Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Үлгэр, домог
Хүний амьдралын тухай домог үлгэр
 Нэгэн хүний амьдралын тухай сургааль домогт өгүүлсэнээр Тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явахад эрэг дээр буй өөр хүн түүнд хандан хашгирсан нь: "Урсгал дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий.
 
Мөн матар догшин шуламнууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Гэвч тэрбээр эрэг дээрх хүний үгийг үл ойшоон цааш хөвжээ.

Будда хүн амьдрах хугацаандаа ямар зам мөрөөр явьж, хэрхэн зөв сайхан амьдрахыг өөрийн сургааль номлолоороо бидэнд үлдээсэн боловч тэр бүхнийг хүмүүс бид үл ойшоон их бага нүгэлийг өдөр тутамын амьдралдаа үйлдсээр байгаа билээ. Иймд та бид сайн муу үйлийг ялган салгаж бурхан багшийг сургаалийг уншин судалж ухааран ойлгох нь зүйтэй боловуу.

Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө.

      "Урсгал дагаж баяр баясгалантай" уруудах гэдэг нь өөртөө дасахын нэр юм. "Өндөр өндөр давалгаа" нь уур уцаар, зовлон зүдгүүр, "Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. "Матар, догшин шуламнууд бүхий ёроолгүй ус" нь нүгэл үйлдэж доройтохыг төлөөлнө. "Эрэг дээр буй хүн" нь Бурхан багш юм. 

       Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрэм болой. Ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. 

    Гэтэл эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтөлж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь эсвэл эх нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ.

       Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй. Өвгөн, өвчтөн, талийгаач гурав юуг зааж сургана вэ? Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад Тамын эзэн эрлэг хаан түүнээс: "Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиусан тэнгэртэй учирсан уу?" гэхэд: "Үгүй ээ, би сахиулсан тэнгэртэй учраагүй" гэв. "Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу?" хэмээв. "Тийм ээ. Би тийм олон өвгөнтэй учирч байсан" гэв. "Чи тэдгээр сахиусан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм" гэв. "Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?".
     "Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан". "Чи өвдөж буй сахиусан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй тиймээс тамд унасан байна". "Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?". "Би үхэж буй хүмүүстэй олонтой таарсан". "Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиусан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс чи ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой" хэмээжээ.
Уншсан: 3184
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS