Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Монголын бурхан шашны гурван ноён оргил нь
             хувилгаан дүрүүдийг Монголын бурхан шашны гурван ноён оргил нь хэмээдэг. Тэдний нэг болох Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагттай хийсэн ярилцлагаа толилуулъя.
     -Сүсэгтэн олон сүүлийн гурван жилийн турш Жагарын орныг зорьж, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламаас номын дуу сонсдог уламжлал тогтсон. Энэхүү монгол сүнчойг таны санал санаачилгаар анхлан зохиох болсон гэж сонссон юм байна?
      -Бурхны шашин шүтдэг улс орон бүхэн өөрийн сүнчойтой байдаг. Сүнчой гэдэг нь номын айлдвар гэсэн утгатай үг юм. Миний бие 2011 оны есдүгээр сард Далай багштай уулзах үеэрээ монголчуудын сүнчойг зохион байгуулах бодлоо хэлснийг Дээрхийн гэгээнтэн тааламжтайгаар хүлээж авсан юм. Түүнээс хойш монгол сүнчой гурван жил дараалан зохиогдоод байна.
             -"Монгол сүнчой 2014"-ийн онцлог нь юу байв?

              -Энгийн хүнээс төгс бурхны хутгийг олох хүртэлх бүх түвшинд заадаг Богд Зонховын "Бодь мөрийн зэрэг" номыг айлдсан нь энэ сүнчойгийн онцлог байлаа. Бурхны шашны аль ч урсгалынхан энэ номыг үздэг юм. Мөн монголчууд маань Дээрхийн гэгээнтний залран байх, бурхны орон гэгддэг Дарамсалад ирж, энэхүү айлдварыг сонслоо. Уржнан жил Делид болсон айлдварт зөвхөн монголчууд очиж байсан бол энэ удаа ганцхан манайхан гэлтгүй Дарамсалад ирээд буй жуулчид, эндхийн лам хуврагууд их багшийн айлдварыг сонссоноороо ихээхэн ач холбогдолтой болсон.
               -"Монгол Сүнчой" төрийн бус байгууллагаас цаашдаа ямар ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?

 -Бид цөөнгүй арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Одоохондоо бүгдийг нь зарлаж, дэлгэх болоогүй байна. Харин хийсэн ажлаасаа дурдвал Гоман дацангийн хамба, их багш Ёндонжамц тэргүүтэй Брайвүн хийдийн лам нарыг Монголдоо залж, сүсэгтэн олондоо номын дуу сонсгосон. Түүнлчэн XIV Далай багшийн айлдсан ном, сургаалиудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэхээр төлөвлөж байна. Үүний эхлэл нь болгож Богд Зонховын "Их бодь мөрийн зэрэг"-ийг кирилл бичигт буулгасан. Ер нь 1937 оноос өмнө монголчууд олон тооны түвд номыг уйгаржин монгол хэлнээ буулгасан байдаг юм билээ. Үүнийг илүү хялбарчлан, орчин цагийн монгол хэлнээ буулгана.
-Таныг одоо Энэтхэгт суралцаж байгаа гэж сонссон. Хэд дэх жилдээ суралцаж байна, хэзээ сургуулиа дүүргэх вэ?
-Миний бие Өмнөд Энэтхэгийн Карнатка мужийн Хубли хотоос 1 цаг 30 минутын зайтай байдаг Брайвүн хийдийн Гоман дацанд суралцдаг. Таван жил орчим суралцаж байна. Энэ сургуулийг бүрэн гүйцэд төгсөхийн тулд 16 анги дүүргэх ёстой. Миний хувьд саяхан дөрөвдүгээр ангиа төгссөн.
-Энэ зиндаанд ямар ямар хичээл үзэж судалдаг вэ?
-Буддын гүн ухаан мэтгэлцээний үед өглөө 6.00-д босч, цай уугаад 8.00 цаг хүртэл номоо цээжлээд 9.00-11.00 цагийн хооронд мэтгэлцээний хичээлд суудаг. Ингээд 11.00 цагийн орчим гэртээ ирж, өдрийн хоолоо идээд, жаахан амарна. Амрах завсраа түвд хэлээ үздэг. Үдээс хойш 15.00 цагийн үед үндсэн хичээлдээ орно. Багшаасаа заавар авч гэрээрээ номоо үздэг юм. 17.00 цагаас оройн хоолоо идээд 19.00-23.00 цагийн хооронд философийн хичээлээ үзсэнээр нэг өдрийн хичээл ном өндөрлөдөг дөө.
-Бурхны ном сургаалиаас гадна хувиараа өөр төрлийн ном уншиж судалдаг уу?
-Монгол хүн гэдэг утгаараа эх орныхоо түүхийг судалдаг. Онөөгийн монгол залуус маань түүх соёлоо, монгол бичгээ сайн мэддэг байх ёстой гэж би боддог юм. Мөн хууль судалдаг. Хамгийн сүүлд хичээлийн хажуугаар халх Богдуудын намтрыг уншсан юм байна.
-Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очив. Нутаг орноо санаж байх юм уу?
-Хааяадаа санана аа. Өнгөрсөн зургадугаар сард очоод найман сард буцаж ирсэн.
-Ламын гэгээний анхдугаар дүрийн тухай ярьж өгөөч?
-Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан гэж хүн байсан. Түвдийн Сэра хийдийн нэгэн том хамба ламын хойд дүр байсан гэдэг бөгөөд 1639 онд Монголд мэндэлжээ. Долоон настайд нь түүнийг Ламын гэгээний анхдугаар дүрээр тодруулж, Өндөр гэгээний дэргэд шавилан суусан гэдэг юм билээ. Улмаар 17 насандаа Түвд рүү явж, Чойрын болон буддын гүн ухаан, анагаах ухаанд суралцсан, таван төрлийн ухааны нэвтэрсэн хүн байсан гэдэг.
-Ингэхэд Энэтхэгт өнөөдөр Буддын шашин хэр нөлөөтэй байдаг вэ?
-Мянга гаруй жилийн өмнө албан ёсны шашин байсан гэдэг. Харин одоо Энэтхэгийн албан ёсны шашин бол хинду шашин. Тархсан байдал, нэр нөлөөгөөрөө Буддын шашин Энэтхэгтээ дөрөвт ордог.
-Та хэдийгээр лам ч гэсэн залуу хүн. Орчин үеийн техник технологи, интернэт, сошиал ертөнцөд хандах хандлагыг тань сонирхвол?
-Бидэнд тийм цаг зав бараг байдаггүй. Улс төр, эдийн засаг, нийгмийн холбогдолтой мэдээ мэдээллийг туслахаараа дамжуулан, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудаснаас авдаг. Орчин үеийн техник технологи гэхээсээ чөлөөт цагаараа түүх, хууль, гадаад хэл сонирхдог. Хааяа бас спорт жаахан үздэг.
-Спортын ямар төрлийг сонирхдог вэ?
- Хүүхэд байхдаа хөлбөмбөг, сагс, зээр цохих зэрэг тоглоомуудыг их тоглодог байсан. Монгол хүн гэдэг утгаараа үндэсний спорт, монгол бөхөө дээдэлдэг. Мөн хөлбөмбөг нэлээд сонирхоно. Өнгөрсөн зуны хөлбөмбөгийн дэлхийн аваргаар Бразил, Португал, Герман гурвыг дэмжиж байсан. Дэмжсэн багуудын маань нэг нь түрүүлж, нөгөө нь дөрөвдүгээр байранд орсон шүү. Бас Монголд байхдаа NBA-гийн тоглолтуудыг нэлээд үздэг байсан. Харин Трэйси Макгрэйдиг зодог тайлснаас хойш сагс үзэхээ больсон доо.
Эх сурвалж: Масс.мн Р. Манлай
 
Уншсан: 1206
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS