Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Дээрхийн Гэгээнтэн Англи, Кембрижэд уулзалтанд оролцон “Зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь” ярилцлага хийлээ
 

Дээрхийн Гэгээнтэн Англи, Кембрижэд уулзалтанд оролцон “Зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь” ярилцлага хийлээ

 


Англи, Кембриж. 2013.04.19 - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум”-д зочноор уригдсан билээ. Энэхүү симпозиум нь орчин үеийн дэлхий дахины нэр нөлөө бүхий лидерүүдтэй залуу эрдэмтдийг уулзуулан дэлхий дахинд нүүрлээд буй асуудал бэрхшээлийн талаар ярилцдаг уламжлалтай. Тэрээр Ариун Жонсийн мастер байранд байрласан бөгөөд өнөөдрийн анхны ажил хэргээ Дивинити сургуулиас эхэлсэн юм. 

Дээрхийн Гэгээнтэн Англи, Кембрижэд уулзалтанд оролцон “Зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь” ярилцлага хийлээ
 
Тэрээр “Channel 4 News” телевизийн Кэйти Ньюманд ярилцлага өгч АНУ-ын зэвсэгийн хяналтаас эхлээд Төвдтэй холбоотой асуудал зэрэг олон асуудлуудыг хөндөн ярилцлаа. Дээрхийн Гэгээнтэнээс Төвдийн өөрийн биеийг золиослогчийн эр зоригийг тайлбарлаж өгнө үү хэмээн асуухад энэ үйл явдал болж эхэлмэгц би өөрийн эмгэнэлээ илэрхийлсэн. Мөн түүнчлэн энэ нь үр дүнтэй арга эсэхэд ч эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч надад санал болгохоор өөр ямар нэгэн сонголт байхгүй байна. Хятадын эрх бүхий хүмүүс нөхцөл байдлыг бодитойгоор судлан үзэж үүний учир шалтгааны дагуу арга хэмжээ авах байх хэмээн найдаж байна гээд Хятадын талаар хэлэхдээ: 

“Орчин үед дэлхий нийтийн хандалга нээлттэй нийгэм, ардчилал руу чиглэгдэж байна. Хятад улс ч гэсэн дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ хандлага руу чиглэх хэрэгтэй болно. Ху Жин Таогийн байгуулахыг эрмэлзэж байсан эв зохицлын нийгэм нь гайхамшигтай хэрэг. Гэвч үүнийг өгөөмөр нинжин сэтгэл дээр суурилан бий болгохоос айдас хүйдэс бий болгохгүй. Айдас гэдэг бол эв зохицлын эсрэг утга юм” гэж айлдав. 

Төвдөд маш их хөгжил дэвшил явагдаж байгаа ч эрх чөлөө мөн адил зайлшгүй хэрэгтэй гэдгийг онцлон хэлэв. 

“Бид нар чинь амьтад биш шүү дээ. Амьтад орогнох газар, хоол байхад л тэд баяртай байдаг. Төвдүүдийн хувьд бид эртний баялаг бүхий Бурханы шашны соёлтой улс. Энэ их өв соёлоо хадгалах эсэх нь аюул заналд тулгараад байгаа юм” хэмээн хариуллаа. 

Дээрхийн Гэгээнтэн Англи, Кембрижэд уулзалтанд оролцон “Зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь” ярилцлага хийлээ
 
Мөн Дээрхийн Гэгээнтэн Дэлхийн Эрдэмтэдийн Симпозиумын ивээл дор хэвлэлийнхэнтэй уулзан:

“Ямар нэгэн шашинтай заавал холболгүйгээр амар тайван амьдралын эх үүсвэр нь энэрэн нигүүлсэл юм. Энэ нь бидний өөрсдийн туршлага, мэдлэг, эрдэмтэдийн нотолгоон дээр ч үндэслэгдэж байна. Энэ чиглэлийн дагуу хүмүүст амар амгалан, аз жаргалыг дэлгэрүүлэх нь миний эхний зорилго билээ. Хоёр дахь нь шашинтай холбоотой. Шашны гол хүнд хүргэхийг зорьж буй мэдээ нь энэрэн нигүүлсэл, уучлал учраас шашин хоорондын эв нэгдэл чухал. Энэхүү эв нэгдлийг нэмэгдүүлэхэд миний хоёр дахь зорилго оршиж байгаа. Гурав дахь нь Төвд хүний хувьд Төвдийн ард түмэн надад итгэл найдвараа хүлээлгэдгийн хувьд тэдэнд хэрэгтэй үед нь тэдний төлөө дуу хоолой болох явдал.”

Хятадуудын тухайд гэвэл 1.3 тэрбум хүн бодит байдлыг мэдэж, болж буй үйл явдалд цензур тавих эрхтэй. Хэрэв тэд бодит байдлыг мэдвэл юу буруу, юу зөвийг шүүн тунгааж чадна. 

Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Их Британид суралцаж буй Хятад оюутнуудтай Тринити танхимд уулзалт хийлээ.

“Ах дүү нараа – Би үргэлж яриагаа ийнхүү эхлүүлдэг. Учир нь бид бүгд нийгмийн талаасаа, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хувьд адилхан хүмүүс гэдэгт бий итгэдэг.” 

Тэрээр олон хүмүүс материаллаг үнэ цэнэтэй зүйл рүү хошуурч байгаа нь залуу хүмүүсийн амиа хорлох үзэгдэлтэй ч ямар нэгэн холбоотой.
Бидний ажил нээлттэй ил тод байвал бидэнд итгэл төрөх ба нөхөрлөл бий болж илүү амар тайван амьдрах болно. Энэ нь бусад хүмүүс ч адилхан бидний нэгэн адил хүн гэж хүлээн зөвшөөрч чадах эсэхээс шалтгаалдаг юм. 


 
XX зуун цуст хядлагын зуун байлаа. Харин XXI зууныг энх амгалангийн зуун болгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь огтхон ч асуудалгүй болно гэсэн үг биш юм. Асуудлыг хэрхэн шийдэж байгаа нь чухал. 
Мөн тэрээр Төвдийн асуудлын талаар цааш ярихдаа: 

“Бид жинхэнэ утгаар нь автономийг хүсч байгаа. Хятадын засгийн газар үүнийг Их Төвдийг хүсч байна гэж тодорхойлдог. Бид энэ ухагдахууныг хэрэглэдэггүй бөгөөд тийм сонирхол ч байхгүй. Бид энэ ялгааг яриа хэлэлцээрээр шийдэх хэрэгтэй. Хятадын үндсэн хуульд дурьдсаны дагуу төв засгийн газраас бид бага үндэстний эрхээ эдлэхийг хүсч байгаа юм.” 

Мөн тэрээр Төвд, Хятад хоёр хөршүүд төдийгүй хөрш зэргэлдээ амьдарсаар байх болно гэв. 

“Магадгүй засгийн газар илүү бодитой цогцоор харах байх. Яаж өөрчлөгдөхийг харж байя. Одоог хүртэл зохицуулж ирсэн арга нь хүмүүсийг хууран өөрсдийгээ хамгаалсан цензур тавьж байсан.”

Уулзалтын үеэр оюутнуудыг асуултанд урихад эхлээд нэг хоёрхон хүн гараа өргөж байсан бол харин төгсгөлийн үе болоход олон оюутан асуулт асуух хүсэлт тавьж байсан юм. 

Үүний дараа Ариун Жонсийн коллежид хүрэлцэн ирж “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд Кембрижийн Их сургуулийнхантай уулзалт ярилцлага хийв.

Дээрхийн Гэгээнтэн Англи, Кембрижэд уулзалтанд оролцон “Зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь” ярилцлага хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ариун Жонсийн Коллежид
Кембрижийн Их Сургуулийнхантай уулзалт ярилцлага хийлээ. 
Англи, Кембриж, 2013.04.19 Зургийг Жон Томсон (Кембриж)
“Эрхэм ах дүү нараа, та бүхэнтэй уулзаж буй нь их завшаан билээ. Би Төвдийн нэгэн тосгонд төрсөн бөгөөд ээж минь надад хэзээч ууртай дүр төрх харуулж байсангүй. Эхийн хайр халамжийг надад үзүүлсэн юм. Ээжээсээ анх бусдыг энэрэн хайрлахыг суралцсан туршлага дээрээ нэмж Буддист лам хүний хувиар энэрэн нигүүлсэхүй сэтгэлд суралцсан юм.” 

“Хүмүүн бидэн амар амгалан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч үүндээ хүрдэггүй. Учир нь үүнд хүрэх бидний арга зам нь бодитой бус байдаг. Бид хэт их өөр дээрээ төвлөрөн бусдыг “бид” гэж харахын оронд “тэд”хэмээн үздэг нь зөрчилдөөн үүсгэх тусгүй зүйл болж байна. Орчин цагт эрдэмтэд эрүүл бие, саруул тунгалаг сэтгэлтэй байхыг шаарддаг. Зөвхөн биеийн ариун цэвэр төдийгүй сэтгэлийн ариун тунгалаг байдал нь биеийн эрүүл мэндийг хамгаалдаг талаар ярьдаг болжээ.”

Тэрээр эртний Энэтхэгийн уран зохиол хүний сэтгэл санааны тухай маш их мэдлэг мэдээллийг агуулдаг тухай онцлон дурьдав. Шинжлэх ухаан, энэрэн нигүүлслийн бясалгал хийж бусдад санаа таьдаг хүний уураг тархинд өөрчлөлт орж биеийн эрүүл мэнд нь сайжирдаг тухай нотолгоо цуглуулж байгаа. Орчин үед энэрэн нигүүлсэх сэтгэлийг суулгах шашнаас ангид сургалтын системийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Бид сэтгэл хөдлөлөө зураглах хэрэгтэй бөгөөд сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах аргад суралцах нь эрүүл санаа бодолтой байхын түлхүүр юм. 

“Хэдий чинээ энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, дотоод хүчтэй байна төдий чинээ өөртөө итгэлтэй байна. Ингэж итгэл, ил тод байдал, нөхөрлөл нэмэгдэх юм.” 

Ийнхүү өнөөдрийн товлосон ажилаа дуусган буудалласан газар луугаа буцахын өмнө Ариун Жонсийн Коллежийн хоор дууныхан Дээрхийн Гэгээнтэнд зориулан сэтгэл татам сайхан дуу дуулав. Дээрхийн Гэгээнтэн бүгдтэй гар барин талархал илэрхийллээ.
Уншсан: 744
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS