Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
тарнийн ёсонд дөрвөн үндэсний маш олон Идам бурхад байдаг.
   гавж Ц.Отгонбаяртай хийсэн ярилцлагыг толилуулъя.
/Билгийн мэлмий сонин 1998 оны дугаар/

- Та Дүйнхор бурхныхаа талаар ярина уу?
Бурхнышашин дотроо до ёс, аг ёс, / судрын ёс, тарнийн ёс/ гэж хоёр хуваадаг юм. Үүний тарнийн ёсонд дөрвөн үндэсний маш олон Идам бурхад байдаг. Дүйнхор бурхан энэ тарнийн дөрвөн үндэсний хамгийн дээд Ламэд / дээр үгүй, ханьцашгүй/ үндэсний бурхан юм даа.
Дүйжихорло монголоор “ Цагийн хүрд” гэж орчуулдаг. Дөрвөн нигууртай, энэ дөрвөн нигуур нь дөрвөнулиралын өнгийг бэлгэдсэн байна. Мөн олон мутрууд нь 365 хоног, 12 сарыг өнгө өнгөөр илэрхийлсэн байдаг. Ингэхлээр цаг хугацаа зэрэг гадаад ертөнц, хүний бие махбодын дотоод шүтэлцээ гэх мэтзүйлийг багтаасан, зурхайн үндэс номлолыг багтаасан бурхан юм.
- Монголд Дүйнхор дэлгэрсэн талаар таны бодол юу вэ?
Монголын 3-р богдын үеэс Дүйнхорын уншлага цээжлэж чог чагланг мэддэг лам нар Дамбадаржай хийдэд байсан. 4-р Богд Төвдөд явж Лхоха Жасрай ламаас Дүйнхорын авшиг тэргүүтнийг төгс хүртэж ирээд Их Хүрээний зүүн хүрээнд Дүйнхор дацанг байгуулсан түүхтэй байдаг. 4-р Богд энэ дацандаа “ Дэчэн галава” гэж нэр хайрласан юм.
Энэ үгийн хувьд Галавгэдэг нь Дүйнхорын шашин дэлгэрсэн Шамбалын орны нийслэл хотын нэр бөгөөд ийм бэлгэдлээр “ Дэчэнгалава” гэж нэрлэсэн болов уу.
Хүрээнд Дүйнхор дацанг байгуулахад голлон оролцсон хүний нэг нь Бамбуу хиа лам гэдэг хүн байжээ. Энэ хүн Халх богдын 4, 5, 6-р дүрүүдийг залахадоролцож явжээ. Бамбуу хиа ламын урьд дүр нь чулуун хуруут Азар гэж ярьдаг Шамбалын 25-нхаантай , 25-н жилд Дүйнхор дацанд ямар нэг болж байсан бөгөөд хоёр удаа шатахдаа 25-н жилийн зайтай болсны дээр 1938 онд хаагдахдаа25-н жил таарч байжээ. Шинээр хүн авахдаа хаврын адаг сарын 2-нд авдаг журамтай байсан байдаг.
- Та Дүйнхорын уншлага тэргүүтнийг заалгасан багшийн талаар юу хэлэхсэн бол?
Миний багш одоо луу жилтэй 82 настай донжиладдү цаннайтойдэ Данзан гэдэг лам бий. Хуучин Дайчин вангийн хошууны вангийн өргөөнд бага наснаасаа Дүйнхорын чог чаглан заалгасан ёайн човомбо байсан хүн дээ. Олондоо Уран Данзан гэж алдаршиж манай Гандан хийд болон Буриададолон сайхан бурхан урлан бүтээсэн хүн. Сүүлийн үед Гандан дээр Дүйнхорын дуганыг барьж босгоход эх зураг төслийг нь боловсруулж дуганыг барих ажлыг зааварлан удирдаж гүйцээсэн. 1993. 05. 15 –нд дуганаа нээж райбрийн жинхороор Дүйнхороо хурахад багш удирдан оролцсон юм. Дүйнхорын дацанд хүүхэд авч сургахад багш голлон оюун ухаан мэддэг чаддагаа зориулсандаа.
- Төвдийн Намжара дацанд суралцсаны хувьд энэ дацангийн тухай ярина уу?
Далай ламын дэргэдэх Намжара дацан нь 3-р Далай лам Содномжамц монголд заларч байхдаа Автай сайн хааны бие чилээрхсэнд Намжалмаа бурхны чога, сүн, нас тоолон уншуулах засал гүрмийг дэргэдийн лам нараараа уншуулснаас эхэлж, Намжил дацан байгуулагдахын эхлэл болсон түүхтэй гэдэг. Намжал хэмээх үг сунжирч дуудагдан Намжараа дацан болсон байна.Энэ дацанд Сандэжигсүм хурахаас гадна Дүйхорын чог чаглан, ёачог дүлцон голлон хийдэг газар юм. 1959 онд Төвдүүд эрх чөлөөгөө алдаж Далай ламын хамт олон мянган төвд Энэтхэгт очоод хуучин Намжара дацангийн шавь нар Далай ламын дэргэд Намжара дацангаа сэргээн байгуулж хурал номоо хурсаар байна.
Би ШДС төгсөөд 2 жил голчоор , 2 жил унзадаар байж байгаад Дармасалад Дүйнхор сурч ирэхээр явсан. Тэнд очиж 3 жил шахам Намжара дацанд Дүйнхорын ном үзсэндээ.
Намжара дацан нь 15-н жилийн сургалттай “ Тантра Коллежи “ гэдэг сургуультай, энд зөвхөн лам нар суралцдаг. Хүүхдийг 7-12 насны хооронд авч ном зааж цээжлүүлдэг, дацангаас хоол унд, хувцас хунарыг нь даана. Номоо цээжилсний дараа дацандаа шалгуулаад чадвал дацанд орох эрхтэй болно. Намжара дацан бол Далай ламын дацан юм. Энд гадаадын олон орнррс зочид төлөөлөгч ирж аврал гүрэм айлтгах, хурал ном хуруулах болвол Намжара дацан эрхлэн гүйцэтгэдэг юм билээ.
- Монголд Дүйнхор дацан дахин сэргэсэн талаар тодруулна уу?
1990 онд Энэтхэгийн Варанасид Далай лам Дүйнхор ванчэн айлдахад Монголоос олон төлөөлөгч оролцсон. Энэ үеэр Монголд дүйнхорын ван миний багш очиж сууж ирээд Монголдоо Дүйнхортой болгоод Далай ламаар ван тавиулах талаар их л анхаарсан хүн дээ. Дараа нь Намжара дацангаас Жамцоло, Дэшиг, Тойсам гэдэг гурван лам ирж монгол Дүйнхор цүглэхэд манай багштай хамтран гар бие оролцсон. Одоо манай дацан жил бүрийн хаврын адаг сарын 15-нд Дүйнхорын пүлцон жинхор бүтээж сагар чогартай бүрэн хурал номоо хурж байна.1995 оны 8-р сард Далай лам залран ирж Дүйнхорын ванг олон түмэнд тавьсан нь Монголын шашин соёлын түүх болоод ялангуяа манай дүйнхор дацангийн түүхэнд алтан үе болсон юм. Одоо манай дацан 23 хүүхэдтэй, манай залуу лам нар дүлцон жинхоороо хийгээд сагар чогараа өөрсдөө хийчихдэг болсон. Ер нь Төвдийн Намжара дацангаас дүйнхорын хувьд дутахгүй болсон гэж хэлж болох юм. Цаашид дацандаа хүүхэд нэмж авч сургалтыг нь сайжруулах бодлоготой байдаг. Хаврын адаг сарын 15-нд Энэтхэгийн Намжара дацан, жүд дод дацан, жүд мад дацан ер нь бүх дүйнхортой хурлууд дүлцон жинхортой хурлаа хурдаг уламжллатай юм.
Дүйнхорынхотмандалын талаарярина уу?
Төвд болон Монголд дүйнхорын бясалгал бүтээхийг Хайдүвжэ Цалцавжэ зэрэг эрдэмтдийн номоор голлондагаж ирсэн байдагюм. Хот мандал нь дотроо зургийн хот мандал, элсээр босгосон хот мандал гэжхоёрхуваагддаг. Аль нь тэр бурхныхаа орд харшийг байгуулж бясалгахдаа бодтой үзүүлэн болгож байгаа аг тарнийн ёсны маш нарийн чухал зүйл юм. Одоо манай Дэчэнгалва дацангийн хүүхдүүд багшийн заавраардүлцон /шороон будаг / -аар жинхор /хот мандал / -ыг сайхан хийж байгаа юм. Бясалгал бодолын хамаг нарийн нандин зүйл нь хот мандал босгох ажил байдаг. Аг тарнийн ёсны Идам бурханд өөр өөрийн хот мандал байгуулах номлол заавртай байдаг. Дүлцон жинхорыг босгохдоо элсийг нарийн бутлаад Лхаагаа /бурханаа / тэнд шингэж байрлуулж гүсүнтүгийн хот мандалд Дүйнхор бурханы нөхөр сэлт700 гаруй бурхадыг орон байшинтай байгуулна.
Далай ламаас өөр Дүйнхорын авшиг тавьдаг лам тавьсан уу?
Монголд шашин ном ид сайхан мандаж байх үед олон эрдэмтэй сайчуудаас Дүйнхоры ван тавьдаг байжээ. Манай IV богдоос эхлээд олон эрдэмтэн мэргэд Дүйнхорын ван тавьж байсан юм байна лээ. Эрдэнэ зуугийн ширээт ламтан Гончогжалцан гэдэг лам Дүйнхоры ванг сүсэгтэн олонд 15 удаа тавьж байсныгшавь нар нь ярьдаг.
Мөн их эрдэмтэн Зава Дамдин гуайДүйнхорын ван тавьж байсныг дурьдаж болно.ирээдүйд монголоос олон эрдэмтэй лам нар төрөн гарч шашин номын гэгээ арван зүгт гийн мандах болтугай.
Уншсан: 637
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 2
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS