил хэмээн санахгүй эвий яалаа. Бусдаас сайн сайхан явахыг хичээж аж төрөх ба харамласаар явж үхээд, буян эс үйлдсэний тул амьтаны адгийн төрөл авах хэнээс ч дор болж дуусав. Хэзээ нэгэн цагт Очироор огтлогч лугаа учирч адистид хүртэх болтугай. Эмээн сэтгэсээр хэвтэж үхээд эрлэг номон хааны дэргэд очвоос эрлэг хаан: Охин чи бээр буян хилэнц юу хийснээ мэдүүл.\ хэмээн зарлиг болсонд “Надад буян хилэнц үгүй нь үнэн. Үүнийг богтолж буулгаад хоол хүнсэнд хэрэглэсэн үхэр, хонь, ямааны хилэнцээр тамын зовлон өчүүхэн эдлэх болов. Энэ Очироор огтлогч судрыг бүтээж уншсугай хэмээн сэтгэснээ эс гүйцсэнд гомдож үхжээ хэмээсэнд үүний тэр сэтгэсэн мөнх бус үнээр тул буян мөн болой. Тийм боловч охин чи тамын зовлон 15 хоног эдлэх ба тамын 15 хоног нь ертөнцийн 750 жил болой. Тамд нэг унавал тонилох бэрх тул охин чи элээ ад мэтийн дүрсээр эцэг эхдээ эргэн очиж буйн үйлдэхийг гуйгтун. Тийн үл болох боловч чиний буянтай сэтгэлийн үрээр бүтэх буй хэмээн зарлиг болсонд зарлигийн ёсоор дүрс авч, эцэг эхийн гэрт ирвээс тэд үзээд айн цочиж ирэв? Чи юу идэж уух вэ? Тэр чинь хаана буй? Хэмээвээс тэр сүнс өгүүлрүүн: Би танай охин бөлгөө. Надад буян хилэнц аль нь ч үгүй боловч намайг богтолж буулгахад алсан адгуусны хилэнцээр тамын зовлон 15 хоног эдлэх гэнэм. Тэр нь энэ ертөнцийн 750 жил хэмээн тул миний хойноос 49 хоногийн дотор буян үйлдэж тэр зовлонгоос тонилгон соёрх хэмээн гуйхаар эрлэг номон хаанаас зарлигтай ирлээ. Намайг эс итгэвээс би тодорхой өгүүлье” хмээгээд ураг садан ба аливаа аж төрсөн үйл явдлыг үнэн илэрхий хэлсэнд тэдгээр улс итгэж мэдэв. Тэр сүнс бас өгүүлрүүн: Эцэг эх ураг садан та бүгд намайг нигүүлсэж, буян өршөөх бөгөөс одоо эрлэг тамын орон газар Очироор огтлогчоос үлэмж хүчтэй  буян үгүй хэмээн хэлэхийг би сонсов" хэмээсэнд эцэг эх нь өгүүлрүүн: “Ай хөөрхий, чи бидний амраг хайртай үр мөн боловч энэ үүдсэн бүгд мөнх бусын тулд өөрийн эрхгүй бус ертөнцийн амьтан болж нэгэнт дууссан тул бид хамт байж үл болно. Аливаа хүн амьтан ертөнцөд төрвөөс тэр газрын ёсыг дагаж бусдад хорлолгүй биеэ сайн сахиж явбаас энэ насанд зохистой. Хойдод тамд үл унах болой. Тиймээс одоо чиний явах цаг болов” хэмээсэнд охины сүнс үл үзэгдэн одов. Эх нь зүрхэндэ сум туссан мэт эмгэнэн гомдож өгүүлрүүн: “Эрх дураараа өссөн өөрийн аминаас илүү хайртай тэр хөөрхий  юугаа энэ мэт зовохыг үзвээс би өөрөө үхсэн ч болоосой. Эсвэл бага насанд нь ном үзүүлж буян идүүлсэн ч болоосой “хэмээн гашуудан үхэдхийн унав. Мөн ураг садан олон улс уйлав. Тэндээс судрыг амалсан ёсоор бүтээж уншуулсан буянаар охин тамын зовлон үзэлгүй тонилж сайн хүний төрөл олов. Эцэг эх ураг саднуудын зүүдэнд охин үзэгдэж: “Би бээр та бүгдийн ач тусаар ертөнцөд эрдэнэт сайн хүний төрөл олов” гэснийг цөм нэгэн шөнө зүүдлэв. Үүнийг сонсоод хамаг улс Очироор огтлогчийг шүтэв. Түүний ачаар тэр улс цаг бус үхэл, ган зудгүй чөтгөрүүд тонилов.
Уншсан: 906
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 3
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS