Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Гэгээнтнүүд
Наро Банчэн гэгээнтнийг сэнтийд заллаа
 
Наро Банчэн гэгээнтнийг сэнтийд заллаа
 


    Цаст Очирваань хайрхант нутагтаа дахин мэндэлж гийсэн Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны VII дүрээр батламжилсан Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын зарлигтай Данзанлхүндүв гэгээнтнийг Сэнтийд залах хүндэтгэлийн ёслолын үйл ажилллагаа 08 сарын 02-нд Завхан аймгийн Улиастай хотод болов. 
 
Гэгээнтнийг сэнтийд залах ёслолыг Завхан аймгийн ЗДТГ, ИТХ, Төгс буянт “Жавхлант” хийд, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс зохион байгуулжээ. Сэнтийд залах хүндэтгэлийн ёслолд Эрдэнэ ноён хутагт Данзанлувсантүдэв, Жонан Ханчэн хувилгаан Лувсанчойдог нар оролцсон юм. Наро Банчэн гэгээнтний шавь нар Улаанбаатар хотоос 40 гаруй машинд хуваагдан сууж багшийгаа дагалдан Завхан нутгийг зорьсон байна. Улиастай хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болсон сэнтийд залах ёслолд ойролцоогоор 5000 гаруй хүн оролцсон байна
 
Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн маргааш нь Шилүүстэй сумын нутаг Их мянган уулын энгэрт байх Анидаа гэгээний гэрэлт хөшөө, эрдэнэт суваргад хүрч шашны зан үйлийн дагуу ном уншиж, Шилүүстэй сумдын ар иргэдтэй уулзан номын авшиг хүртээж, шавь нутгийнхаа эрдэнэт сүргийн нар саран тамгыг дахин залсаар Отгон сум руу хүлгийн жолоо залжээ. Харин 04-ний орой өөрийн төрсөн нутаг Отгонтэнгэр хайрханы өвөрт Долоон бурхан одны тахилга хийж, сүсэгтэн олны сэтгэлийг баясган, 05-ны өглөө Бадархундага нууранд дүлцэн өргөж, Очирваань хайрханаа тахих тайлга тахилгын зан үйлийг үйлдэн Говь-Алтай аймаг руу хөдөлжээ. Тэдгээр шашны зан үйлийн дараа бороо хур орж, тэнгэрт солонго татан байгаль дэлхий, лус савдаг баяссан сайхан өдөр хоногууд үргэлжилжээ. 
 
Дашрамд дурдахад, VII Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн XVII жарны "Цог нигуурт" хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн наймны Балжиннямтай билэгт сайн өдөр Отгонтэнгэр хайрханы өвөрт орших Завхан аймгийн Отгон суманд эцэг Даарийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү нь болон мэндэлжээ. Наро Банчэн гэгээний VI дугаар дүр Жүгдэрнамжил лагшин гэрэлт биеэ хураахаасаа өмнө “Би сайн цаг ирэх үед Цагаан уул талдаа, голоо өгсөж дахин төрнө” гэж ерөөл тавьсныг нутгийн зон олон ярьдагчлан Наро Банчэн гэгээний VII дугаар дүр Отгонтэнгэр хайрханы өвөрт төрж, 7 нас хүртлээ өөрийн нутагтаа амьдарч байсан байна. 
2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Наро Банчэн гэгээний VII дүрээр тодорч, Дээрхийн гэгээн XIV дүгээр Далай лам Данзанжамцаас батламж, соёрхлоо гардаж байжээ. Улмаар Улаанбаатар хотноо 2014 оны 11 сарын 02-ны өдөр Наро Банчэн Данзанлхүндүв хувилгааныг  Монголын  Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслол үйлдсэн байна. Хутагт төрдөг нарны орныхон гэгээнтнээ сэнтийд залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг өндөр хэмжээн зохион байгуулжээ.


Эх сурвалж www.budda.mn 
 
Уншсан: 3057
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 17
123
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS